1. Миний түүх

8.3K 566 62
                                    

Өнөөдөр бол миний хуримын өдөр. Цагийн дараа, магадгүй цаг ч хүрэхгүй хугацааны дараа би хүний гэргий болно. Магадгүй хүн бүрийн төсөөлдөг шиг үлгэрийн амьдрал биш байж болох ч бусдын адилаар ээж болж, эр нөхрөө халамжилж энгийн сайхан гэр бүлийг бүтээнэ байх гэж бодож байна.

Гэвч амьдралынхаа шинэ хуудсыг нээхээс өмнө та нарт нэг түүхийг ярих гэсэн юм. Амьдралын минь өнгөрсөн хуудас. . .

Гэвч хэзээ ч мартаж чадахгүй хамгийн нандин дурсамж. . .

Намайг И Сүни гэдэг. Одоо 25 настай. Та бүхэнтэй хуваалцах түүх минь яг хоёр жилийн өмнө болсон юм.

Та нараас асуумаар байна. Хос хоёрын дунд байгаа гуравдагч этгээдийг юу гэж боддог вэ?

Үзэн яддаг уу?

Эсвэл өрөвддөг үү?

Аль нь ч байлаа гэсэн хүмүүс энэ хоёрын аль нэгээр л хардаг. Яагаад ингэж асуусан бэ? гэвэл би бол тэр гуравдагч этгээд нь. Зарим хүмүүсийн бодлоор азгүй нэгэн.

Та нар итгэхгүй байх л даа, гэвч би гуравдагч нэгэн байсан даа маш их баярладаг. Бас өөрийгөө хамгийн азтай хүн гэж боддог.

Яагаад гэж үү?

Яагаад гэвэл би тэр хостой учирсан болохоор. Би тэднийг хайрласан болохоор. Зарим нэг зүйл галзуу мэт санагдаж болох ч Ким Жунин гэдэг гайхалтай залуу болон түүний эхнэр Ким Инбинь гэдэг үзэсгэлэнт бүсгүйд би маш их хайртай.

Энэ найзын хайр биш шүү! харин янаг амрагийн хайр байгаа юм.

Би тэр хоёрт хоёуланд нь галзууртлаа дурласан. Тоглоогүй шүү! бүгд үнэн. . . Би энэ хорвоод мэндлээд 23 жил амьдрахдаа зөвхөн эр хүнийг сонирхдог гэж бодож байсан. Тэдэнтэй учрахаас өмнө л дөө. . .

Гэтэл тэдэнтэй учраад эрэгтэй эмэгтэй ямар ч хүнийг хайрлаж чаддаг өвөрмөц сонирхолтой хүн гэдгээ мэдэж авсан юм.

Би тэдэнд одоо ч гэсэн маш их хайртай. Бас тэднийг эхнэр нөхөр гэдэгт нь баярладаг. Үгүй байсан бол тэр хоёрыг бусдаас харамлаад үхэх байсан биз. Тэднийг хамт байгаад тэднээс илүү би баярладаг. Миний чин үнэнч хайртууд. . .

Би хэзээ ч ингэж ихээр дурлаж байгаагүй. Тэдэнтэй учирсан би хамгийн азтай нэгэн.

Миний галзуу түүхийг минь эхнээс нь сонсох уу?

===========================

Сайн байцгаан уу? энэ удаад та бүхний нээх их уншиж байгаагүй байх гэж бодсон сэдвээрээ бичихийг хүссэн юмаа. Ихэнх түүхийг гол баатар хоёр хүн байдаг шүү дээ. Тэгвэл энэ түүхийн минь гол дүрүүд гурван хүн байгаа. Гуравдагч хүний өгүүлэх түүх болон өрнөх болно оо.

Таалагдана гэж найдаж байна🥰

/Дууссан/  🛑 Аюултай харилцаа ❌ [Short story]Where stories live. Discover now