5: Би хоёр найзтай боллоо

213 44 19
                                    

Хэвийн боловч хэрэгцээгүй сэтгэгдэл төрүүлсэн өдөр хоногууд намайг сүвлэж байлаа.
Энэ бүхэнд хязгаар гэж байдаг. Тэр хязгаарыг би чухам "Тарах цаг" хэмээн нэрийдэх дуртай. Хичээлийн дундуур ганц нэг доромжлох хэв маягтай, дотогшоо намайг алахуйц чадалтай үгс чихний араар яваад өнгөрдөг болов. Тийн атал ангийнхан дундаа зожиг сурагчийн хатан оргил, царай зүс ер муутын бас нэгэн оргил болсон юм даа. Надтай таван үг солих хүн нэгээхэн ч үгүй бөгөөд найдлага тээж асан Марк, Сэбёл хоёр нэг нүдээрээ ч хардаггүй ээ.

Гомдмоор санагдах авч...

Эцсийн учигтаа би өөрөө л арчаагүй байгаа гэдгээ ойлгов. "Хорвоод муухай эмэгтэй гэж байдаггүй, харин арчаагүй эмэгтэй л гэж байдаг" гэх үгийг олж уншсанаасаа хойш өөртөө ирэх түмэн бурууг ухамсарлаж эхэлсэн билээ.

Би л өөртөө хайр энэрэл үзүүлэхгүй бол өрөөл нэгэн ямагт нүднийхээ үзүүрт хэсэгхэн зуурт оршуулаад өнгөрөх атал...
Юунд өнгөрсөн хугацаанд тийн буланд шигтгэсэн зангуу шиг явсан юм бол?

Би арчаагүй байж дээ гэхээс ондоо бодол эс төрнө. Одоо л нэг сэргэн мандаж, өөртөө таалагддаг хүмүүн болж болохтойгоо байна шүү дээ.

Гэхдээ надад цорын ганц асуудал байлаа.

Би энэ бүгдийг ганцаараа хийж чадахгүй. Надад хэн нэгэн хэрэгтэй...

Цаг явсан хэвээр, миний нойр хулжин тэртээх алсад тэнэн зайлсан байна. Нүд аяандаа хорсон өвдөж эхлэхэд нүдээ аниад гүнзгий амьсгалав. Шөнийн гурван цагт төчнөөн бодол намайг тойрон нисэлдээд амрааж алжаахгүй цуцаасаар байх ажээ.

Саяханыг хүртэл би зүүдэлж байлаа л даа.

Нуур дүүрэн цасан цагаан хун далавч юугаан дэлгэн тэнийлгэсэн байх агаад тэр дунд ганцхан би тэнийлгэх даль жигүүргүй, өд ч үгүй хачин муухай амьтан.

Муухай дэгдээхий гэдгээ мэдэж байсан. Тэрхэн үест сэвэлзүүр салхи намайг аядуухан илбэх шиг болсон юм. Тэгээд сэдэл аван нуурын долгиолох усанд нүүрээ тольдоход урьд хожид үзээгүй тийм сайхан гантиг цагаан хун тусгалд бууна. Энэ үнэхээр би гэж үү?
Нугасны муухай дэгдээхий яавч ийм төгөлдөр байх ёсгүй сэн...

Ингээд л би сэрсэн юм даа. Тусгалд харсан зүйлдээ итгэж ч амжилгүй, туухай даруулсан мэт хүндхэн бодлыг чирсээр сэрсэн юм.

The Ugly Duckling [MKL]Where stories live. Discover now