5

345 41 2
                                    

Хоёр хоногийн дараа

Jimin's P.O.V

"Захиралаа би хугацаанаасаа өмнө очиж болох уу? Миний бие тааруухан байна л даа....гэхдээ захирал аа би.би зааза ойлголоо" тэрээр утсаа таслан санаа алдсаар хойш буйдан налахад өөрийн эрхгүй нулимс хацрыг нь даган урсана.

"Аххх уйлж болохгүй юмсан зоригтой байх хэрэгтэй шдээ. Ийм сул дорой байхаар яах болж байна аа" гэж өөртөө хэлэх ч нулимс нь зөрүүдлэн урассаар л. Гараараа нүүрээ таглан мэгшиж эхлэхэд түүний утас дуугаран түр ч гэсэн нулимсыг нь тасалдуулж орхив. Утасны дэлгэц нь дээр Ким Намжүүн гэх нэр гарч ирэхэд тэрээр бушуухан нулимсаа арчин хоолойгоо зассаар утсаа авав.

"Байна уу? Ахаа ямар хэргээр над руу залгаав" тэрээр цоглог дуугарахыг хичээн хоолойгоо шахах ч гунигийг нь тэр дороо мэдсэн Намжүүн "Юу болоо вэ? Тэр Жонгүүг гэгч чамайг уйлуулаа юу? Яаж тэр муу новш нулимсыг чинь"

"Ү-үгүй дээ ахаа тийм биш би жаахан ядраад" гэсээр яриагаа өөрчилөн "Яах гэж залгасан юм"

"Ааа тийм гол зорилго оо мартах шахлаа Сокжин бид хоёр Солонгост ирчихсэн байна тэгээд чамайг Сөүлд ирэхгүй биз гэх гээд л угаасаа чи ч гэсэн Жонгүүгтайгаа уулзахыг хүсч байгаа биздээ. Тэр далимаараа тэр залуутай чинь танилцах гээд" гэх үгэнд Жиминий нүд нь томрон юу гэж худал үг зохиож хэлэхээ бодсон ч хэзээ ч Намжүүн Жин хоёроос үнэнийг нууж чадахгүй шүү дээ.

"Ахаа би сайн муу хоёр мэдээтэй. Та алийг нь эхэлж сонсмоор байна" гэхэд Намжүүн "Ямар мэдээ.....заа байз эхлээд сайныг нь сонсчихы"

"Сайн мэдээ нь би Сөүлд байна ажилаар энд ирсэн юм" гэснээ дуугаа хурааж орхив.

"Тэгвэл муу мэдээ нь чи арай гэмтэж бэртсэн юм биш биздээ" Намжүүний ярианд Сокжин ч цочирдсон бололтой утасны цаанаас "Юуу" гэх нь дуулдана.

"Та одоо хүн хэлэх гэж байхад дандаа ургуулан боддогоо болих хэрэгтэй шүү ахаа" гэсээр хөхрөхөд Намжүүн санаа нь амарсан бололтой уртаар санаа алдана.

"Тэгээд тэр муу мэдээ чинь юу юм" гэхэд Жимин хэсэг чимээгүй байж байгаад "Тэр нөгөө.....Жонгүүг бид хоёр салчихсан"

"Юууу чи чинь юугаа яриад байгаа юм Жонгүүг та хоёр яасан болоод салчихсан юм яасан болоод" Намжүүн утасны цаанаас орилоход Жимин түүнийг нь мэдэж байсан мэт утасаа чихнээсээ холдуулав. Жимин тэр хоёрт уулзаж байгаад бүгдийг тайлбарлах талаараа хэлсээр арай л гэж утсаа салгав.

🌱Life🌳/Complete/Where stories live. Discover now