"ЭМЭЭ! Хайрт хонгор эмээ минь ээ! би танд хэнийг авчирсан бэ таагаарай???"
Ван гэр бүлийн гэрэл гэгээ бяцхан гүнжийн хоолой цангинасаар харшдаа иржээ.
Ноён BTS-ийн фэн уулзалт болох бололтой.
Харин Ван Жэксоны нүд эргэлдсээр л...
Сэтгэлийнхээ гүнд чадан ядан булшлах гэж хичээсэн гунигт түүхийг шингээсэн сүрлэг том харшийн хаалгаар алхан орох залууд зугтах сонголт үлдсэнгүй.
Дөрвөн жилийн өмнөхийг ор тас мартуулж дөнгөх тангарагтай мэт эх дэлхийд тухалсан бяцхан сахиусан тэнгэрийн хоолой харшид цуурайтах нь нэн таатай. Тэр магадгүй эцэг эхийнхээ сэтгэл эмтлэм өвдөлтийг эдгээж өгөх шидтэн биз.
"Сайн сууж байсан уу хатагтай Ван? Та улам үзэсгэлэнтэй болчхож. Таныг бидний фэн гэж мэдээгүй юм байна. Баярлалаа хатагтай" элгэмсэгээр тэврэлдэх томчуул.
"Бурхан минь Намжүүн аа. Сайн уу хүү минь? Удаан уулзсангүй. Тиймээ бид хоёр мундаг Арми юм шүү. Энэ ачлалгүй хүүд олон удаа хэлсэн та нартай уулзуулахгүй байгаа юм"
Хатагтай Ван хүү рүүгээ муухай харсаар Намжүүнд гомдлов.
"Гомдож байна шүү Ван хатагтай. Царай муутай залууд сайхан юм юу ч байхгүй. Таны царайлаг хүү хамгийн шилдэг нь"
Тэр бол үнэхээр засаршгүй өөртөө итгэлтэй нэгэн.
Оройн хоолны ширээний ард хүндэт зочинтойгоо элдвийг ярилцан суух гэр бүлийнхэн болоод өхөөрдөм Аймээ хэн нэгэнтэй шулганаж байгаа сонсогдоно. Ван Лайела завгүй өдрийн дараа гэртээ орж ирэн үүдний өрөөнөөс тэднийг чих тавин сониучирхан өрөөнд орж ирээд таг гацчихав.Танилцахыг мөн Танилцахгүй байхыг,
Уулзахыг мөн Уулзахгүй байхыг хүсэж өдийг хүрсэн
Гэмтэй бас Гэмгүй тэр залуу.Бяцхан Аймээ цор ганц хайртай нагац ахыгаа үл тоон тэр залуугийн өвөр дээр гараад суучихсан ам хуурайгүй шулганаж байх ажээ.
Бүх зүйл хэтэрхий гэнэтийн байсанд нүдэндээ итгэж ядан өнөөх залууг нүд цавчилгүй ширтэх бүсгүй.
"БУРХАН МИНЬ ГЭЖ! ВАН ЛАЙЕЛА! ТА Л БИТГИЙ АРМИ, ТЭДНИЙ ФЭН ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ ДЭЭ. ЯАГААД ТҮҮНИЙГ ИНГЭЖ ХАРААД БАЙГАА ЮМ. МАНАЙ ГЭРТ ХОЁР ХАГАС ГАЛЗУУ ФЭН БАЙХАД ХАНГАЛТТАЙ!
МИНИЙ БҮХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ НАДААС БИТГИЙ БУЛААХ ГЭЭД БАЙ КИМ НАМЖҮҮН!!!"
Дүүгийнхээ ямар нэг утгагүй зүйл ярихыг сонсоод сая л нэг ухаан сэхээ орох бүсгүй.
Чанга дуунд цочих бусад хүмүүс бүгд үүдэнд зогсох үзэсгэлэнтэй бүсгүйг сая л нэг анзаарч харлаа.
Ван Лайела Ким Намжүүн нар харц тулгарч учир битүүлгээр нэгнээ ширтэнэ.
𝑽𝒂𝒏𝑻𝒆_𝑵𝑩
YOU ARE READING
"Түүний Үлдээсэн Амьдрал" [ДУУССАН]
Storie breviТэр залуу өөрөө ч мэдэлгүй миний гэсэн бүхнийг аваад явчихсан. ... Гэвч өөрийн нэгэн зүйлийг үлдээсэн гэдгээ мэдэх болов уу...