21. Жунин гээд төсөөлчих

3.1K 533 48
                                    

Харанхуй болсон ч гэсэн Инбинь гадаа суусан хэвээр байлаа. Түүнийг яаж аргадах учраа олохгүй байхаас гадна үг сольж ч чадахгүй хачин байдалд орчхоод байв. Ганцхан эмэгтэй үүрэхэд арай хүнд санагдах энэ зовлон, энэ гашуудал...

Үүнийг нь яавал багахан ч гэсэн нимгэлэх бол? яавал өчүүхэн жоохон ч хамаагүй тус хүргэх бол?? Ийм үед Жунин түүнд хамгийн их хэрэгтэй юмсан. Гэтэл түүний хаашаа явсан хаана байгааг би мэдэхгүй. Үгүй ээ ядаж утасны дугаарыг нь ч мэдэхгүй. Энэ гэрт ажиллаад хэдэн сарыг ардаа үдсэн ч хэзээ ч эзэд рүүгээ залгах шаардлага гараагүй болохоор мэдэхгүй юм.

Яах вэ? яах ёстой вэ? Жунин ч тэр, Инбинь ч тэр дэндүү өрөвдөлтэй юм. Инбинь энд бүхнийг ганцаараа туулах гэж зовж байхад, Жунин өөр нэг газарт Инбиний найруулсан жүжгийн золиос болж зүрх нь эмтэрч суугаа.

Яах ёстой юм бэ?? Яавал би энэ хоёрт туслах бол?. . .

Юу хийх талаараа бодон хэсэг холхиж байгаад толгойд нэг зүйл бууж ирлээ.

Шууд л гал тогооны өрөө рүү гүйв. Өрөөнд орон Инбиний үзэн яддаг жүржийн шүүсийг аягалаад эргээд гарлаа. Энэ жүржийн шүүс хүртэл утга учиртай байж. . .

Юм хэлэхээр уйлах гээд байсан болохоор чимээгүй аягатай шүүсээ түүний дэргэд тавилаа.

Инбинь "баярлалаа" гэж сонсогдох төдий зөөлөн хэлэхэд би дахиж тэсээгүй юм.

"Уучлаарай, намайг уучлаарай. . . би чамайг хамгийн хүйтэн сэтгэлтэй муу эмэгтэй гэж бодож байсан. Бас чамайг харахаар уур хүрээд байсан болохоор ажлаасаа гарах гэж байлаа. Бүгд миний буруу байж. Ямар хэцүү байсан бол?? яагаад энэ бүгдийгээ бусадтай хуваалцдаггүй юм? хайртай хүмүүс чинь яах гэж байдаг гэж бодоод байгаа юм?. . . ийм үед. . . ийм цаг үед л тулж түших гэж байдаг юм. . . мангар байхаа" гээд өөрийн мэдэлгүй сэтгэлд байх үгс минь урсан түүнийг тэвэрч авлаа.

Инбинь уйлсаар байгаад ямар ч хүчгүй болсон бололтой муухай аашлах гээд ч бүтсэнгүй.

Инбинь "надаас холд, чамд хамаагүй" хэмээн намайг түлхэж байсан ч би түүнийг чадахаараа л чанга тэвэрч байлаа. Яг энэ цаг мөчөд надад өөр юм хийх санаа төрөөгүй юм.

Түүний үсийг зөөлөн илбэж аль болох халуун дотно мэдрэмжийг өгөөсэй гэсэндээ үгээр биш үйлдлээрээ тайвшруулах гэж хичээнэ. Гэхдээ би өөрөө тийм ч сэтгэлийн хадтай хүн биш, тийм болохоор түүнийг аргадах ёстой байтал би өөрөө уйлаад байлаа.

Инбинь уурлаж байгаа дүр үзүүлж залхсан бололтой миний тэвэрт наалдан яг л жоохон хүүхэд шиг мэгшин уйлж байлаа.

Би "ө-өнөөдөр намайг Жунин гээд төсөөлчих. Хэрвээ чи түүнд үнэнээ хэлсэн бол тэр ч бас чамайг яг ингээд тэвэрч байгаад тайвшруулах байсан" гэж хэлэхэд тэр юм хэлсэнгүй толгой дохисоор уйлж байлаа. . .

=================================

Бид нэлээд удаан уйлж тэврэлдэж суусан. Хэн хэн маань арай дээр болж амьсгаа авахтайгаа болох үед ярилцаж эхэллээ.

Би "одоо л бүгдийг ойлгож байна. Энэ цэцэрлэгт яагаад тийм их хайртайг чинь. Бас энд олон төрлийн цэцэг байгаа хэрнээ сарнай цэцэг хоёрхон ширхэг байсан тухай. Бас энгийн үед жүржийн шүүс, жүржийг хүртэл үзэн яддаг хэрнээ хааяа нэхээд байдгийг чинь. . . одоо л бүгдийг ойлгож байна. Сүүлийн үед чи залхуурсандаа ажлаа таслаагүй, харин хэвтэж амрах хэрэгтэй байж. . . чи хүүхдийнхээ төлөө тэмцэж байж. . . гэтэл би чамайг муу хүн шиг төсөөлж Жуниныг яаж ийм муухай ааштай эмэгтэйг хайрладаг байна аа? гээд л өдөр бүр чамд атаархдаг байсан" гэж хэлэхэд дахиад л нулимс урсаж эхэллээ.

Инбинь ч бас уйлах ба "энгийн үед би жүрж иддэггүй, шүүсийг нь ч уудаггүй. Харин жирэмсэн болох үед цаанаасаа жүрж л идэж, шүүсийг нь уумаар санагдаад байдаг. Магадгүй манай хүүхдүүд жүржинд дуртай юм болов уу?? жүрж харахаар алдсан хүүхдүүд минь бодогдоод байдаг болохоор би дургүй. Гэхдээ тэднийг алдсан өдөр болоход тэдэнд зориулж жүрж уудаг" гэж хэлэх миний түүнд авч ирсэн жүржийн шүүснээс уулаа.

Би уйлахгүй ярих гэж хичээсэн ч чадахгүй байв.

Нулимсаа дахин дахин шударсаар "чи зүгээр Жунинд хэлж болохгүй юм уу? Жунин чамд маш их хайртай шүү дээ. Гэтэл тэр буруу ойлгоод чамд гомдсон байгаа. Хэрвээ энэ чигээрээ байгаад байвал чи бүр их зовно шүү дээ. Жунин үнэнийг мэдэхгүй үлдээд чамаас яваад өгвөл яах юм??? түүнд хэл л дээ гуйя" гэсээр түүний гарыг атгахад

Инбинь нулимсаа арчин инээмсэглээд "тэр бүр мөсөн яваад өгвөл сайн л байна. Үнэндээ над шиг ийм хүнтэй амьдарч байснаас өөр хүнтэй учирч гэр дүүрэн хөөрхөн хүүхдүүдээ тойруулан жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Жунин хүүхдэд үнэхээр их хайртай. . . бүр ямар их гээч. . . хүүхдийг тэгж их хайрладаг хүнд... би хүүхэд гаргаж чадахгүй, чи хэзээ ч аав болохгүй гэж яаж хэлэх юм бэ? тэгж байснаас түүнийг тавьж явуулсан нь дээр" гэх нь тэр.

/Дууссан/  🛑 Аюултай харилцаа ❌ [Short story]Where stories live. Discover now