Өмнөд Солонгос 2016.02 сар
БАНГТАН СУНЁНДАН-ы шинэ цомгийн бэлтгэл ажил эхэлсэнд хамтлагийн ахлагч Ким Намжүүны ачаалал ихтэй, шахуу цагийн хуваарьтай өдөр хоногууд урсан өнгөрсөөр..
Мөн адилаар түүний тархины нэгэн хэсэгт хоёр сарын өмнөх Ван харшид өнгөрүүлсэн аймшигт шөнө шүдний өвчин мэт шаналгана.
Тэр үнэхээр муу залуу биш! Ээждээ, охин дүүдээ маш их хайртай, тиймээс эмэгтэй хүнийг хэзээ ч дорд үзэн доромжлох үйлдэл гаргаж байсан удаагүй.
Гэтэл одоо тэр араатнаас дор авир гаргасан үзээрийн муухай нэгэн болсон мэт өөртөө гомдоно.
Тэр эмэгтэйн нулимс дүүрэн гунигтай нүд хаана ч явсан түүнийг нэвт ширтэж буй мэт санагдана.
Хараал ид гэж. Тэр эмэгтэй цэвэр ариун байсан түүнээс мөргөж сөгдөөд мянгантай өршөөл эрэвч уучлагдахгүй биз. Мэдээжийн хэрэг шүү дээ, Ким Намжүүн өөрийгөө ч уучилж чадахгүй байхад өөр хэн түүнийг өршөөх юм.
Бас нэгэн хачирхалтай зүйл тэр эмэгтэй усанд хаясан чулуу мэт оргүй хоосонд уусан алга болж хэн ч хараагүй, мэдэхгүй байгаа нь гайхмаар мөн айдаст автуулах мэт...
Нэг л өдөр тэр эмэгтэй гараад ирвэл магадгүй олон нийтэд дэлгэгдвэл юу болох бол?
Тэр өөртөө санаа зовсонгүй шийтгэгдэх ёстой нэгэн гэдгээ мэднэ.
Гэвч түүнийг л дагаж хүнд хэцүү бүхнийг тэвчин зөвхөн Ким Намжүүн гэх хүнд л итгэн өнөөг хүртэл яваа зургаан залуугийн мөрөөдлийг булшилж орхих юм гэж үү?.
Өөрийн бүх зүйлээр дэнчин тавин байж бидний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх захирал болоод энтертайментаа сүйрүүлэх юм гэж үү? хэмээн бодох зүйлс түүнд тоймгүй их байх ажээ.
𝑽𝒂𝒏𝑻𝒆_𝑵𝑩
YOU ARE READING
"Түүний Үлдээсэн Амьдрал" [ДУУССАН]
Short StoryТэр залуу өөрөө ч мэдэлгүй миний гэсэн бүхнийг аваад явчихсан. ... Гэвч өөрийн нэгэн зүйлийг үлдээсэн гэдгээ мэдэх болов уу...