2

366 47 4
                                    

Жонгүүг их л ядарсан байрын царайтай хажуудаа хүүхэд шиг үсэрч харайн янз бүрийн тоглоом нь дээр суун эрхэлж ядах найз залуугаа ажиглан алхана.

"Хайраа одоо энэ тоглоом нь дээр сууя" гэсээр Тэхён урдаа байх галзуу хулганыг заана. Жонгүүг урагшаа заасан тоглоомыг нь харан шүлсээ гүд хийтэл залгин "Тэхён~а одоо болно оо. Би салж унах нь чи суухыг тийм их хүсээд байгаа бол ганцаараа суучих. Би энд хөлөө амрааж байя" гэж хэлэн Тэхёныг хөөсөөр галзуу хулгана дээр гацааранг нь суулгаж орхив. Жонгүүг түшлэгтэй сандал дээр таван хошуулдах нь холгүй сууж байхад утсанд нь дуулдага ирэн тэр залхуутай нь аргагүй хэн залгасныг ч анзааралгүй шууд авч орхив.

"Хайраа" гэх үгэнд Жонгүүг цочирдон сандалнаасаа унах шахан босч суугаад "Жимин~а энэ орой.....унтахгүй юу хийж байгаа юм" гэсээр гайхширан дуугарвал утасны цаанаас их л гомдсон байрын хоолой дуулдана.

"Чамайг санаад......залгаж болохгүй байсан хэрэг үү? Хэрвээ завгүй байвал би салгалаа" гэсээр сүүлийн өгүүлбэрээ их л сул хэлэхэд Жонгүүг сандран "Яалаа гэж дээ чамд залгах бүрэн эрх бий шүү дээ. Гэхдээ одоо бараг л чиний унтах цаг чинь болчихсон байна нойр чинь хүрэхгүй байна уу?" гэх өгүүлбэрт Жонгүүг Жиминийг хэр их анхаардаг нь мэдрэгдэнэ.

"Би харин" Жимин эргэлзсэн бололтой хэлэх гэсэн үгээ хэсэг бододхийлэн дуугаа хурааж орхив.

"Юу юм надад хэлэхгүй юмуу?" Жонгүүгийн сонирхолыг улам л татсан бололтой ийн лавлан асуухад Жимин хоолойгоо зассаар "Жонгүүг~а би одоо Сөүл скай-Лоттэ тауэрыг хармаар байна. Чи намайг Сөүлд бараг очиж байгаагүйг мэднэ биздээ. Тэгээд харин одоо гэнэт хармаар санагдаад" гэсээр яг л аав ээжээсээ тоглоом авч өгөхийг гуйж байгаа хүүхэд шиг дуугарах нь Жонгүүгийн эгдүүг хүргэнэ. Жиминийг яг одоо гараа оролдон хошуу нь тээр тэр дор унжчихсан байгаа гэдгийг Жонгүүг мэдэж байлаа.

"Лоттэ тауэр чинь манайхаас үнэхээр хол шүү дээ. Гэхдээ яахав чамайг ингэж гуйж байгаагаас хойш би нойроо хугаслан байж тэр газрыг үзүүлье" гэсээр туулайн хоёр шүдээ гарган ярзайна.

"Вуаа баярлалаа Жонгүүг~а миний хайр чинь үнэхээр жжан жжан" гэсээр Жонгүүгийг харахгүй байгааг мэдэх ч утасны цаанаас эрхий хуруугаа гарган хөхрөнө. Жонгүүг Жиминтэй утсаар хэсэг ярьж байгаад Сөүл скай руу хөдлөхөө хэлэн таслаад утсаа халаасандаа хийн гэнэт Тэхёныг галзуу хулгана руу явсаныг санан өөрийгөө түүнийг мартсандаа үл итгэн ийш тийшээ харан хайхад тэр дөнгөж бууж ирж байгаа харагдлаа.

🌱Life🌳/Complete/Where stories live. Discover now