Өөрийн болгоно

295 56 3
                                    

Хичээлийн танхимд байх оюутнуудын ихэнх нь үүрэглэн суух бол цөөн хэдэн хүүхэд хичээлээ шамдангуй хийх нь харагдана.
Харин энэ олон хүүхэд дунд би ганцаараа л инээдээ барьж ядан суух аж.
Өчигдрийн явдал толгойноос минь салалгүй бодогдоод байх юм.
Бодлоос салахгүй , тэгээд бодоод байхаар инээд хүрээд , догдлоод , ичингүйрэн балайраад ёстой л тэнэгтэж байна даа.
Ер нь өөрөө түрүүлж үнсчхээд үнсүүлсэн юм шиг сандарч догдолдог би ч мөн тэнэг хүн юм аа!

Өдөржин түүний тухай бодон гиюүрч суусаар хичээлийн цагийг дуусган , сургуулиас гарлаа.
Гэтэл холгүйхэн Сан , Ёосан хоёр зогсож байх нь тэр.
Ёосаныг хараад багахан сандарсан ч инээхээ больж чадалгүй тэдэн дээр очлоо. Намайг харсан Сан инээх бол Ёосан ярвайсаар
- Галзуу амьтан минь , энд бас юугаа хийж яваа юм?" гэхэд нь бага зэрэг уур хүрсэн ч үл тоолоо. Түүний хэлэхийг сонссон Сан гайхан
- Та хоёрын дунд өчигдөр юу болсон юм?" гэсэнд надаас өрсөн Ёосан
- Наад галзуу охин чинь миний уруул дээр үнсчихсэн! Миний хайран сайхан ариухан уруулан дээр минь " гэсээр үглэж эхлэх нь тэр.
Үүнийг сонссон Сан биднийг шоолон инээж , харин би түүн рүү муухай харан зогсоно.
Төд удалгүй Ёосаны утсанд зурвас ирснээр тэрээр үглэхээ азнан зурвасаа шалгачхаад инээд алдсаар хүн хайж буй бололтой эргэн тойрноо харлаа.
Тэгчхээд гэнэтхэн нэг зүг рүү гүйчихлээ.
Сан бид хоёр гайхан түүний араас хартал биднээс хориод алхмын зайд нэгэн охинтой юм ярин зогсож байлаа. Тэднийг харчхаад
Сан: Өө, Жина ирчихсэн байна. Хоёулаа тэдэн дээр очих уу?" хэмээгээд тэдний зүг алхах зуураа
Би: Жина гэж хэн юм?
Сан: Ёосаны саяхнаас уулздаг болсон охин байгаа юм. Надад Жина таалагддаггүй ч Ёосан миний хэлэхийг тоохгүй уулзсаар л байгаа" гэлээ.

Тэдэн дээр очин Жина гэх охиныг ойроос хараад би өөртөө гутармаар санагдлаа.
Тэр охин үнэхээр хөөрхөн бөгөөд их намбалаг , мөн инээх үедээ маш өхөөрдөм харагдаж байсан юм.
Бас над руу үе үе муухай харах Ёосан тэр охин руу хараад чин сэтгэлээсээ инээж байлаа.
Гуч орчим минутын дараа Саныг найз охин нь дуудсанаар явж , бид гурав үлдлээ.
Тэр хоёрын хажууд илүүдээд байгаагаа зөнгөөрөө мэдрэн худал шалтаг хэлсээр би ч тэднийг орхин одлоо.
Гэртээ очих замдаа дэмий л элдэв янзын юмс бодож өөрийгөө бухимдуулсаар явахдаа гэнэтхэн нэг зүйлийг санав.

Өмнө нь тэр Жина гэгч охинтой хэд хэдэн удаа таарч байсан шүү дээ!
Тэр бүү хэл, таарах бүрт өөр өөр залуустай явж байдаг болохоор нь гайхдаг байснаа ч нэхэн саналаа.
Гэтэл тийм охин Ёосантай уулзаж байгаа гэж бодохоор л дотор харанхуйлах шиг болов.
Яаж ч байсан тэдний харилцаа улам гүнзгийрэхээс өмнө салгах хэрэгтэй!
Хэдий намайг тоохгүй байж болох ч анхны хайраа тийм охиноос болж шархлаасай гэж хүсэхгүй байна. 







Өчигдөр шөнөжин Жина гэх охиныг Ёосанаас хэрхэн салгах тухай бодсоор нойргүй хоносон тул хичээл дээр унтчих гээд хэцүү байлаа.
Янз янзаар өөрийгөө сэрээх гэж оролдсон ч тэсэлгүй унтсаар тарлаа.
Өнөөдөр ганц л цагийн хичээлтэй байсан учраас эхлээд юм идчихээд номын санд суухаар шийдлээ.

Сургуулийн цайны газарт хоол идэн сууж байтал Сан ирж хамтдаа суув.
Түүнтэй таарна гэж бодоогүй ч таарсандаа баяртай байна. 
Угаас яриа хүн болохоор яриан дундаа санамсаргүй Санд Жина гэгчийн талаар , мөн Ёосанд сайн тухайгаа ч хэлж орхилоо.
Тэгтэл Сан
- Жинаг тийм охин гэдгийг мэдэх ч Ёосан итгэхгүй байгаа юм. Харин чиний тухайд гэвэл би чамд тусалж чадна.  Тэр явдалтай охины хажууд чи хавь илүү шүү дээ. " хэмээн инээх нь тэр.
Түүний үг намайг маш их баярлуулсан юм.

Тэгэхээр...


Кан Ёосан чамайг би өөрийн болгох болно!
Тэр болтол түр хүлээгээрэй!

•Ćhiço Łiñdø•  [ Completed ]Where stories live. Discover now