8

297 42 5
                                    

Jimin's P.O.V

Жин ахыг тэгж хэлчихээд гараад явчихсанд нь уур хүрэн хөлөө газар нэг сайн хүчтэй дэвсэлчихээд унталгын өрөө рүү орон шууд л хаалгаа түгжиж орхилоо. Жонгүүг хаалга цохин онгойлгохыг шаардах ч би тийм амархан хаалга аа тайлаад өгчихнө гэж үү?

"Би чамд тодорхой хэлсэн шдээ. Чамтай буцаж нийлэх бодол алга. Тийм болохоор яг одоо эндээс яв намайг зүгээр л март Жонгүүг~а" түүний надад хэлсэн үгсийг эвлүүлэн байж ийн хэлчихээд хаалга налан доош суулаа. Энэ гомдол тийм ч амархан тайлагдчихгүй бололтой. Сая л Жонгүүгийг хараад сайхан харагдах гэж тольны өмнө зогсож байснаа бодон өөрийгөө шоолох шиг. Гэтэл одоо ингээд Жонгүүгаас зугтаад сууж байх гэж.

"БИ ЧАМД ХАЙРТАЙ ПАК ЖИМИН ЧИ БОЛ МИНИЙ ЦОР ГАНЦ ХАЙР ШҮҮ ДЭЭ НАМАЙГ УУЧЛААЧ ДЭЭ" түүний намайг гэсэн үгс нь Жонгүүгийг хайрлах хайрыг минь улам л халиаж орхив. Яагаад чамайг хайрласан шалтгаанаа би бодоод бодоод олдоггүй байсан юм. Гэтэл энэ байж шүү дээ чиний намайг гэх хайр байж. Намайг энхрийлэх үгс чинь, намайг гэх халамж чинь, намайг энэ дэлхийн хамгийн нандин цор ганц нэгнээр харах харц чинь одоогийн гомдомхой уйланхай эрх Пак Жиминийг би болгосон шүү дээ. Би хаалганыхаа түгжээг тайлан орон дээр очин суув. Түүнийг орж ирэхийг хүлээн хаалга руу удтал ширтсэний эцэст тэвчээр алдран өөрөө гарахаар хаалга шагайв. Гэвч тэнд Жонгүүг байсангүй гайхан ийш тийш харан түүнийг хайсан ч тэр хаана ч байсангүй. Нүдэнд минь нулимс цийлэгнэн шууд л уйлж орхилоо.

"Хааччихав аа Жон Жонгүүг ийм хурдан шантраад надаас явчихаж байгаа юмуу? Би тэр үгсийг чинь жинхэнээсээ хэлээгүй шдээ. Чи жинхэнээсээ надаас явчихаж байгаа юмуу?" ихэр татан ийн орилсоор уйлахад гэнэт л бэлхүүсээр минь гар орж ирэн "Би чамайг тийм амархан хаяаад явчих юм шиг байна уу? Би яаж тэгж зүрхлэх билээ Пак Жимин"

"Тэнэг тэнэг чи үнэхээр тэнэг чамайг явчихлаа гэж бодоод ямар их айсныг мэдэх үү? Намайг мартах гээд намайг зүрх сэтгэлээсээ авч хаяхаар шийдчихэж гээд би үхэтлээ айсан мэдэв үү? муу өөдгүй новш" би эргэж харсан даруйдаа шууд л түүний цээжийг цохин хараасаар л байлаа. Тайвширтлаа түүнийг цохисоор л байсан юм.

"Намайг уучилсан уу? Надаас дахиж зугтахгүй биздээ" Жонгүүг намайг өөрлүүгээ татан тэврээд "Би одооноос чамайг зөвхөн өөрийнхөө дэргэд л байлгах болно хаашаа ч явуулахыг хүсэхгүй байна"

🌱Life🌳/Complete/Where stories live. Discover now