2. Ховдог ex хайр

675 132 5
                                    

Өнөөдөр Сы Чэн бид хоёр болзоотой болохоор эрт босож толины өмнө тав зургаан цаг эргэлдэж байж арай хийн бэлэн боллоо. Эхний болзоо болохоор өндөр суудалтай бариу өмд болон цагаан цамц өмсөн, гутлын хувьд хөлд эвтэйхнээр нь цагаан кетээ өмсөв. Шуудхан өмсөх хувцсаа барьж аваад сонгочихсон бол биш л дээ. Хэт хичээсэн биш харагдахын тулд хэдэн өдөр толгойгоо гашилган байж сонгосон юм. Ер нь эхний болзоон дээр хэт хичээж болдоггүй юм байна лээ!

Ямартай ч өөрийгөө бэлдэж аваад сүүлийн удаа толинд нэг харчхаад гэрээсээ гарлаа. Тэгээд хотхоны тоглоомын талбайн хажуугаар явж байтал хүсвэл хясна гэгчээр өөдөөс Мин Хао гараад ирэв. Тэгсэнээ намайг их л сонжонгуй харцаар харсаар урд ирж зогсоод "Нүүр амаа дарвайтал нь будаад хаачих гэж байгаа юм?" гэв.

Би: Чамд хамаагүй!

Мин Хао: Наад цагаан цамцны чинь цаанаас хөхөвч чинь гэрэлтээд байна. Энэ чинь бэлгийн дарамт.

Би: Чи замаас холдохгүй юу!

Мин Хао: Бөгсгүй хавтгай юм байж бас юун өндөр суудалтай өмд вэ?

Би: Айн?!

Мин Хао: Нуруу явсаар байгаад гуя.

Би: Үхмээр байна уу?

Мин Хао: Би үнэн үгсийг л хэлдэг.

"Чи дагаад яв. Өнөөдөр живүүлж алъя!" гэсээр түүний цамцнаас зуурахад Мин Хао хурдхан надаас өөрийгөө холдуулаад "За, за. Бэлгийн хүчирхийлэл үйлдэж байж цагдаад баригдав даа" гэсээр миний хажуугаар гараад гүйчхэв.

Шү Мин Хао! Би чамайг насаараа харааж амьдарна даа!

...

Сы Чэн: Үнэхээр хөөрхөн харагдаж байна.

Би: Баярлалаа.

Угаасаа хичнээн хичээсэн билээ дээ!

...

СыЧэн: Кино таалагдсан уу?

Би: Тиймээ.

Дараа нь бид явсаар их танил хоолны газарт орж ирэв. Танил гэдэг нь Мин Хао бид хоёр үерхдэг байхдаа дандаа орж ирдэг байсан хоол нь их амттай газар байдаг юм. Явж, явж энэ хотод ганц хоолны газар байдаг биш дээ! Арай ч дээ.

Дотогш ортол хоолны газрын эзэн эгч намайг их танимхайран угтаж авахад нь мэндэлчхээд нэг хоосон ширээ олж суулаа.

СыЧэн: Эндэх их гоё хоолтой.

Би: Мэднэ ээ. Өмнө нь ирж байсан.

СыЧэн: Тэгвэл дараагийн удаа өөр газар руу авч явна.

Би: Зүгээр дээ.

Биднийг хоолоо идээд ярилцаад сууж байтал гэнэт хаанаас ч юм Мин Хаогийн хоолой тэр хавиар дүүрэн цуурайтав. Араы ч үгүй байлгүй дээ гээд харсан над руу цэхэн цохон хийж байгаад яг миний өөдөөс харсан ширээнд ирээд суучхав.

Тэгсэнээ "Эгчээ, миний авдгаас нэг аягийг!" гэснээ над руу амны хайрцгаараа "Юугаа хараав?" гэв.

Явж, явж энд юу хийж яваа юм бол доо?

Би ч хариу "Зайл" гэхэд Мин Хао худлаа хий ханиалгах зуураа өөдөөс  "Давар!" гэхэд нь би шүдээ зуулаа. Юу юугүй л амнаас хараалын үгс урсаж, очоод үстэлцчих гээд байсан болохоор гүнзгий амьсгаа аван их л тэвчиж байтал Сы Чэн "Хичээл чинь хэзээ орох вэ?" гэв.

Би: Гурван долоо хоногийн дараа.
Чинийх?

СыЧэн: Хоёр долоо хоноод Зэжан руу буцна.

Би: Гэрээсээ хол сурах хэцүү байх даа?

СыЧэн "Дасчихсан даа. Гэхдээ чамтай уулзахгүй нэлээн удах нь дээ" гэснээ үсээ гараагаа хойш самнахад нь би золтой нь л хийсээд явчихсангүй.

За, за! Би шийдчихлээ. Ааваа, ээжээ охин нь хуримаа хийлээ.

...

Орой Сы Чэн гэрт минь хүргэж өгөөд хацар дээр үнэсчхээд буцлаа. Би гэж аз жаргалаар бялхсан амьтан гэртээ орон орондоо хэвтэж байтал утсанд зурвас ирэхээр нь СыЧэн байх гээд хартал хадгалаагүй ч миний цээжээрээ мэдэх дугаараас зурвас ирсэн байв.

Мин Хао "Бодоод байсан уур хүрчихлээ! Чи хэзээ нэг аяга хоолонд цаддаг болчхов. Надтай үерхэж байхдаа гурван аягаас доошилдоггүй байсан байж!!! Хүний алаг үрийг хуураад байгаарай муу луйварчин минь!" гэчихчэн байв. Энэ муу чинь их дургүй хүргэж байх шив дээ!

Dreams Come True |XMH| Where stories live. Discover now