Бяцхан оршуулах ёслол болсноос хойш гурван хоног өнгөрч байна. Энэ хугацаанд би аль болох чадахаараа Инбиньд анхаарал тавих гэж хичээнэ. Инбинь ч бүх нууцаа дэлгэсэн болохоор надад муухай аашлахаа больсон. Одоо бол түүнийг сэтгэл санаагаар дэмжиж тайван байлгах гэж л хичээж байна даа.
Бас түүнд хэцүү байгаа болохоор тэр ажилдаа огт явахгүй байгаа. Хараад байхад Жунин ч түүнтэй холбоо бариагүй байх. Яг одоо хаана байгааг нь мэдэхгүй юм.
Инбинь зүгээр байгаа мэт инээмсэглэх боловч үнэндээ хоол сайн идэхгүй байгаа, шөнө ч гэсэн бараг унтахгүй байгааг нь анзаарсан. Тийм болохоор амттай бага хэмжээтэй хоолыг ойр ойрхон өгөх гэж хичээж байна.
Ээлжит хоолоо хийж дуусгаад шууд өрөөнд нь хүргэж өгөхөөр шийдэн дээш гарлаа. Унтлагын өрөөний гадаа нь очин хаалга тогшлоо.
Би "хоол болчихсон. Жоохныг идчих" гэхэд
Инбинь "ороод ир" гэв.
Уг нь бол унтлагын өрөөнд орох хориотой шүү дээ. Тэрхэн зуур гайхсан ч Инбинь өөрөө зөвшөөрсөн болохоор дотогш орлоо.
Энэ гэрт ирснээсээ хойш анх удаа унтлагын өрөөнд орж ирж байна. Өрөөний зохион байгуулалт их эмх цэгцтэй бас том. Цагаан өнгө давамгайлсан. Бас надад хамгийн их таалагдсан зүйл нь тэдний хуримын зураг байлаа. Гэрийн хаана ч хуримын зураг, үгүй ээ ер нь Жунин Инбинь хоёрын зураг байдаггүй юм. Гэтэл унтлагын өрөөнд нь тэдний аз жаргал дүүрэн инээмсэглэж байгаа хуримын томоос том зураг. Энэ өрөөг чимж байгаа хамгийн сайхан зүйл мэт.
Өрөөг нь харан алмайрсаар зогсох миний гараас хоолоо аван "таалагдаж байна уу?" гэж асуулаа.
Би "тийм ээ, сайхан өрөө байна. Ялангуяа энэ зураг" гэсээр хуримын зураг руу заахад
Инбинь бага зэрэг инээмсэглэн "бидний хамгийн дуртай зураг. Бас хамгийн жаргалтай байсан өдөр" гэж хэлэн зураг руу ширтэнэ.
Би "хоолоо идчих, Жунин байсан бол чамайг хоолоо идэхгүй байгаад санаа нь их зовно. Тиймээс ядаж түүний төлөө ид" гэхэд
Инбинь "тэнэг хүүхэн" гэв.
Би түүн рүү гайхсан нүдээр харахад, Инбинь санаа алдан "чи түүнд жинхэнээсээ сайн биз дээ? тийм байж эхнэрийг нь асрах хачин биш гэж үү?" хэмээн асуулаа.
Үнэнийг минь тулгаад асуучихсан болохоор яаж ч чадсангүй.
Би "тийм ээ би түүнд сайн, гэхдээ түүнтэй хамт байх талаар боддоггүй. Учир нь танай гэр бүл надад таалагддаг. Би та хоёрыг аз жаргалтай амьдраасай гэж хүсэж байна" гэхэд
YOU ARE READING
/Дууссан/ 🛑 Аюултай харилцаа ❌ [Short story]
Short StoryХос хоёрын дунд байгаа гуравдагч нэгнийг та хамгийн өрөвдөлтэй хүн гэж бодож байна уу? Гэхдээ би өөрийгөө тэгж боддоггүй. . . Харин ч би хамгийн азтай хүн. . .