19. Сарнай

2.9K 497 56
                                    

Мэдээж Жунин шиг сэтгэлийн шарх аваагүй ч хангалттай ихээр гайхаж, айж бас жигших мэдрэмж төрж байна.

Энэ бүсгүйд бурхан юу ч харамлаагүй бүгдийг заяасан байхад яагаад ингэж бодлогогүй эсвэл тэнэг гэмээр үйлдлүүдийг хийнэ вэ?

Түүнд эд хөрөнгө, алдар хүнд, царай зүс хамгийн гол нь эмэгтэй хүн бүрийн мөрөөддөг шиг сайхан хань байхад яагаад энэ бүгдийн үнэ цэнэ, сайхан зүйлсийг нь мэдрэхгүй бүгдийг нь уландаа гишгэж байгаа юм бэ?

Энэ гэрт хөл тавьснаасаа хойш би энэ бүсгүйг ойлгох гэж их хичээсэн. Гэхдээ одоо бол яагаад ч чадахгүй юм байна. Өнгөрсөнд харамсалтай зүйл болсон байлаа ч одоо бол тэр хэзээ ч засрахгүй цэвдэг нэгэн болсон юм шиг байна.

Цалин сайтай боломжийн ажил боловч минийх биш хүний зовлонг харан, тэр тусмаа ийм хүйтэн сэтгэлтэй эмэгтэйд үйлчлэх хүсэл алга.

=======================

Шөнөжин бодолд дарагдан сэрүүн байсны эцэст би энэ гэрээс явах шийдвэр гаргалаа.

Сүүлийн өглөө учир дургүй хүрч байсан ч эзэгтэйн хамгийн дуртай хоолыг нь хийж тавиад түүнийг сэрээхээр дээш өгслөө.

Би "хоол болчихсон" гэж хэлэн унтлагын өрөөнийх нь хаалгыг хэд хэд тогшсон ч тэр хариу хэлсэнгүй.

Идэх хүсэлгүй байгаа юм байна. Надад түүнийг гуйгаад байх хүсэл байсангүй. Зүгээр л өрөөндөө орж юмаа бэлдээд. Эзэгтэйг буугаад ирэхээр нь ажлаасаа гарлаа гэдгээ хэлээд л болоо. Өөр юм байхгүй хэмээн бяцхан төлөвлөгөө гаргаад доош буутал гэрийн хонх дуугарлаа.

Хонх дарж байхыг бодоход Жунин лав биш бололтой, ийн бодсоор хаалга нээхэд өмнө нь харж байгаагүй залуу зогсож байлаа.

Би "танд юугаар туслах уу?"

Залуу "бид орж болох уу?"

Би "бид??" гэж гайхан асуухад усан сангийн цаанаас хоёр бүсгүй нэг залуу ирж байгаа харагдлаа.

Юун олон зочин бэ?? гээд гайхаад зогсож байтал "ор" гэх Инбиний дуу гарч эргэж харвал тэр сая боссон бололтой хажууд ирэн зогслоо.

Гэтэл өчигдөр өмссөн хувцастайгаа байхаас гадна хоёр нүд нь байдгаараа улайсан байлаа. Тэр уйлжээ???

Нөгөө залуу "гурван өдрийн дараа гэж байснаа яагаад өнөөдөр болгосон юм? нөхөр чинь?"

Инбинь "тэр байхгүй, зүгээр орцгоо" гэв.

Би юу болоод байгааг ойлгоогүй ч чимээгүй л тэднийг орууллаа. Зочид ирсэн болохоор тэдэнд цай аягалаад зочдын өрөө рүү ортол ширээн дээр тоглоом гэмээр хүүхэлдэйн авс юм уу хаашаа юм жижиг авс тавьсан байлаа. Би гайхах эргэлзэх хосолсоор цайгаа доош тавилаа.

Гэтэл нөгөө хоёр бүсгүйн нэг нь цүнхнээсээ жижиг хайрцагтай зүйл гаргаж ирэхэд дотор нь хөлдөөсөн цус шиг нэг зүйл байлаа. Би хараад байгаа зүйлээ гадарлаж эхэлсэн ч эргэлзэж бас зүрх салганаж байлаа.

Инбинь үнэхээр гунигтай харагдах ба нөгөө цус шиг зүйлийг авсанд хийгээд аваад гарлаа.

Би болоод байгаа зүйлд итгэж ядан бас гайхширсаар яахаа мэдэхгүй зогсож байтал хажууд зогсож байсан залуу цүнхнээсээ нэг ширхэг улаан сарнай гаргаж ирлээ. Яг энэ үед л юу болоод байгааг бүрэн ойлгож шууд л арын хашаа руу гарсан юм.

Намайг гарахад яг л бодож байснаар минь цэцэрлэгт байдаг хоёрхон ширхэг сарнайн хажууд нүх ухан нөгөө тоглоомон авс шиг зүйлээ газар булаж байлаа.

Хамаг бие минь салганан чичирч байсныг л тод санадаг. Намайг шоконд орсон зогсож байх зуур нөгөө залуу сарнайг Инбиньд өгөв.

Инбинь нөгөө булшны дээр сарнайн суулгац суулгаж байхдаа үнэхээр цөхөрсөн мэт цурхиран уйлж байлаа. Энэ зураглал. . . энэ мөчид. . . надад хамаагүй боловч зүгээр л зүрх минь өмрөөд унах шиг л хөндүүрлэн өвдөж, нүдэнд минь нулимс бүрхэн ирлээ.

/Дууссан/  🛑 Аюултай харилцаа ❌ [Short story]Where stories live. Discover now