-Яадаг гэнэ үү?Гэнэт араас Минхаогийн хоолой сонсогдохоор нь цочин харвал өөрөөсөө том цүнх үүрчихсэн зогсож байв.
Би: Хүний ариун нандин мөчийг яагаад нууцаар хараад байгаа юм?
Минхао: Орцны хаалга таглаж зогсчхоод! Харин ч би хохирогч нь шүү!
"Холд! Би ормоор байна" гээд түүнийг хажуу тийш түлхэхэд Мин Хао "Чи гэхдээ бүр арай!"гэснээ өөдөөс ярвайв.
Би: Яачхав?
Мин Хао: Салийгаачын дөчин есөн сар гэж мэдэх үү?
Би: Айн?
Мин Хао: Өмнөх хүндээ хүндэтгэл үзүүлээд дөчин есөн сар өөр хүнтэй холбогдохгүй~
Би: Чи бүр хуцаж байх шив дээ!
Мин Хао "Ёс заншлаа ч мэдэхгүй..." гэснээ Алив замаас холд! Галт тэрэгнээсээ хоцрох нь!" гээд миний хажуугаар чигтэйхэн намайг мөрлөж аваад "Балай юмнууд амьдрал таглаад зогсчих юм!" гэсээо хажуугаар зөрөн цааш том том алхалсаар яваад өгөв.
Муу тэнэг чинь! Юу гэнэ вэ? Нээрээ хичээл нь эхлээд Бээжин рүү буцаж байгаа юм байхдаа? Ийм эрт...
За, за. Минхао явж л байвал хэсэгтээ л тайван амьдарна даа. Гэхдээ Сы Чэн ч бас нөгөөдөр явна шүү дээ... Сы Чэн гэснээс бид хоёр чинь үерхэж байгаа билүү? Ахх!!! Тэнэг Мин Хаогаас болоод догдолсон зүрхээ мартаж орхиж....
Өнөөдөр Сы Чэн Зэжан руу явж байгаа болохоор онгоцны буудал руу явж байна. Одоо бол үнэн эрх дархтай. Найз охин нь болчихсон юм чинь. Гэхдээ л хэсэгтээ уулзахгүй гэхээр муухай санагдаж байна. Ерөнхийдөө л холын зайн үерхэл болох нь дээ...
...
Сы Чэн: Оюутны байрандаа ирчихлээ.
Би: Сайн явж очсон уу?
Сы Чэн: Тийм ээ. Гэхдээ санаад байна.
Би: Би ч бас.
Сы Чэн: Завсар зай гарвал шууд чам дээр очно.
Би: Надад санаа зовоод байлгүй хичээлээ сайн хийгээрэй.
...
Хичээл ороод сарын хугацаа өнгөрлөө. Арван сарын эхний долоо хоногт Хятад улсын баяр болж бүх нийтээр амардаг болохоор Сы Чэн яаж ийж байгаад гэртээ ирэхээр болсон болохоор хоног тоолон хүлээж сууна даа.
...
Өнөө өглөө Сы Чэн энд ирэх тул түүнийг тосохоор онгоцны буудал явахаар эртлэн гэрээсээ гартал байрны гадаа нүүлгэлтийн машинууд дарааллан зогссон байхыг хараад эндээс нэг айл нүүж байгаа байх нь гэж бодоод хажуугаар нь гартал Мин Хаогийн ээж зогсож байв. Тэгэхээр Минхао эндээс нүүж байгаа хэрэг үү?
Тэгвэл цаашдаа бид цаашдаа ойр ойрхон хоорондоо таараад байхгүй нь. Энэ том улсад ахиж таарах хувь тавилан бидэнд тохиох болов уу?
YOU ARE READING
Dreams Come True |XMH|
RomanceQ: Хосууд салахад хайр нь хаачдаг вэ? -Нуугддаг байх.