17. Баярлалаа

3.1K 490 54
                                    

Өнөөдөр тэд хоёулаа ажилдаа явсангүй. Бас өглөөний хоолоо идэхдээ ширээний хоёр талд бус хамт сууж байгаа нь тэднийг эвлэрсэн гэдгийг хангалттай илтгэж байлаа.

Гуравдагч этгээд нууцаар хайрлагч хүний хувьд энэ мэдээ муу байх ёстой. Гэвч яагаад ч юм тэдний өмнөөс баяртай байлаа. Сэтгэлд багахан гуниг байгаагүй гэвэл худлаа. Гэвч түүнээс илүү нэг гэр бүл элэг бүтэн байгаад бас удахгүй хүүхэдтэй болох гэж байгаад баяртай байлаа.

===========================

Зочдын өрөөнд Инбиний янзлаад тавьчих гэсэн зүйлсийн янзлаад сууж байтал Жунин ороод ирлээ. Тэр Инбиний дэргэд буйдан дээр суугаад түүнийг тэвэрч үнсэнэ. Үнэхээр баяртай байгаа бололтой.

Инбинь "одоо болно" гэсээр хөмсгөө зангидлаа.

Жунин түүнийг үл тоон уруул дээр нь хэд үнсээд "яагаад нуусан юм?" хэмээн инээмсэглэн асуухад

Инбинь "нуугаад байсан юмгүй, дараа угаасаа-"

Жунин түүнийг тэврэн "гуйж байна, энэ удаад л биш шүү. Ямар хүндрэл гарсан хайр нь хамт туулаад гарна. Хүүхэд төрсний дараа чи минь үргэлж бүтэн нойртой хонох болно. Би хэзээ ч чамайгаа шөнө сэрээхгүй. Би бүгдийг өөрөө хийж чадна. Тиймээс энэ удаад надад итгээч"

Инбинь түүнийг түлхэн "би өөрөө шийдэх болно. Битгий ядаргаатай аашлаад бай"

Жунин "ойлголоо, одоо олон зүйл гуйхгүй зүгээр л надад итгээрэй. Чамдаа маш их хайртай" гэсээр түүний духан дээр үнслээ.

Инбинь хоолойгоо бага зэрэг засан "хуучин найз бүсгүй чинь энд байхад яаж ичих ч үгүй" гээд над руу харснаа босоод явчихлаа.

Жунин чанга инээсээр "чиний л олж өгсөн найз бүсгүй биз дээ?" гэсээр түүний араас явлаа.

==========================

Бас л нэгэн ажлын өдөр дуусах гэж байна. Инбинийг ойр ойрхон ажлаа таслаад байсныг нь одоо ойлгодог болсон тул нээх их гайхсангүй. Тэр өнөөдөр ч бас гэртээ үлдсэн.

Оройн хоол болчихсон ч Жунин ирээгүй л байна. Инбинь түүнийг хүлээж тэвчээгүй тул хоолоо идчихсэн.

Гэрийн хаалга дуугаран Жунин ирснийг илтгэнэ. Би түүнийг тосон үүдэнд очиход, энэ удаад Инбинь ч бас үүдний өрөөнд тосохоор очлоо.

Энэ бол маш ховор харж болох үзэгдэл шүү.

Жунин гартаа том баглаатай улаан сарнай барьсан орж ирэв. Өнөөдөр ямар нэг баярын өдөр юм байх даа?

Жунин Инбиний уруул дээр үнсээд "үүнийг чамдаа" гээд нөгөө баглаатай цэцгийг өглөө.

Би "хоол болчихсон"

Жунин "үүнийг чамд" гээд ганц ширхэг боловч үнэхээр гоёмсог боосон үзэсгэлэнтэй харагдах ягаан сарнай надад өглөө

Би "н-надад уу?" гэж гайхан асуухад

Жунин "тийм ээ чамд, эхнэрийг минь үргэлж сайн халамжилж байгаад баярлалаа. Бас эхнэр бид хоёроос болж хуурамч үерхэл болзоо хийх гэж ядаргаатай байсан биз дээ? Уучлаарай бас баярлалаа гээд өгч байгаа юм. Дараа хүссэн зүйлээ хэлэрэй. Бид чамд бэлэг өгнө" гэв.

Надад өөр сонголт байгаагүй тул гайхсан ч гэсэн сарнайг авлаа. Гэтэл бүр гайхширмаар зүйл болсон нь. . .

Инбинь "баярлалаа Сүни" гээд инээмсэглэлээ.

Инбинь "баярлалаа Сүни" гээд инээмсэглэлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Би энэ гэрт ирсэн цагаасаа хойш анх удаа инээмсэглэж байгааг нь харж байгаа минь энэ байлаа.

/Дууссан/  🛑 Аюултай харилцаа ❌ [Short story]Where stories live. Discover now