Бид ахлах сургуулийн хоёр дугаар ангид үерхэж, их сургуулийн нэг дүгээр ангид салсан юм. Салсан шалтгааныг хүмүүс сонсоод биднийг их тэнэг гэдэг л дээ. Гэсэн ч тэр үед бид хоёрт хамгийн ихээр тулгамдсан асуудал байсан юм.
Би ер нь залуучуудад их дуртай л даа. Эмэгтэй хүн бүр л царайлаг залуучуудад дуртай биз дээ. Би Хуан Зи Таогийн галзуу фэн. Харин Минхао компьютер тоглоомын донтон. Бидний хоорондох хэрүүл нэг бол миний фэн амьдрал буруутай эсвэл Минхаогийн тоглоомын амьдрал буруутай байдаг байсан болохоор энэ бүхнээс залхсандаа ярилцаад салчихсан юм.
Харин салсныхаа дараа хэсэгтээ л биенээ өдөж хоргойн хэрүүл хийж яваад сүүлдээ сонирхол буураад ч юм уу? Яршигтай санагдаад ч юм уу? Биенээ өдөж хоргоохоо больж тус тусын замаар явсан юм.
Энэ байдал аав, ээж хоёр минь шинэ байр худалдан авч манайх шинэхэн хотхонд нүүж иртэл л үргэлжилсэн л дээ. Ямар нэгэн хувь тавилангийн шоглоомоор ч тэр үү? Бид нэг хотхонд амьдарч эхэлсэн нь буцаад харилцаатай болоход нөлөөлсөн гэх үү дээ?
...
Би: ШҮ МИН ХАО!!!
Мин Хао: Яасан?
Би: Чи яаж чадав аа!
Минхао: Ойрд цаг агаар 38 градус хүрээд байна. Чамайг наршичих байх гээд л...
Би: Чи муу чөтгөр!!!
Минхао: Уул нь намайг бурханлаг гэдэг шүү дээ! Чи мэдэх үү? Японд хэт халалтаас болж олон хүн наршиж нас барж байгааг!
Өнөөдөр мөн л Сы Чэнтэй болзоотой тул үсээ долгион оруулж индүүдээд, нүүрээ хөнгөхөн будаад даашинз өмсөөд өөртөө их л итгэлтэй гэрээсээ гараад алхаж байсан юм. Ерөнхийдөө дээрээс ууттай ус унаж намайг тэр чигт нь норох хүртэл...
Хэргийн эзэн нь мэдээж Шү Мин Хао!
Мин Хаотой хэрэлдэж зогссон хэвээр байвал болзооноосоо хоцрох гээд байсан болохоор "Дараа чамтай тооцоо бодно" гэж хэлчхээд гэр рүүгээ буцаад гүйв.
Нямбайлан индүүдсэн үс хэдийн шалчийж, нүдний будаг урсчихсан хүн харвал цочиж үхмээр аймаар болчихсон байв. Амандаа Минхаог харааж, сэтгэл дотроо хэдэн мянган аргаар алж байна гэж төсөөлөн хамаг хурдаараа өөрийгөө янзлаад хорин минутын дараа гэхэд өмнөх шигээ төгс биш ч овоо дажгүй болоод гэрээсээ гарлаа.
...
Би: Уучлаарай, хоцорчихлоо.
Сы Чэн: Зүгээр дээ. Би ч бас саяхан ирсэн.
YOU ARE READING
Dreams Come True |XMH|
RomanceQ: Хосууд салахад хайр нь хаачдаг вэ? -Нуугддаг байх.