"Яагаад явчихсан юм"
"Яагаад үлдэх шалтгаан байна гэж. Тэр бүх доромжлолыг чинь дүү минь мэдвэл юу болох тухай бодож үзсэн үү. Надад Ван Жэксон хамгаас эрхэм би түүний амьдралыг үгүй хийж чадахгүй"
"Тэгвэл чиний амьдрал юу юм. ЯАГААД БУСДЫГ ЭХЭЛЖ БОДДОГ ЮМ. ЯАГААД МИНИЙ НҮГЛИЙГ ҮҮРСЭН ЮМ. БИ ЧИНИЙ ХУВЬД ХЭН Ч БИШ БАЙСАН ШҮҮ ДЭЭ!!!"
"ТИЙМЭЭ ЧИ ХЭН Ч БИШ!! БАЙХ Ч ЭРХГҮЙ. ТИЙМ БОЛОХООР ЧИ ЮУГ ӨӨРЧИЛЖ ЧАДАХ ЮМ?"
"Ядаж хариуцлагаа хүлээх байсан юм"
"ХАРААЛ ИДСЭН ЯМАР НОВШИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ КИМ НАМЖҮҮН!!
АРИУН БҮХНИЙГ МИНЬ ДЭВСЛЭН ДОРОМЖИЛЖ, ХҮЧИРХИЙЛСЭН ЗАЛУУГААС ХАЙР ГУЙГААД ЗҮҮГДЭХ ТЭНЭГ ЭМЭГТЭЙ БИ БИШ!!!"
************************Орон дээр нь тухтай гэгч нь тэврэлдэн унтах аав охин хоёрыг ширтэн бодолд автах Ван Лайела.
Сүүлийн хэдэн сар энэ залуу Ван харшаас, бяцхан Аймээгаас салж хагацахаа больсон. Ирэх болсон шалтгаан нь тоймгүй их бөгөөд инээд хүргэм..
-BTS хамтлаг фэнүүдийнхээ гэрээр нь зочилж тулж харьцаж байгаа гэнэ,
-Ван Жэксон түүнийг маш их зараалд явуулдаг бололтой учир нь тэр гэртээ ямар нэг зүйлээ үргэлж мартдаг болсон гэнэ,
-Бяцхан Аймээгийн хүүхэлдэйнүүдэд солих хувцаснууд их хэрэгтэй байдаг гэнэ,
-Хатагтай Ван-д өдөр бүр аль нэг гишүүнийхээ гарын үсэгтэй цомог авч ирж өгдөг ба бөөнд нь өгч болдоггүй ямар нэг шалтгаан заавал байдаг гэнэ /тэд ямар их хувилбар бүхий цомогтой билээ дээ/.....
Инээд хүргэж байх шив Ким Намжүүн.
"Чамайг яах ёстой юм бол Намжүүнаа"
"Зүгээр л овгийг минь өөртөө авахад болно"
𝑽𝒂𝒏𝑻𝒆_𝑵𝑩
YOU ARE READING
"Түүний Үлдээсэн Амьдрал" [ДУУССАН]
Short StoryТэр залуу өөрөө ч мэдэлгүй миний гэсэн бүхнийг аваад явчихсан. ... Гэвч өөрийн нэгэн зүйлийг үлдээсэн гэдгээ мэдэх болов уу...