3: Чшш! Чимээгүй

206 40 4
                                    

Хаалга түлхэхэд гадна байсан хоёр хүүхэд алга болсон байв. Сургууль хоосроод, ганц нэгхэн сургалт дугуйлангийн хүүхдүүд холхилдоно. Бодоод байхнээ, түрүүний хагархай хэнгэрэгнүүд зүгээр ч нэг хэвийн асуудлын тухай яриагүй шүү дээ. Энэ анги хорин таван сурагчтай боловч өнөөдөр хорин дөрөв байсны дээр ширээнүүдээс нэг нь дутуу байсныг би сая л саналаа. Өвчтэй сурагч бий эсэхийг таашгүй. Надад энэ бүгдийг асуух, зөвлөгөө авах, нөгөөтэйгүүр ангийн тухай гарын авлага шиг найз хэрэг болж байна. Даанч яахин нүүрэмгийлэх билээ дээ. Би чадахгүй, итгэл алга.

Санаа алдаад эхний өдрөө л хэчнээн их явдал туулснаа бодоотхов. Ичиж, айж алга хөлөргөм байдалтай байсан ч гурван танилтай болсон. Эвий минь, миний оронд өөр хүүхэд байсан бол тэр найрсаг загнаж, цөмийг нь зүс таниад танилцаад авах байсан даа. Нугасны муухай дэгдээхийнээс дор царай зүстэй охинд хэн л дуртай байв гэж. Хичээлээ сайн хийж, гагцхүү тэр зүгтээ хандалагаа аваачих аваас санасан хэрэг минь бүтэх бус уу? Санаа зовом гадаад төрх, зожиг зан чанарын асуудлаа би хэзээ ч толгойноосоо авч хаяж чадашгүй нь. Гэхдээ заримдаа хичээлээ л хий гэх далд дохио ирэх цагт аяандаа эл болгон нь хөсөр хаягддаг юм.

Сургуулиас гарч, булан тойрч атал Жонни, Лукас нар хамтдаа зогсоод хувцсаа сольж байхыг харлаа. Дүрэмтээ чихэх шахам цүнхэндээ хийгээд Лукасыг толгой дохиход Жонни амандаа нэг юм зуучихсан машинд суув. Бас болоогүй түүнийг машины жолоог мушгихад би гайхаж хоцорсон юм.

Жолоо барьж чаддаг хэрэг үү? Тэр дөнгөж л ахлах сургуулийн хоёрдугаар анги байлтай. 

Зам руу ороод явах хүртэл яагаад ч юм би харцаа салгасангүй.
Салхи салхилаад, чухам нар гийсэн энэ өдөр яагаад ангийн багш уурласан юм бол? Ямар хэрэг энэ ангид мандсаныг би мэдэхгүй боловч сохор багцаагаар бол Жонни Жихүн гэгчийг бэртээсэн, Жонү Юүжин нар өөр учиртай л болж байна.

Гэртээ ирвэл аавын гутал үүдэнд алга.

Тэр дахиад оройтох нь гарцаагүй. Хэзээ ч, ямар ч үед эрт ирдэггүй аав маань ажлын уцаарт эзлэгдэж үзээгүй омголон бус амгалан хүн. Таван настай ганц охиноо авч, идэр залуу хорин тавтайдаа гэргийгүй болсон эцэгт минь эдүгээ бүтээсэн амжилт бүтээл гэж нэгээхэн ч үгүй.

Ганц бүтээсэн зүйл нь юу вэ? Намайг хүнээс дутаалгүй өсгөсөн
Мунхаг атлаа итгэл мухардсан намайг бүтээсэн

The Ugly Duckling [MKL]Where stories live. Discover now