2: Ёнугаас өөр хүн байхгүй

219 42 2
                                    

"Юу л даа. Сонмин аа, цонхоор орж ирсэн тухай хэнд ч битгий хэлээрэй. Гуйлаа шүү"

Марк над руу харчихаад цонхны гадна байх найзыгаа авахаар зэхэв. Надад бол энэ дэндүү галзуу санаануудын нэг байлаа. Ямар эрүүл ухаантай хүн хоёр давхарын цонхоор орох гэж оролдох билээ?

Яаж авчирсан нь их сонирхолтой байсан тул би олон талаас таамаг дэвшүүлж эхэлсэн. Магадгүй ямар нэгэн шат, хайрцаг, төмөр зэргийг давхарлаж байгаад гарч ирсэн байх. Үнэхээр суурин дээр үлдээд Маркийг өргөсөн хүүхэд нэлээн өндөр нэгэн болж таарлаа. Бодохоос ч толгой өвдөж байна шүү. Адармаатай ажиллагаа шиг ээ.

"Ёоё, Ёну! Миний нүүрэн дээр гишгэлээ!"

Доороос түрүүнд гарсанаас арай ондоо дуу сонстов. Марк цонхоор тонгойж "Маяглаад байлгүй түргэл. Завсарлагааны цаг дуусах нь" гэчихээд дахин нэг хүнийг татсан юм. Хоёулаа биш гурвуулаа байж.

"Сонмин, хамт татаад өгөөч? Би энэ шонгийн модыг дийлэхгүй байна"

"З-за"

Хоёр гарыг нь нэг нэгээрээ татсаар чүү ай гэж өндөр хүүхдийг ангид орууллаа. Хангалттай өлийж харахаар хүүхэд байна. Бор үстэй, хацраа шалбалчихсан, дүрэмт хувцас нь үл ялиг үрчийчихсэн тул би түүнийг ам нээхээс нааш сайн хүүхэд гэж хэлмээргүй аж.

Саяхан л Чуи багшийг хараад аливааг гаднаас нь ажин дүгнэх ёсгүй гэж бодож атал одоо ингээд жаахан асуудал үүсгэгч шиг төрхтэй залуу эрийг гадаад үзэмжээр нь тодорхойлж л байдаг. Хамаагүй дээ, энэ хүү Маркийн адилаар сайхан инээмсэглэж буй.

"Хээе, намайг хэзээ авах юм бэ?"

Дөрөвдөгч этгээд цонхоор толгойгоо цухуйлган хэллээ. Харин мань гурав биесээ ширтээд, байдал хэрхэхийг бодож байсан юм.

Марк хуруугаараа найзыгаа зааж "Энэ, танилц. Нөгөө шонгийн мод" гэхэд хачин хочтой хүү гараа сунгах гэснээ больж бөхийв. Яагаад тэгсэнийг нь мэдэхгүй юм. Тэр хүнтэй гар барих дургүй юм болов уу?

"Жонни Со"

Ийн хэлэхэд Марк нуруун дээр нь пад хийтэл алгадаад "Со Ёну гээч дээ. Хуучнаасаа сал" гэв. Тэгэхээр миний бодож байгаа зөв бол тэд гадаадад сурдаг, амьдардаг байсан байх. Аль эсвэл найзуудын хоорондоо дууддаг ийм нэртэй биз.

Жонни "Ёну байна уу, Жонни байна уу. Угаасаа яаж ч дуудсан хамаагүй ээ" хэмээн цонхоор дахин нэг найзаа татахаар очив. Үүний дараа арай ахиад арван хүн байгаа юм биш биз дээ? Яг л угсардаг тоглоом шиг хоёр давхрын цонхны дор зогсоцгоож байсан хэрэг үү? Хачирхалтай хэдий ч энэ хөвгүүд үл бүтэх сурагчид шиг харагдсан атлаа гэгээлэг сэтгэгдэл төрүүлчихсэн. Жийрхээд би хаа холдох билээ. Эхлээд яаж дөрөвдөгч этгээдийг дотогш оруулахыг харчихъя байз.

The Ugly Duckling [MKL]Where stories live. Discover now