1

636 54 3
                                    

"Хайраа хайрт минь санаад байна" Жонгүүг гэх залуу эрхлэнгүй ийн дуугарахад утасны цаана байх залуугийн нүдэнд нулимс хуран "Өөдгүй амьтан минь санаад байгаан бол ирэхгүй юу хийгээд байгаа юм хагас жил уулзсангүй.....санаж үхэх гээд байхад" сүүлийн өгүүлбэрээ сулхан хэлээд доош харан нулимсаа арчиж буйн тодхон харагдана.

"Аххх хайрт минь битгий гуйя. Уйлвал би ч дагадагийг чи минь мэднэ биздээ. Энэ ажил дуусчихвал хайр нь чам дээрээ нисээд л очно" инээмсэглэсээр утасныхаа дэлгэцийг хайр найргүй үнсэнэ.

"Хммм хурдан дуусна л гэж найды даа. Нээрээ хайраа удахгүй хайр нь чамдаа гэнэтийн бэлэг барина аа" гэх өгүүлбэрт нь Жонгүүгийн хөмсөг өргөгдөн сонирхсон харцаар харан "Юу юм" гэсээр бараг л утас руугаа орох шахна.

"Нууц гээд байхад. Чамайг хэтэрхий хөөрхөн эгдүүтэй болсон ч би хэлэхгүй ам алдуулах гэсний ч хэрэггүй" гэсээр амаа жимийж орхив. Энэ үйлдэл нь Жонгүүгт хэтэрхий эгдүүтэй санагдан базаад авмаар байсан ч утасны цаана байгаа хүнийг яалтай ч билээ.

"Ийм эгдүүтэй байгаад байхаар чинь би яахын болж байна аа. Шитгэл жүлхийг минь бодож үз л дээ ноён Пак" нүүр дүүрэн инээмсэглэн гараараа зүрх үүсгэхэд утасны цаана байгаа хүн ичсэндээ нүүрээ гараараа далдлан доош тонгойно.

"Жон Жонгүүг хүн ичээгээд байх юм. Ингэхээ хэзээ болих юм бэ?" гэсээр нүдээ алга болтол инээмсэглэнэ.

"Өө хайраа ажилаас дуудаад байна. Орой ирээд залгая. Хайртай шүү"

"Юу вэ? Холдбогдоод дөнгөж гучин минут болж байхад өөдгүй юм бэ? Зааза ажилаа хурдан дуусгаад ядралгүй ирээрэй" гэсээр дурамжхан таслаж харагдана. Жонгүүг жаргалтай нь аргагүй амандаа дуу аялан босоход утсанд нь дахин дуудлага ирэхэд инээмсэглэсээр утсаа авна.

"Хайраа яагаад утсаа авахгүй байгаа юм. Тийм их ажилтай байгаа юмуу?" гэх эрхэлсэн хоолой утасны цаанаас дуулдана.

"Уучлаарай завгүй байлаа. Өнөөдөр гадуур гармаар байна уу?" гэх үгэнд утасны цаадах хүн баярлан хүүхэд шиг хоолойгоор "Парк парк" гэсээр орилно.

"Заа тэгвэл би одоо гарлаа. Хувцаслаад хүлээж байгаарай хайртай шүү" гэж хэлсээр цаадах хүний үгийг ч сонсолгүй таслаж орхив.

Жон Жонгүүг гэх энэ залуу бол амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байдаг нэгэн. Түүнд байр, машин, эд хөрөнгө гээд бүхий л зүйл бий. Гэвч түүний нэг дутагдалтай тал нь тэр хоёр залуутай зэрэг үерхдэг. Ким Тэхён гэх залуутай тэр хоёр жил үерхэж байгаа бөгөөд Тэхён Сөүлийн унаган залуу. Тэрээр Жонгүүгийн компаний ихэнх хувьцааг эзэмшдэг нэгэн. Тэд анх түнш байгуулгуудын үдэшлэг дээр танилцаж байсан бөгөөд Тэхён Жонгүүгт анхны харцаар дурлаж орхисон билээ. Харин нөгөө залууг нь Пак Жимин гэх бөгөөд Жонгүүг Пусан дахь арга хэмжээ нь дээрээ Жиминтэй танилцаж байсан юм. Тэд үерхээд зургаан сар болж байгаа билээ. Нэг нь баян айлын эрх танхи бол нөгөө нь эгэл жирийн айлын хүүхэд. Тэдний дунд асар их ялгаа бий. Жимин буурь суурьтай юманд илүү нухацтай ханддаг бол Тэхён юм бүхэнд сэтгэлийн хөөрлөөр хандчихдаг гээд байдаг талдаа. Гэвч Жонгүүг энэ хоёр залууд хоёуланд нь хайртай хоёуланг нь алдахыг үнэхээр хүсдэггүй. Энэ хэвээрээ хэдэн ч жил явж чадна гэсэн бодлыг тархиндаа суулгачихсан.

Гэхдээ хэзээ нэгэн цагт энэ нууц задарвал яах бол? Аль нэгийг нь сонгох хэрэг гарвал хэнийг нь дэргэдээ авч үлдэх бол?




A/N: Heey Guys. Би нь дахин нэг шинэ өгүүллэгтэйгээр эргэн ирлээ. Энэ удаагийн өгүүллэг маань богинохон байгаа шүү. Та нарт таалагдана гэдэгт итгэлтэй байгаа ч дөнгөж миний 2дахь boyxboy өгүүллэг учир дутуу дултмаг зүйл их гарах байх.
Шүүмж сонсоно.

🌱Life🌳/Complete/Where stories live. Discover now