5. To get to ex хайр

680 102 7
                                    

Сы Чэн амралтын өдрүүдийг энд өнгөрөөж бид өдөр болгон уулзаж санасан сэтгэлээ дэвтээсэн. Даан ч маргааш дахиад л сургууль руугаа явна. Холын зайн үерхэл ч хэцүү юм. Гэсэн ч өдөр болгон түүнд дасан дурлаж байгаа болохоор өөр зүйлд сатаарах хүсэл алга. Жаргалтай байна...

...

Бид нисэх онгоцны буудал дээр нэлээн эрт ирчихсэн болохоор кофе шоп руу ороод "Хоёр гүээлзгэнэтэй смүүти" гэхэд СыЧэн "Гадаа хүйтэрч байхад смүүти уухаа болиорой!" гэв.

"Сүүлийн удаа. Мм?" гээд СыЧэн рүү гуйсан харцаар ширттэл тэр инээгээд үсийг минь зөөлөн илэв. Хамгийн сайхан мэдрэмж бол СыЧэн үсийг минь илэх байх...

СыЧэн бид хоёр смүүтигээ авчхаад хоосон ширээ олж суухаар явж байтал Мин Хаогийн найз манай ангийн хүүхэд Вэн Жүн Хүйтэй улаан нүүрээрээ тулж таарав. Бид нэг ангид сурдаг байсан болохоор мэдээж түүнийг танихгүй зөрвөл муухай болохоор Жүнхүйтэй мэндлэхэд Жүн нэг тийм сонин өнгөөо "Сайн. Чи сайн байгаа бололтой" гээд СыЧэн рүү харлаа.

СыЧэн: Би найз залуу нь Дун СыЧэн гэдэг.

Жүн: Би ангийнх нь хүүхэд Вэн ЖүнХүй.

Би: Сургууль руугаа буцаж байгаа юм уу?

Жүн: Тийм ээ.

"СыЧэн ч бас сургууль руугаа буцаж байгаа болохоор~" гэтэл Жүн миний яриаг таслан "Удахгүй миний онгоц хөөрөх болохоор явахгүй нь бол болохгүй" гэв.

Би: Аан тийм үү? Тэгвэл баяртай! Сайн яваарай!

СыЧэн ч бас "Баяртай" гэхэд Жүн ачаагаа авчхаад бидэн рүү нэг даллаад гараад явчхав.

СыЧэн: Жаахан зожиг зантай юу?

Би: Уг нь үгүй л дээ. Дөнгөж танилцсан болохоор тэгж байж магадгүй. Бас бид хоёр уулзаагүй удаж. Бишүүрхсэн байх...

СыЧэн бугуйн цагаа хараад "Миний ч бас нисэх цаг болчхож" гэхэд нь "Алив хурдан явцгаая" гээд бид кофе шопоос яаран гартал хаалган дээр хүнтэй мөргөлдчихөв.

Би: Ахх!

Би: Жүн?

Жүн: Уучлаарай. Чамд хэлэх зүйл байна.

СыЧэн намайг татан босгоод зүгээр эсэхийг минь асуухад нь толгой дохиод "Юу? Онгоц чинь хөөрөх болоогүй юм уу?" гэхэд Жүн "Заавал хэлэх ёстой юм шиг санагдаад" гэв.

Би: Юу болоод ингэтлээ~

Жүн: Мин Хаод юу тохиолдсон талаар сонссон уу?

Би: Юу?

Жүн: Чамайг ингэж хэлэхийг мэдсэн юмаа!

Би: Тэр яасан юм?

Жүн: Бээжинд зам тээврийн осолд орсон.

Би түүний хэлсэн зүйлийг эхэндээ ойлгосон ч үгүй. Цочролд ороод юу хэлэхээ ч мэдсэнгүй. Зүгээр л амнаас минь "Юу?" гэхээс өөр авиа гарахгүй байхад Жүн "Тэр үхэхээ шахсан. Минхаогийн ээж байраа зарж түүний эмчилгээнд бүх зүйлээ зориулсан ч тэр одоохондоо ухаан орж, сэргээгүй байгаа" гэв

Би: Яагаад? Яаж байгаад?

"Чамайг мэдэх ёстой байх гэж бодоод хэллээ. Хэдий та хоёр одоо хамааралгүй хүн ч гэсэн..." гээд Сы Чэн рүү хараад "За би явлаа. Ийм зүйл хэлсэнд уучлаарай. Сайн сууж байгаарай" гээд цүнхээ аваад цааш яваад өгөв.

Тэр сарын өмнө л надтай байрны гадаа эрүүл саруул таарсан шүү дээ.

СыЧэн: Зүгээр үү?

СыЧэн: Сонсож байна уу?

Тэр тэнэг яагаад үргэлж...

Муу мангар амьтан!

Би СыЧэнд юу ч хэлэлгүй түүнийг орхин гүйгээд онгоцны буудлаас гаран такси барьж галт тэрэгний буудал руу очиж Бээжин явах хамгийн ойрын тасалбарыг авлаа. Одоо надад өөрийн гэсэн ухаан алга. Түүнийг хармаар байна.

Шу Минхао муу тэнэг!

Тасралтгүй утас минь дуугарч СыЧэнээс зурвас ирнэ. Одоо түүнийг анхаарах сөхөө алга.

Би чам руу очиж байна. Жаахан л хүлээчих бяцхан Хао!

Completed!

Completed!

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Dreams Come True |XMH| Where stories live. Discover now