Тэнэг охин

349 62 26
                                    

Хичээл орж эхлээд долоо хоног болчихож.
Энэ хооронд Ёосантай тааралдаагүй ч түүний тухай нилээдгүй их зүйлийг мэдэж авсан шүү.
Тэрээр надтай адил нэгдүгээр дамжаа хэдий ч өөр тэнхим тул үзэх хичээлүүд минь бүгд тусдаа юм билээ.
Тэгэхээр хичээл дээр таарах боломж байхгүй.
Харин бусад үед албаар тааралдаж түүнийг харж байхын тулд би хичээлийн хуваариудыг нь мэдэж авсан. Үүнд тэдний тэнхимийн охинтой танилцсан минь их хэрэг боллоо.


Өнөөдөр даваа гараг.
Түүний хичээл минийхээс эрт тардаг өдөр.
Хэрэв аз байвал сургуулийн үүдэнд тааралдаж болох ч бараг л боломжгүй.
Хичээл таран тартал түүний тухай бодон суусаар хичээлийн цагийг барлаа.
Түүнийг харж юуны магад гэх итгэл тээн хүүхдүүдийн цуглаж болох газруудаар явж үзлээ.
Гэвч олдсонгүй.
Урвайж унжийсан амьтан гэрийн зүг гэлдрэхээр болж хамгийн ойр байх автобусны зогсоол руу явлаа.
Явах замдаа сэтгэл санаагаа сэргээхийн тулд амттан авахаар дэлгүүрт саатав.
Гэтэл дэлгүүрт Ёосантай таарах нь тэр.
Тэнхимийнхээ хоёр залуугийн хамт явж байсантай таарсан минь энэ юмсанж.
Түүнийг харах төдийд догдолж , сандарч , тэр бүү хэл сандарсандаа хэл ам ээдрэх шиг болов.
Яагаад зөвхөн түүнийг харах бүрт ингэдэг болчихсоноо гайхаад баршгүй нь.

Гэнэт цуг явж байсан хоёр залуугийнх нь нэг нь намайг дуудахад нь тун их гайхлаа.
Гайхан харахад мөнөөх залуу ихэд танил санагдах нь хачирхалтай.
Удалгүй би түүнийг таньсан юм.
Бага ангийн минь найз Сан дүрээрээ зогсож байх юм гэж хэн санах билээ?




Нэгнийгээ таньсан бид хоёр Ёосан болон Сонхва гэх залуугийн хамт нэгэн кафед орж суулаа.
Тэндээ багийн дурсамжаа , мөн яажшуухан амьдарч буйгаа ярилцсаар нэг л мэдэхэд орой болчихсон байх аж.
Маргааш хичээлтэй тул бүгд гэр гэрийн зүг явахаар болоход Сан намайг ганцааранг минь явуулахыг хүссэнгүй.
Тэгтэл азаар ч юм уу, эз нь таараад тэр ч юм уу Ёосан бид хоёр нэг зүгт явах болж таарав.
Иймд Сан ч намайг Ёосанд даатгачхаад дараа уулзахаар тохирон дугаараа үлдээчхээд яваад өглөө.






Яг одоо би үнэхээр эвгүй байдалтайгаар автобус хүлээн сууж байна.
Харж явдаг биш ээ, бүр сайн хүнтэйгээ цуг байгаа нь баярламаар ч гэсэн надтай огтоос юм дугарахгүй үл тоож байгаа нь таагүй юм.
Энэ үед аз болж удаан хүлээлгэлгүй автобус ирсэнд талархууштай.
Автобусанд суусан хойно бид бие биенээсээ хэдэн суудлын зайтай зогслоо.
Түүн рүү ширтэхгүй байж чадахгүй юм.
Хүн яаж ийм царайлаг байж болдог юм бэ?
Бурхан арай л шударга бус хандах юм!
Ойролцоогоор 30 минут явсны дараа бид автобуснаас буулаа.
Тэгчхээд зэрэгцэн алхах зууртаа хэдий маш их сандарсан ч яриа эхлүүлэхийг хүссэндээ
Би: Надад дугаараа өгөөч?" гээд асуучихлаа.
Яахав хэзээ нэгэн цагт минийх болохоос л хойш би түрүүлж алхам хийхэд буруудахгүй л дээ.
Ер нь тэгж байж л хурдхан өөрийн болгох ч юм билүү?
Өөр хүнд алдаж байснаас өөрөө түрүүлж алхам хийсэн нь зөв!
Ёосан: Уучлаарай, миний утас дугааргүй"
Дахиад л өнөөх тэнэг хариулт!
Давчидмаар юм.
Энэ үг тренд үг нь юм байх даа?
Ийм царайлаг болохоор олон охин дугаарыг нь асуудаг байлгүй.
Хмм...
Би: Наад тренд үгээ болиод зүгээр хэлээд өгчхөж болохгүй юм уу?
Ёосан: Яасан гэж би дөнгөж танилцсан өдрөө чамд дугаараа өгөх юм?
Би: Чи надад таалагдсан болохоор!" гэсэнд минь тэр мушилзсаар
- Чадахгүй нь дээ" гэсээр урд минь гаран намайг орхиод явчихлаа.

Дахиад л үл тоогдсон мэдрэмж...
Үнэхээр таалагдахгүй байна!
Дахиж үл тоолгохыг хүсэхгүй байна.
Дахиж үл тоогдохгүй байх арга бодон зогсох зуурт минь тэр надаас аажим аажмаар улам холдсоор л байв.
Гэнэт л толгойд минь нэг санаа харван орж ирсэнд бушуухан түүний араас гүйлээ.
Түүнийг гүйцэж очсон даруйдаа кинон дээр залуус бүсгүйчүүдийн гараас нь татаж өөр лүүгээ харуулдаг шиг түүнийг ч өөдөөсөө харуулаад тэгсэн дороо уруул дээр нь үнсэж орхив.
Харин түүний нүд томрон байснаа намайг түлхчихлээ. Тэгээд
- Я-Я-Яаж байгаа юм бэ? Хэн чамд намайг үнсэхийг зөвшөөрсөн юм?" түүний энэ балмагдсан төрх хэтэрхий эгдүүтэй байсанд тэсэлгүй дахиад үнсчихлээ.
Харин энэ удаад тэрээр уурлаж
- Чи чинь галзуу юм уу? Эсвэл тэнэг юм уу?" хэмээн уурсах нь өхөөрдөм харагдаад байгааг бодоход би түүний хэлдгээр тэнэг бололтой.
Би: Яахав дээ, ирээдүйн найз залуугаа үнсэж байна. Одооноос чи минийх шүү" хэмээгээд түүн рүү ирмэхэд минь Ёосаны нэг зовхи нь татах аж.
Басхүү амандаа "тэнэг юм байна , өвчтэй амьтан" гэж үглэсээр цааш явлаа.
Энэ үед би араас нь ийн орилсоор үлдсэн юм.
"Кан Ёосан чи миний анхны хайр шүү!"

Одоо тэр намайг мартахгүй бас дахин үл тоохгүй байх...

•Ćhiço Łiñdø•  [ Completed ]Where stories live. Discover now