3. Гарын авлага

3.4K 474 39
                                    

Хэт шоконд орсондоо хэсэгтээ л хөдөлж ч чадсангүй. Дэмий л аль хэдийн эзэгтэй гараад явчихсан хоосон хаалга руу ширтэнэ.

Миний энэ байдлыг эвдэн Жунин "гайхсан уу? зүгээр дээ. . .  тэр бага зэрэг л хардаж байгаа юм" хэмээн маш тайвнаар инээмсэглэлээ.

Түүний энэ хачин хариу үйлдэл намайг тайвшруулах бус бүр ч гайхшруулж орхилоо. Дэндүү их гайхсан болохоор зүгээр л асуултаар дүүрэн харцаар Ким эзэнтэн рүү ширтэнэ.

Тэр мөрөн дээр минь гараа тавиад "зүгээр дээ, цаашдаа олон хатуу үг сонсож мэднэ. Гэвч түүнд чинь таарсан их мөнгө өгдөг болохоор зүгээр биз дээ?" хэмээн асуулаа.

Тэрхэн зуур бодох ухаан байсангүй "за" гэж орхив.

Жунин "тэр баруун гар талд байгаа өрөө чиний өрөө. Хүсвэл яг одоо нүүж ирж болно. Бүр амжихгүй гэвэл гурван өдрийн дотор заавал ирсэн байх шаардлагатай. Чамд хэрэгтэй заавар болон энэ гэрт хийх ажил, анхаарах зүйлсийг гарын авлагад чинь бичсэн байгаа"

Би "гарын авлага??"

Жунин "гал тогооны ширээн дээр байгаа. Нэг ч хуудас үлдээхгүй бүгдийг уншаарай. Алдаа гаргавал шууд халагдаж магадгүй шүү. Манай эхнэр их хатуу шалгууртай хүн" хэмээн инээмсэглэн хэлэв.

Ким эзэнтэн бас л өрөөнөөс гараад явчихсан болохоор би гал тогоог нь хаана байдгийг мэдэхгүй учир ойр хавиараа явж үзнэ. Үнэхээр л тансаг сайхан байшин юм. Гэрийн үйлчлэгч хэдий ч ийм сайхан байшинд амьдарч үзнэ гэдэг азтай л гэсэн үг.

Нэг давхраар хэсэг явсны эцэст гал тогоог нь оллоо. Түүний хэлсэн шиг ширээн дээр жижиг дэвтэр байв. Нээж үзвэл "үйлчлэгчийн гарын авлага" гэсэн байв.

Эхний хуудсыг нээж үзэхэд:

- Эзэд дуудсан үед гэрийн хаана байхаас үл хамаарч гурван минутын дотор ирсэн байх шаардлагатай

- Эзэд гэртээ амарч байхад саад болох, нүдэнд нь өртөх ёсгүй

- Эзэд зочид урьсан үед гаднаас ирэх үйлчлэгчдийг удирдан ажиллах ёстой

- Өглөө, өдөр, оройн хоолыг заасан цагт нь нэг ч минут хоцроохгүй бэлэн болгох

- Эзэгтэйн үг хууль, тэр юу хүснэ түүнийг нь хий

- Гэрийн эзний ажлын өрөө болон унтлагын өрөөнд орох хатуу хориотой, шагайж үзэж ч болохгүй

гэх мэтээр энгийн гэр бүлд мөрддөг дүрмээс тэс өөр, гаж этгээд эсвэл хэтэрхий хатуу гэмээр дүрмүүд байх нь тэр.

===========================

2 давхарт. Унтлагын өрөөнд:

Цонхоор гадагш ширтэн бодолд автсан байдалтай зогсох Ким хатагтай.

Жунин эхнэрийнхээ ард очиж зогсоод "тэр ч бас чамд таалагдаагүй юу?" гэж асуухад

Инбинь "тийм, огтхон ч таалагдаагүй" гэх товч боловч тодорхой хариултыг өглөө.

Жунин Инбиний бэлхүүсээр гараа оруулан тэврээд "муухай аашт" хэмээн үл ялиг инээмсэглээд хүзүүн дээр нь зөөлөн үнслээ.

/Дууссан/  🛑 Аюултай харилцаа ❌ [Short story]Where stories live. Discover now