Special part : Марзан хосууд

289 42 13
                                    

5 жилийн дараа

Үдшийн тэнгэрт саран мандсан хойно арай гэж завгүй ажлаасаа салан , ядарсан биеэ зөөж ядсаар гэртээ ирж , унтлагын өрөөндөө ортол Кан Ёосан гуай хурхирсаар унтаж байх нь тэр.

Орой болсон хойно ажлаас минь тосож ч авалгүй хурхиран унтаж буй түүнийг харах төдийд уур хүрч шуудхан л хөлдөө угласан гэрийн углаашаа аваад шидчихлээ.

Даанч түүнийг оносонгүй.

Үүнд уур минь улам л хүрч түүнийг орноос нь жийгээд унагачихав. Чангахан унасан тэрээр нуруугаа барьсаар босч ирэн , нүд нь хагас аниатай хэвээр

- Өө миний хайр ирчихсэн юм уу " гэх аж.

- Ирээгүй ээ , зүгээр сүнс маань гэрээ эргэж яваа юм." гэсэнд минь

- Уурлачихжээ. Тосож аваагүй гээд уурлачихсан биз дээ? Хайр нь маргааш нөгөө хэдтэй хамт аялалаар явахдаа хэрэг болох зүйлсээ бэлдээд завгүй байсан юм аа. " гэсээр намайг тэвэртэл уур минь дорхноо л гарч орхилоо.

Хэдий уурлахаа больсон ч ийм хурдан түүнтэй тэврэлдэн нялуурах хүсэл байгаагүй тул түүнийг түлхэн өөрөөсөө холдуулаад , бушуухан л орондоо орсон ч түүнтэй хамт унтдагаа мартчихсан байсан бололтой.

Хажуугаар минь орж хэвтсэн даруйдаа дахиад л тас тэвэрчхээд огтоос тавихгүй байсанд дэмий тийчлэсээр сүүлдээ ядраад унтчихсан байв.








Өглөө эрт Ёосан яг хажууд минь солгой дуулсаар сэрээж орхилоо.

Үнэхээр ядарчихсан тул дахин унтмаар санагдаж түүний дуулахыг тэвчилгүй чихээ даран буцаад унтах гэсэн ч улам л чангаар орилж бүр болоогүй хөнжил дотор мөс хийчих нь тэр.

Цочсоноосоо болж хараал тависаар огло үсрэн бостол өнөө хэргийн эзэн чинь бахдалтай нь аргагүй инээсээр

- За сэрчихсэн юм чинь гялс өөрийгөө бэлдчих. Найзууд цугларчхаад хүлээж байгаа байх. " гэсээр цааш явчхав.

Нэгэнт сэрчихсэн бол буцаж унтаж чаддаггүй болохоор түүний хэлснээр босч өнөөдрийн аялалдаа бэлдлээ.

Бэлдсэн ч гэж хальт шүршүүрт орчхоод , гарч ирсэн хойноо халамжтай нөхрийнхөө аль хэдийн бэлдчихсэн байсан хувцсыг өмсөн , нүүрээ хөнгөхөн будчихаад гэрээсээ гарлаа.

Их сургуулийн найзуудаараа уулзаагүй удсан учраас амралтын өдрөөр ийн хамтдаа цагийг өнгөрөөхөөр тохиролцож өнөөх газар луугаа явж буй минь энэ.

•Ćhiço Łiñdø•  [ Completed ]Where stories live. Discover now