18. Тайван нойрсох нүгэл

1.2K 151 10
                                    

Лайела зоогийн ширээнд суун гэр бүл болоод тусгай зочинтой хооллохоор нэгдлээ.

Хоёр хүнээс бусад нь урьдын адил хөгжилдөн ярилцана.

Бодол санаа толгой нь хоосрон, гар нь хөлрөн бага зэрэг салганан гэм хийсэн мэт биеэ барин суух бүсгүй.. Тэр юу бодож суугаа бол.

Танихгүй байгаасай, Санахгүй байгаасай гэж бодох авч өөр нэгэн Лайелагийн хоолой Таних хэрэгтэй, Санах хэрэгтэй тэр мэдэхгүй өнгөрвөл гунигтай шүү дээ хэмээн хашхирна.
















ОЛЧИХЛОО!

Гунигт автсан айдастай энэ үзэсгэлэнтэй алаг нүдийг залуу ганцхан хараад л таньсан. Яаж мартаж зүрхлэх билээ. Шөнө бүр зүүдэнд нь ангуучлах энэ нүд...

Одоо яах ёстой вэ? Цочирдсон IQ өндөр тархинаасаа асуун суух залуу.

"За тэгэхээр танилцуулгын цаг! Миний амьдралын утга учир, Миний мөнхийн хайр, Миний үзэсгэлэнтэй эгч Ван Лайела. Харин энэ залуу бол миний амьдралын цор ганц сайн найз, WORLD CLASS БАНГТАН СУНЁНДАНыг үүсгэн байгуулсан хамгийн шилдэг миний бахархам найз Ким Намжүүн. Бас Бяцхан Аймээ та гурав нэг өдөр төрсөн янзтай байгаа биз. Танд хэлж байсан шүү дээ"

Ван Жэксон хувьдаа сэтгэл хөдлөм танилцуулга хийсэн гэж өөрөөрөө бахархана.

"Тиймээ Жэк! Чи азтай юм. Тэр их үзэсгэлэнтэй юм.
С-Сайн уу намайг Ким Намжүүн гэдэг. Уулзсандаа үнэхээр их баяртай байна. Нэр тань бас сайхан юм"

Тиймээ зоригтой байх хэрэгтэй өөр яана гэж..

"С-Сайн уу? Лайела гэдэг"

Арай ядан энэ гурван үг эвлэж бүсгүйн амнаас намуухан гэгч нь урсан гарлаа.

"Хөөе! Залуу битгий миний эгчийг ингэж хараад бай тэр минийх. Чи түүнийг айлгаад байна сээтгэнэхээ больж үз! Чамд хэлсэн Ван Гүнж царай муутуудаас харшилтай. Чи аль хэдийнээ Аймээг өөртөө урвуулсан байна. Одоо болно. Нүдээ түүнээс ав!"

Энэ Ван Жэксон өөрийн эзэмшлийн бүх эмэгтэйчүүдээ царай муутай найздаа алдчихсан гэдгээ хэзээ ухаарах хүн бэ?

Ван гэр бүлийн охидынхоо залуусыг үнэлэх хэмжүүрийг хэтэрхий өндрөөр үнэлдэг бололтой хөөрхий Жэксон.

Бяцхан Аймээ өөрөө ч мэдэлгүй элгээрээ тэмүүлэх аавдаа татагдсан бололтой бүх л оройн турш энэ залуугаас салахгүй байсаар өвөр дээр нь бөх гэгч нь унтчихлаа.











Лайелад сонголт байсангүй охиныг нь тэврэн алхах залуугийн хамт өөрийн өрөөг зорино.

Хоёр хүний хос зүрх цээжээ хэмхчих аятай цовхчино.

Гэвч Ким Намжүүн харьцангуй маш тайван байх агаад нүүрэнд нь тийм гэхийн аргагүй инээмсэглэл тодрон алхах нь хачирхалтай.

Бяцхан охиноо орон дээр тавин хөнжлөөр хучсаар дээш харахад өнөөх залуу одоог хүртэл гаралгүй өрөөнд нь бүсгүйн үйлдэл бүрийг нүд салгалгүй ширтэн зогсож байх юм.

Энэ л орон дээрх өөрийнх нь гэм нүглийг үүрээд агаарт замхарч одсон тэр бүсгүй. Тэрхүү нүгэл одоо маш тайван нойрсож байна хүний амьдрал тааварлаж боломгүй өргөн уудам юм хэмээн залуу бодолхийлнэ.

"Бидэнд ярилцах зүйлс их байгаа бололтой"

Ямар нэг тийм гээд хэлчих нүүрний хувиралгүй, гүн хоолойгоор ийн хэлэх нь тэр.

"Ю-Юун ту-хай?"

Үгүй байгаасай битгий.. бэлэн биш байна. Битгий! Одоо л биш шүү хэмээн дотроо залбирах бүсгүй.

"Бидний тухай. Бас бидний өхөөрдөм охины тухай"

𝑽𝒂𝒏𝑻𝒆_𝑵𝑩

"Түүний Үлдээсэн Амьдрал" [ДУУССАН]Where stories live. Discover now