3

348 51 4
                                    

Жонгүүг Жиминийг гэртээ авчираад долоо хоносон ч тэрээр гэртээ тайван ч сууж чадахгүй байлаа. Тэхён тэр өдөр долоо хоногийн хугацаатай Япон руу томилолтоор явлаа гэж хэлсэн ч Тэхён хэзээ мөдгүй ороод ирэх юм шиг санагдан түүн лүү цаг алгасалгүй залгаж хэзээ ирэхийг нь асууна. Гэвч Тэхён түүнд нууц гэж хэлснээр тэрнийг бүүр л тавгүйтүүлж орхисон юм. Ажилдаа ч төвлөрч чадахгүй суудал дээрээ ч тогтож ядах тэр ажлын цаг дуусахаас ч өмнө гэр лүүгээ яаравчилна. Тэр хоёрыг уулзчих вий гэх айдас дотрыг нь эмлэж байлаа.
Гэвч үнэнийг далдаж худал хэлсэн үгс, хоёр биесийг нууж ядах худал гээд түүний зургаан сарын хичээл зүтгэл хэзээ нэг өдөр илчлэгдэх нь тодорхой байлаа.

"Аххх ядарч байна бие ч тэр сэтгэл ч тэр туйлдаа хүрчихлээ" гэх Жонгүүгийн үгэнд Хусог нүдээ эргэлдүүлэн "Би чамд анхааруулсан Жонгүүг гэтэл чи надад юу гэлээ"

Flashback

"Аххх ингэж ууж суугаагүй удсан байна шүү. Ингэхэд таны ажил хэр байна даа бүтэмжтэй юу?" гэсээр Хусогийн хундагыг дүүргэж өгөхөд

"Яахав ээ дажгүй шүү Юнги туслаж байгаа болохоор хүндрэлтэй зүйл одоогоор алга л байна" гэсээр хундагагтайгаа хоослон "Юнги бид хоёр гадаадад амьдрахаар болсон. Түүний гаргасан гэнэтийн шийдвэр намайг бүүр балмагдуулж орхисон шүү. Ингэхэд чиний хоёр амьдрал дажгүй юу?" гэсээр инээхэд

"Таны бодсоноос ч дажгүй шүү үнэхээр сайн байгаа" гэсээр хөхрөн "Та тэр хоёрыг харсан ч болоосой. Ингэхэд таньд хоёуланг нь танилцуулж болох юм байна шүү дээ нээрээ тэгье байз" гэж хэлэн инээсээр Хусогт архи хийж өгнө.

"Жонгүүг~а чи ингэж явахаас залхдаггүй юмуу?" гэх Хусогийн үгэнд

"Яалаа гэж дээ ахаа хүн ганц л амьдарна. Тийм болохоор амьдралыг хөгжилтэй адал явдлаар дүүрэн өнгөрүүлэх хэрэгтэй биз дээ" 

"Гэхдээ хэрвээ шүү чи аль нэгийг нь сонгох хэрэг гарвал яах вэ?"

"Хэзээ ч тийм юм болохгүй ээ хён. Би насан туршдаа ингэж явсан ч чадах юм шиг байна" гэж их л бардам хэлэхэд Хусог толгой сэгсрэн "Жонгүүг аа амьдрал тоглоом биш гэдгийг санаарай. Хэзээ нэгэн цагт тэр хоёр залуу бие биенийгээ мэдэх л болно"

"Тэр хоёр хэзээ ч гадарлахгүй ээ ахаа. Би маш сайн нууж байгаа санаа зоволтгүй би тэр хоёрт хоёуланд нь хайртай"

"Аххх Жон Жонгүүг би чиний юу бодож явдагийг мэдэх юм алга. Хүний зүрх хэзээ ч хоёр хүнийг хайрлаж болдоггүй юм шдээ. Чамаас илүү би тэр хоёр залууд санаа зовж байна" гэж хэлэн урдах хундагатайгаа хөнтрөн "Жонгүүг~а нууц гэж байдаггүй юм. Хэзээ нэгэн цагт нууц ил болоход тэр хоёр залуу л шаналах болно. Амьдралыг чи тийм амархан хуурч чадахгүй ээ Жонгүүг~а хуурлаа ч тэр буцаагаад чамаас өшөөгөө хэд дахин нугалан авдаг юм үүнийг санаж яваарай" гэсээр ширээнээс босон явахад Жонгүүг ганцаар ширээнд суун үлдэв.

🌱Life🌳/Complete/Where stories live. Discover now