Бүтэхгүй төлөвлөгөөнүүд

291 57 4
                                    

Саны дэмжлэгийг авах болсондоо баярлан түүнийг шавдуулсны хүчинд түүний найз охины хамтаар бид манайд ирчхээд байна.
Мөн Инжү манай тэнхим гэдгийг мэдсэнээ дурдахгүй өнгөрч чадашгүй нь.
Аав ээж маань ажилтай , дүү минь хичээлтэй тул гэрт биднээс өөр хүн үгүй.
Иймд Сан болон түүний найз охин Инжү надад янз бүрийн арга зааж өгөх гээд байж байгаа юм.
Сан: Тэгэхээр байна шүү дээ Юнми, Ёосан эмэгтэйлэг өхөөрдөм охидод дуртай. Бас ухаалаг!
Би: Надаас тэс хөндлөн юм байна шүү дээ! Би яах юм бэ? Өөрөөрөө байж байгаад найраад авчих боломж байхгүй юм уу?" хэмээн гомдоллоход минь Инжү инээсээр
- Уг нь чи хөөрхөн л дөө. Өөрөө жоохон хичээвэл өхөөрдөм харагдаж чадна. Гэхдээ харц чинь үнэхээр ширүүн юм аа. Зүгээр байгаа чинь л муухай харж байгаа юм шиг харагдаад байх юм" гэхэд нь хэлэх үг олдсонгүй.
Хэсэг хүн бүр юу ч дугарсангүй.
Гэтэл Сан нэгийг санав бололтой гэнэтхэн
- Ёосан нилээн хэдэн сарын өмнө ярьж байсан нэг зүйлийг саначихлаа. Тэр үед өмнөх найз охиноосоо салчхаад гуньж гутарсан амьтан "Охид миний царайнд л болдог! Царай хардаггүй охин гэж байхгүй " гээд уйлан донгодоод байсан юм. Тэгэхээр чи түүний царайнд болоогүй гэдгээ л баталчих. " хэмээлээ.
Би: Гэхдээ би анх царайнд нь л болсон байж яаж худлаа хэлэх болж байна аа! Тэгэхээр энэ бүтэхгүй байх аа" гэсээр гонгиноход минь Инжү
- Тэгвэл энэ аргыг нөөцөнд үлдээгээд хамгийн сүүлд ашиглавал ямар вэ?" гэсэнд бид дуу нэгтэйгээр зөвшөөрөн өөр арга бодоцгоолоо.


•••••••••••••

Өчигдөр   хэд хэдэн төлөвлөгөө маягийн зүйлс боловсруулсан ч бүтэх эсэх нь тун эргэлзээтэй юм.
Өнөөдрөөс шууд төлөвлөгөөндөө орж байгаа болоод ч тэр юм уу их сандраад байна.
Эхний төлөвлөгөө
Өхөөрдөм харагдах
Сэрдэг цагаасаа хавьгүй эрт босч Инжүгийн зааж өгснөөр нүүрээ будаж , өчигдөр сонгож өгсөн хувцсыг нь өмсөөд өөрийгөө харахад тун эвгүй санагдлаа.
Гэхдээ л би хөөрхөн харагдаж байх шиг байна.

Сандрах хэдий ч үүнийгээ ил гаргалгүй явсаар сургууль дээр очтол Сан Ёосан Инжү гурав намайг хүлээн зогсож байлаа.
Намайг харсан өнөөх хоёр маань инээмсэглэх бол Ёосан эсрэгээрээ үл тоож байлаа.
Инжү намайг хараад өөрөөрөө бахархаж буй бололтой нүүр дүүрэн инээсээр
- Манай Юнми ёстой хөөрхөн харагдаж байна шүү! Ямар азтай залуу нь чам шиг минь хөөрхөн охиныг өөрийн болгох бол доо? Тэр хүнд атаархаж байна! " гэсээр магтаж эхэлтэл Ёосан
- Харин ч ирээдүйн нөхрийг нь өрөвдөх хэрэгтэй! Яаж ийм тэнэг хүнтэй хамт амьдарч чадах юм. Бас хөөрхөн харагдахгүй байхад нь битгий худлаа магтаад байгаач! " гэх нь тэр.
Үүнийг сонсоод уур минь хүрч
-Чи өөрөө тэгээд тийм ухаантай юм уу? Чи ч надаас ялгаагүй тэнэг биз дээ! Муу царайнаас цаашгүй амьтан! Өөө яана аа, чамд чинь нээрээ олигтой царай ч байхгүй шүү дээ " гэчихлээ.
Уг нь даруухан байх гэж хичээсэн ч уушги зүрх минь сагсалзаж , төрөлхийн хэрүүлч зан минь хатгаад байсанд тэссэнгүй ээ гэж.
Надад доромжлуулсандаа шаралхсан тэрээр
- Ядаж л би чамаас царайлаг. Миний араас эр , эмгүй гүйдэг байхад чиний араас салхи , шороо л шуурч байдаг биз дээ! Бас ямар ч эрүүл ухаантай хүн анх танилцсан өдрөө нөгөө хүнийхээ уруул дээр үнсдэггүй юм!" хэмээв.  Пак Юнми миний бие ч мөн адил мөчөөгөө өгөхийг хүсэлгүй
- Дахиж үнсүүлмээргүй байвал амаа тат!" гэсэнд тэрээр хачин царайлан дуугүй болчхов.
Тийм байдалтай хэсэг зогссон ч удалгүй утас дугарч яваад өгөв.
Түүнийг явсны дараа биднийг ажиглаж зогссон Сан , Инжү хоёр бидэн хоёрыг шоолж баахан инээлээ.
Сан: Чи чинь өчигдөрхөн л ямар царайлаг тухай нь магтан дуулаад л , царайг нь бишрэн шүтээд байсан байж сая жишим ч үгүй худлаа хэлэх юм аа" хэмээсээр инээдээ барьж ядах аж.

Ингээд бид албан ёсоор бүтэлгүйтлээ.







Долоо хоногийн дараа

Өнөөдөр бол хоёрдох төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх өдөр.

Хоёрдох төлөвлөгөө
Ухаантай гэдгээ нотлох

Өчигдөрхөн авсан IQ тогтоох шалгалтынхаа хариутай цаасыг барьсаар түүнийг хүлээн сургуулийн үүдэнд зогсож байтал Ёосан Сонхуа гэх залуугийн хамт гарч ирлээ.
Тэднийр харсан даруйдаа тэдний замыг хаан зогсоод шалгалтынхаа материалыг нүүрэнд нь тулгатал Ёосан залхсан нь илт мэдэгдэхүйц хоолойн өнгөөр
- Юугаа хийгээд байгаа юм? " гэлээ.
Би : Энэ миний IQ тогтоох шалгалтын хариу. Ухаантай гэдгээ чамд нотлох гэж авчирсан юм!"гэхэд минь Ёосан
- IQ сайтай байлаа гээд хэнд хамаатай юм? Чамд амьдралын ухаан байхгүй бол чи тэгээд л дуусаа шүү дээ , тэнэг минь!" гэчхээд явж одлоо.
Дахиад л бүтсэнгүй.





Энэ мэтээр түүнийг өөртөө татах гэсэн аргуудын минь аль нь ч бүтэлтэй болсонгүй. Эсвэл эдгээр санаанууд минь явцгүй байсан бололтой.








J/N: Анхнаасаа л бүтэхгүй төлөвлөгөөнүүд гэсэн болохоор хачин хачин юм биччихлээ XD.

•Ćhiço Łiñdø•  [ Completed ]Where stories live. Discover now