Hey my favorite ex!

928 131 6
                                    

-Хайраа! Оймс харсан уу?

Би: Нислэгээсээ хоцорлоо шүү дээ!

-Өрөөсөн оймс олдохгүй байна.

Би: Намайг тав тоолохын дотор энд ирж гутлаа өмсөхгүй бол би чамаас салчихна шүү!

Би: Нэг!

Би: Хоёр!

Би: Гурав!

Би: ДӨРӨВ!

Намайг хэдийн дөрөв хүртэл тоолчихсон байхад энд ирээгүй л байсан болохоор нь "Дөрөв арваны нэг..." гэхэд түүний тас хийтэл инээх чимээ надад сонсогдов. Намайг шоолж байна уу? Чамайг даа!

Тэгэхээр нь би ямар ч өршөөлгүй "ТАВ!" гээд хамаг хоолойнхоо чадлаар гэрээр дүүртэл орилоход цаад өрөөнөөс нэг нүцгэн хөлдөө оймсоо угласаар үүд рүү ирэв.

"Хайраа! Чи тавын дотор ч зөв тоолж чаддаггүй юм байна" гэснээ эсэргүүцэл үзүүлж ч амжаагүй байхад миний уруул дээр хурдан гэгч нь үнсээд "Гэхдээ эгдүүтэй байлаа" гэсээр тавиур дээрх гутлаа аван углав. Тэгээд миний гарт байх цүнхийг авчихаад бас болоогүй миний гарыг хөтлөх гэж оролдов. Би бушуухан гараа татаж аваад "Би хэдийн тав тоолчихсон" гэхэд өөдөөс хөмсгөө өргөөд "Тэгээд?" гэв.

Би: Би чамаас саллаа.

-Ийм тэнэг асуудлаас болж салахгүй гэж амлаа биз дээ. Нэг дүгээр курст тэгж салснаас болж онигоонд орчхоод... Одоо бүр хуримаа хийчихсэн, бал сарын аялалдаа явах гэж байж оймсноос болж салах юм уу?

Намайг "Шү Мин Хао!" гэж хөмсгөө зангидан уурлахад Мин Хао духыг минь гараараа тэнийлгэх гэж оролдоод "Эхнэр минь, духан дээрээ нүдтэй боллоо шүү дээ. Гэсэн ч би чамайг хайрлана" гээд гарыг минь атгахад нь энэ хүний заль мэхэнд хэдийн автчихсан би амаа задартал инээсээр хөтлүүлэн гэрээсээ гарлаа.

...

Би: Энэ үнэхээр сайхан газар юмаа.

Минхао: Дараа нь Европоор аялна даа.

"Чамтай л хамт явж байвал хаашаа ч явсан яахав"  гэхэд Минхао намайг татан элсэн дээр суулгав. Түүний цээжийг дэрлэн юу ч бодолгүй далайн эрэг дээр жаргаж байгаа нарны туяа харан сууна.

Минхао: Намайг ухаан ороход чамайг миний хажууд байсанд итгээгүй.

Би түүний гэнэтийн ярианд толгойгоо өндийлгөн Минхао руу ширтэхэд "Ингэж хий дүрс хартлаа хайртай юм байх даа гэж бодсон" гэв.

Би: Би чамайг үхчихлээ л гэж бодсон.

Минхао: Уучлаарай.

"Гэхдээ тийм зүйл тохиолдоогүй бол бид одоо ингээд хамт байгаа ч уу? Үгүй ч үү?" гээд түүнрүү инээхэд Минхао үсийг минь зөөлөн илээд
"Харин тийм ээ. Тэгээгүй бол өдийд чи нөгөө СыЧэнтэй гэрлэчихсэн ганц аяга хоол идээд өлсөөд сууж байх байсандаа" гээд над руу малийхав нь би үсэн дээрх гарыг нь авч шидээд "Овоо уянгалж байснаа огцом тэнэгтлээ шүү чи!" гээд газраас өндийлөө.

Минхао: Хайр бас тэгж байгаад хөөрхөн өгзөгтэй болчихжээ. Бас л миний ач гавьяа даа.

Энэ муу чинь!

"Нэгэнт далайн эрэгт ирчихсэн юм чинь олон жил хүлээсэн ажлаа гүйцэтгэе" гэхэд Минхао инээн "Хүүхэд үү? Болж байна" гээд босоод ирэв.

Би "Үгүй тэнэг минь. Чамайг далайд живүүлж алъя" гэсээр Минхаог чирээд далай руу ортол гэнэт миний хөл газраас хөндийрч унахгүй гэсэндээ Минхаогийн хүзүүгээр чанга тэврэв.

Би: Өргөх гэж байгаа юм бол хэл л дээ!

Минхао: Эхнэрээ өөрийн дураар ч өргөж болохгүй юу?

"Тэнэг" гэсээр би түүний хүзүү рүү шигдэхэд Минхао "Хоёулаа нэгэнт л гэрлэчихсэн юм чинь дорвитой дайрцгаая" гээд инээхээр нь "Юунд?"

Минхао "Хүүхэд ээ! Хүүхэдтэй больё" гэсээр далайгаас гараад буудлын зүг намайг тэвэрсээр хурдан алхаж эхлэв.

Шү Мин Хао муу дураараа амьтан!









"Zaza uchir bituuleg duusgsnda haramsaas ng special part ugluu shuu" Gesen bn. 2021 onii nadad bol special partgu duusgasan n goyej 🤣

Dreams Come True |XMH| Where stories live. Discover now