1. Ex хайр!

1.4K 134 11
                                    

-Ex хайраа!

Би: Би чамайг ингэж дуудаад байвал далайд живүүлж ална гэж хэд хэлэх үү?

-Мм, чи намайг далай руу чирэх хүртэл. Тэгэхээр одоохондоо барагцаалж тоо хэлж чадахгүй нь.

Би: Шү Минхао!

Минхао "Би нэрээ мэднэ шүү дээ" гэхэд нь түүн рүү духаараа муухай харахад "Бурхан минь! Нүд чинь дух руугаа орлоо" гэв.

Би: Яг одоо нүднээс далд ор.

Минхао инээн "Угаасаа явах гэж байна" гээд сагсныхаа бөмбөгийг залсаар цааш яваад өгөв.

...

Чэн Шиа: Ямар уддаг юм бэ?

Би: Шү Мин Хаотой таараад аа!

Чэн Шиа: Бас л тэнэгтээд явж байна уу?

Би: Шү Мин Хаод эрүүл явсан үе байдаг юм уу?

Чэн Шиа "Хүн үерхээд хэрэггүй ээ гээд байхад салганаж очоод л сугадаад авсан байж одоо болохоор~" гэхэд нь би яриаг нь таслан "Си Чэн  Шиа!" гээд түүн рүү муухай харлаа.

Чэн Шиа: Гэхдээ л Мин Хаогийн амнаас үг гарах хүртлээ л царайлаг, тийм ээ?

Би: Тэр царайнд нь хууртчихсан, хохирогч нь энд байна.

Чэн Шиа: Танихгүй царайлаг залуу, танихгүй байхдаа л царайлаг гэж...

Би шилэн хүзүүгээ даран "Тэрийг ярьж стрессдэхгүй ээ. Өөр юм ярья" гэхэд Чэн Шиа гар хуруугаа сарвалзуулсаар "Нөгөө Сы Чэн юу болж байгаа вэ?" гэв.

Би: Хагас сайнд уулзахаар болсон.

Чэн Шиа: Бас царайнд нь хууртаад хохирчхов доо.

Би: Тэгээд л удаан харьцаж байгаа биз дээ. Дахиж Мин Хао шиг алдаа гаргахгүй.

Чэн Шиа: Би чамд хэлдэг шүү! Хүнийг найзаар нь таниа гэж.

Би: Тэгээд би Сы Чэнд найзуудтай чинь танилцъя гэх юм уу?

Чэн Шиа: Судал л даа, судал. Мин Хао дээр бол үнэхээр гэнэдсэн шүү!

Би: Битгий ойр ойрхон Мин Хао, Мин Хао гээд бай. Бүр хийморь сүлд зайлчихлаа.

Чэн Шиа: Хэдхэн сарын өмнө л Мин Хаогийн сургаар тэр зүг рүү нь босч гүйж, дэвхэрч харайдаг байсан юм байж.

Би: Хүнийг найзаар нь шинж гэж бас үнэн үг шүү тэ? Жүн Хүйн араас~

Чэн Шиа: За дуугүй, дуугүй бол.

Чэн Шиа: Минхаогийн найзууд ч царайлаг шүү. Даан ч...

Би: Хэрвээ үнэхээр Сы Чэн бид хоёр үерхчихвэл тэр Мин Хаог хааш нь зайлуулна?

Чэн Шиа: Найз залуутай болчхож гээд өөрөө больчих байлгүй дээ.

Би: Мин Хаотой хоёр жил үерхсэний хүчинд түүнд иймэрхүү ухамсар юу ч байхгүй гэдгийг би сайн мэдэж байна.

Чэн Шиа: Тийм л сайн мэддэг юм бол буцаад~

Би: Си Чэн Шиа гуай!

...

Чэн Шиатай өдөржин хамт байж байгаад харанхуй болоход гэртээ харихаар боллоо. Тэгсэн гэрийн гудамжны шөнийн гэрэлтүүлэг өмнөх өдрүүдэд асаж унтраад байсан юм. Гэтэл өнөөдөр гэрэл нь шатаад гудамж хав харанхуй болчхож. Утасныхаа гэрлийг асаагаад хурдан алхаж байтал гэнэт хойно уут шаржигнаад их хурдан хөлийн чимээ ойртоод эхлэв.Би ч айж хурдаа улам нэмэн алхтал хэн нэгэн гэнэт мөрөн дээгүүр гараа оруулан тавив. Би цочсондоо зог тусан зогсоод арай гэж зориглон байж хойш харан гэрлээ тусгатал Мин Хао өөдөөс нүджэ дарчихсан зогсож байв.

Би зүрхэн дээрээ гараа тавин санаа алдаад "Муу тэнэг хүн айлгачих юм!" гэхэд Мин Хао "Наад гэрлээ холдуул л даа. Нүд сохлох шахлаа. Тэгээд ч би ч бас айгаад байна. Хамтдаа явцгаая" гэснээ шууд намайг сугадаад авав.

Би: Хөөе!

Мин Хао: Чи ямар сүртэй юм бэ? Хүн айгаад байна гээд байхад гэрт хүргээд өгчхөөч дээ. Угаасаа нэг хотхон байж.

Би: Чи муу!

Мин Хао "За, за. Хурдан явъя аа! Айгаад байна" гэсээр гарыг нь татан гэрийн зүг хурдан алхав.

Шү Мин Хао! Би чамайг яах вэ?

Dreams Come True |XMH| Where stories live. Discover now