Цэнгүүнд хамт явсан эзэд минь нэлээд ууртай эргэж ирлээ. Муудалцсан бололтой үг хэлэхгүй байгаа ч үйлдэл нь ширүүн байгаагаас бүх зүйл ойлгомжтой байлаа.
Би "хэрэгтэй зүйл байгаа юу? би-"
Инбинь "юу ч хэрэггүй зүгээр унт" гэж хэлээд нөгөө л ширүүн төрхтэйгөөр дээш өгсдөг шат руу явлаа.
Жунин ч бас юм дуугарсангүй хажуугаар зөрөв.
Тэднийг таагүй байгааг мэдсэн тул чимээгүй өрөөндөө орох санаатай явж байтал тэдний хэрүүлийг санаандгүй сонсож орхилоо.
Жунин "хардаж болно Пак Инбинь!! тэглээ гээд орчлон хорвоо дээр ганцаараа байгаа мэт тэнэг үйлдэл хийхээ боль! ядаж гэр бүлийнхээ нэр төрийг боддоггүй юм уу? бүх зүйл чиний хүссэн шиг байх ёстой юм уу? хатан хаан шиг аашлах хэрэггүй" гэж орилоход
Инбинь "өөрийнхөө ертөнцөд би хатан хаан!! намайг дорд үзсээр байвал үүнээс илүүг чамд харуулах болно" гээд л нэлээд ширүүн маргаан болж байлаа.
Тэдний хувийн асуудал тул цааш сонсох хүсэл байсангүй өрөө рүүгээ явлаа.
=========================
Шөнө дунд хар дараад бас хамаг бие хөлөрчихсөн ам цангаж сэрсэн болохоор ус уух санаатай гал тогоо руу явлаа.
Гэтэл Жунин ганцаараа виски уучихсан сууж байв. Бас тэр намайг яах гэж орж ирсэн юм? гэж байгаа мэт цоо ширтэнэ.
Би "уучлаарай, саад болох гээгүй шүү, би ус уух гээд л" хэмээн хэлэхэд
Жунин багагүй согтсон бололтой нүд нь талимааран өөдөөс ширтсээр "суу л даа" гэсээр хажуудаа байх сандал руу заалаа.
Би "х-хэрэггүй дээ, би зүгээр ус л уух гээд"
Жунин инээмсэглэн "усаа уугаад дэргэд суу л даа, надад ярилцах хүн хэрэгтэй байна" гэж гуйсан янзтай хэллээ.
Ер нь бол гуйсан ч бай үгүй ч бай яаж түүнээс татгалзах билээ дээ. Харах бүрд зүрх догдолж байхад. Би ч аяганд ус хийгээд түүний дэргэд суулаа.
Надтай ярилцмаар байна гэсэн байж нэг ч үг унагаасангүй. Би яахаа мэдэхгүй дэмий л гар хуруугаа оролдон сууна. Харин Жунин вискигээ хундага хундагаар нь дүүргэн нэлээд шуналтай ууж байгаа харагдлаа.
Босож явах уу? юм ярих ёстой юу мэдэхгүй суусаар арай гэж зориг гарган яриа эхэллээ.
"өнөөдөр таагүй өдөр байсан бололтой"
Жунин санаа алдсаар "тийм ээ таагүй байлаа. Ийм өдөр олон байдаг ч өнөөдөр бүр илүү байлаа. Хамгийн сайн найзынхаа өмнө хамгийн эвгүй байдалд орлоо" гэсээр хүчээр шахуу инээмсэглэлээ.
Би түүнийг аргадаж тайвшруулах ёстой байсан байх. Гэхдээ яг юу гэж хэлэхээ мэдэхгүй болохоор чимээгүй сууна.
Гэтэл Жунин гэнэт "чи найз залуутай юу?" гэж асуулаа.
Би сандарч бас гайхсан гэж. . .
балмагдсандаа "а-айн би юу?" гээд асуучихлаа.
Жунин инээмсэглэн "чамаас өөр хүн энд байгаа юм уу?" гэж асуултаар хариулав.
Би бантсандаа үсээ оролдсоор "үгүй ээ байхгүй" гэхэд
Жунин "өмнө нь байсан уу?" гэж асуув.
Би "т-тийм ээ байсан" гэж үнэнээ л хэллээ.
Жунин "чи түүнийг харддаг байсан уу?"
Амьсгал авах зайгүй ар араас нь асуух түүний хачин асуултууд намайг гайхшруулж бас сандаргаж байлаа.
Би "м-магадгүй л юм, эмэгтэй хүн бүрд л байдаг асуудал" гэж сулхан дуугаар хэлэхэд
Жунин вискинээсээ балган "эмэгтэй хүн бүрд байдаг байх нь ээ?" хэмээн инээмсэглэж байснаа "тэгвэл чи төрсөн өдрийн цэнгүүнд очоод төрсөн өдрийн эзнийг нь хямдхан ө***н гэж дуудаад даашинзыг нь урж, дарсыг нь толгой дээр нь асгаад төрсөн өдрийн бялуу руу нь түлхэж унагааж байсан уу?" гэж асуулаа.
Би мэдээж гайхсан ч хэний тухай яриад байгаа нь ойлгомжтой.
Би "үгүй ээ" гэж хариуллаа.
Жунин нүүрээ дарсаар "тийм дээ, манай эхнэрээс өөр тийм галзуу зүйл хийх хүн байхгүй" гэсээр санаа алдана.
YOU ARE READING
/Дууссан/ 🛑 Аюултай харилцаа ❌ [Short story]
Short StoryХос хоёрын дунд байгаа гуравдагч нэгнийг та хамгийн өрөвдөлтэй хүн гэж бодож байна уу? Гэхдээ би өөрийгөө тэгж боддоггүй. . . Харин ч би хамгийн азтай хүн. . .