9

286 35 1
                                    

"Ахаа энэ газар байвал яаж байна. Үгүй ээ энэ нь ч гоё юмуу? Гэхдээ ахаа эхлээд энэ газар гэрлэх саналаа тавиад тэгээд энэ газар хуримаа хийвэл гоё болох байх тиймүү?" Жимин ихэд догдолсон харагдах ба унтаагаараа суух хоёр ахыгаа сэгсчинэ.

"Жимин~а чамайг үнэхээр их догдолсон байгааг харж байна л даа. Гэхдээ чи цаг хэд болж байгааг хардаа. Бид хоёр энэ цагаар унтаж байх ёстой. Гэтэл чиний хуримын төлөвлөгөөг сонсоод сууж байх гэж яг галзуурах нь ээ"

"Өглөө гурвуулаа ярилцаж болох уу? Би үнэхээр ядраад байна бас чи Жонгүүгтай ярилцсан дээр байх аа. Бид чамтай хурим хийхгүй шдээ. Тийм учраас Жонгүүгтай л ярилц" Намжүүн эвшээлгэн ийн дуугарчихаад Жинийг чирсээр унталгын өрөө рүүгээ орчихов.

"Өөө та хоёр ямар ханилгаагүй юм бэ? Гэтэл би Жин ахын хуримын төлөвлөгөөг сонсож бүхэл бүтэн хоёр өдөр нойргүй явсан байхад. Заа яахав өглөө та хоёрыг шар махтай чинь хатаахаа мэдьяаа" гэсээр буйдан дээр хэвтэн нүдээ анив.

Энэ үед Юнгигийн гэрт

"Жонгүүг~а одоо болно оо. Чи манайхыг нулимсандаа живүүлэх нь бас цаг хэд болж байгааг хардаа" гэсээр Хусог түүнийг тайвшруулах гэж хамаг аргаа бараад байлаа.

"Хөөе чи ингэж бид хоёрыг зовоож байхаар зүгээр л Жимин дээрээ оч л доо. Та хоёр л учираа ололцох ёстой хүмүүс биздээ. Та хоёрт ярилцах бие биенийгээ сонсох хугацаа хэрэгтэй байгаа юм шдээ" Юнги нойрмог амьтан ийн хэлчихээд "Хүний сайхан нойрыг ингэж хугаслах ч гэж дээ. Одоо бид хоёр сайхан тэврэлдээд унтаж байх ёстой. Гэтэл чиний энэ утгагүй яриаг сонсоод сууж байх гэж"

"Хён надад үнэхээр хэцүү байна. Тэр надтай гэрлэхийг хүсдэггүй хүсэх ч үгүй байгаа" ийн хэлчихээд бүүр л эхэр татаад унасанд тэр хоёр хоёул нүдээ эргэлдүүлнэ.

"Мэдэхгүй гэдэг чинь хүсэхгүй байна гэсэн үг биш. Тэр зүгээр л эргэлзээд байгаа юм. Эцэг эх, ах дүү нь зөвшөөрөхгүй байх вий гэдгээс айсан ч юм билүү. Яагаад гэдгийн асуугаагүй байж чи ингэж хамаагүй ярьж болохгүй шдээ" Хусог түүнийг тайтгаруулах гэж тэврэн толгойг нь элсээр "Тийм учраас тайвшираад унт. Маргааш гурвуулаа Жимин дээр очъё" гэсээр Юнгийг бараг л өргөх нь холгүй унталгын өрөөндөө оров.

Өглөөний 07:00 минут Намжүүний гэр

"Ахаа та надад туслах хэрэгтэй байна. Миний хийх ёстой зүйлс толгойтой үснээс минь ч их байгаад байна" Жимин утсаа ухан ийн хэлэхэд Намжүүн урдаа байх кофеноос балгалана.

🌱Life🌳/Complete/Where stories live. Discover now