12. Далайн хөөс Ариэль

1.2K 143 0
                                    

"Hey! Залуусаа! Ноён Ким! Төрсөн өдрийн мэнд! Найз минь өнөөдөр чиний өдөр юу хүсэж байна даа?"

Ван Жэксон сайн найзынхаа төрсөн өдрийн бяцхан үдэшлэг, цөөн хэдэн дотно залуусын оройн зоогт хүрэлцэн иржээ.

"Сайн уу Жэк! Ирсэнд баярлалаа. Суу л даа"

"Ямар даруухан байх юм Намжүүнаа?"

"Тэр хүмүүжилтэй бяцхан хүү шүү дээ Жэксон!"

"Амаа тат Хусог" Намжүүн нүдээ эргэлдүүлсээр найз нарынхаа амыг хамхиулав.

Удаан хугацаанд уулзаж амжилгүй явсан залууст хөгжилтэй, сонирхолтой ярилцах зүйлсд нь амтад дарс ч гайхалтай зохицох ажээ.

Агаарт гарч тэнгэр ширтэх хоёр найз.

"Жүүн чи мэдэх үү? Жил бүрийн энэ өдөр миний амьдралын хамгийн жаргалтай, үзэсгэлэнтэй өдөр байдаг тухай?"

Ким Намжүүны нүд хэвийн хэмжээнээсээ огцом томорсоор найз руугаа харах ажээ.

"Заваан юм бэ Жэксон! Чи яг л надад дурлачихсан бяцхан охин шиг ярьж байна. Ижил хүйстнүүдийг дэмждэг ч би хараал идсэн гэе биш!! Би хэвийн надаас хол байгаарай!" тоглох, гайхах зэрэгцүүлэн сүртэй гэгч нь ийн хэлэх залуу.

Ван Жэксоны нүдэнд сахилгагүй гэгч нь зальтай инээмсэглэл тодрох ч төд удалгүй хэвийн боллоо. Өнөөдөр тэр насанд хүрсэн том залуу шиг байхыг хүссэн бололтой.

"Новш гэж битгий тэнэг юм яриад бай Намжүүн! Гэе гэнэ шүү. Зодуулмаар байна уу?
Эгч!...Эгчийн минь төрсөн өдөр мөн түүний бяцхан гүнж бас энэ өдөр мэндэлсэн юм. Гайхалтай биш гэж үү миний эрхэм гурван хүн нэг өдөр төрсөн"

"Үнэхээр үү? Бурхан минь! Хүргэн ахад чинь гайхалтай бэлэг иржээ"

"Үгүй дээ Жүүн, надад хэзээ ч хүргэн ах гэж хүн байгаагүй цаашдаа ч байхгүй бололтой. Тэр ганц бие ээж, нөхөрт гаралгүй ээж болох хүсэлдээ автан эс суулгуулсан юм"

"...."

"Ван Жэксоны харамлаад амиа тавьдаг эгч ч сонирхолтой нэгэн бололтой шүү. Нэг удаа ч болов харах юмсан. Надад танилцуулахгүй юм уу? Эгч чинь хөөрхөн бол хүргэн ах чинь болж өгч болох юм Жэксон ахаа! Эсвэл хадам дүү гэх юм уу?"

Намжүүн хаяа их шооч зантай болчихдог хүн. Тэр зан нь хөдөлсөн бололтой найзаараа тоглоом хийх ажээ.

"Тэнэг амьтан! Ван гүнж чамайг хэзээ ч тоохгүй! Тэр царай муутай чам шиг хүнээс харшилтай"

Ван гүнж... Ван гүнж.. хаа нэгтээ их сонссон нэр байлаа.

Тийм ээ! Дөрвөн жилийн өмнөх хар дарсан зүүдний өрөөний эзэн..

"Жэксон!! Нэг зүйл асууж болох уу?"

"За"

"Дөрөв жилийн өмнөх танай харшийн үдэшлэгийн дараа миний хайж байсан эмэгтэй... Түүнийг олох боломж байгаа болов уу?"

"Залуу минь! Үнэхээр дурлачихсан юм уу. Чиний үнсгэлжинг хаанаас хайх болж байна аа! Энэ олон жилийн дараа!"

Үнсгэлжин...

Үгүй дээ тэр үнсгэлжин биш харин өрөвдөлтэй, гунигт автуулам Ариэль байсан юм.


Далайн хөөс мэт замхарч одсон..

Далайн хөөс мэт замхарч одсон

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.












𝑽𝒂𝒏𝑻𝒆_𝑵𝑩

"Түүний Үлдээсэн Амьдрал" [ДУУССАН]Where stories live. Discover now