12

414 35 10
                                    

Маргааш өглөө нь тэд шууд л Бусан хотыг зорьсон юм. Жонгүүгийг ирээд буцсанаас хойш Бусан хот нэлээн өргөжсөн санагдана.

"Хайраа танайх хуучиндаа байгаа юу? Ёндү дүүрэг мөн биздээ" Жонгүүг урдах замаа харан ийн хэлэхэд Жимин хэсэг чимээгүй сууж байгаад "Хайраа хоёулаа өнөөдөртөө буудалд хоноод тэгээд маргааш очы эсвэл нөгөөдөр" гэсээр Жонгүүг рүү нэг л тийм түгшсэн маягтай харах нь түүнийг тавгүйтүүлж орхив. Жонгүүг машинаа замын хажууд зогсоон Жиминий гараас атган тэврээд "Битгий ай би чиний хажууд байна юу ч болж байсан би зөвхөн чиний дэргэд байна гэдгийг сана"

"Гэхдээ муу совин татаад байна аа. Би аав ээжийг яаж хүлээж авахыг үнэхээр мэдэхгүй байна. Хоёуланг нь сал гэж хэлж магадгүй би үнэхээр тэдний аашийг тааварлахгүй байна" Жимин улам л өөртөө итгэлгүй ийн хариулчихаад доош хараад суучихав.

"Жимин чи надад хайртай биздээ" энэ үгэнд Жимин итгэлтэй нь аргагүй хурдан хурдан толгой дохино.

"Тэгвэл юунаас ч битгий ай. Хоёулаа бүхнийг даваад гарна. Харилцаагаа заавал зөвшөөрүүлэх болно ойлгосон уу?" Жимин Жонгүүгийн нүд рүү эгцэлж харж чадалгүй итгэлгүйхэн толгой дохиж харагдана. Тэр үнэхээр их айж байсан юм. Түүний аав үнэхээр хахир хатуу хүн байдаг билээ. Жиминийг дуртай бүжиг болоод хүссэн мэргэжлээр нь сургаагүй бөгөөд өөрийн мэргэжлээ түүнд тулгасан нь Бусаны их сургуулийн Бизнес, менежмент судлал юм. Тэрээр уг мэргэжлээрээ ажлаагүй бөгөөд аав нь үүнд нь дургүйлэхсэн ч тэрээр эрс эсэргүйцсээр одоогийн ажилдаа орсон билээ.

Жонгүүг түүнийг тайтгаруулсан ч аавынх нь царай нүдэнд нь харагдах бүрт тэрээр сэтгэлээр унаж байсан юм. Жин Намжүүн хоёрыг зөвшөөрсөн ч гэлээ тэд чинь цусан төрлийн ах дүүс биш шүү дээ. Тэр үедээ зүгээр л толгой дохиод өнгөрөөсөн болохоор Жонгүүгийг яаж хүлээж авах бол гэхээс яс нь хавталзаж байв. Түүнийг элдэв бусын зүйл бодон явах зуур тэд аль хэдийн гэрийнх нь гадаа ирсэн байлаа.

"Жимин, Жимин~а зүгээр үү? Хоёулаа танайд ирчихлээ бууцгаая"
Жимин нэг сайн гүнзгий амьсгаа аван машинаас буухад Жонгүүг инээмсэглэсээр түүний хажууд алхана. Хаалганыхаа урд ирэн хонхоо дарах эсэхдээ эргэлзэн зогсоход Жонгүүг түүний ингэхийг мэдсэн мэт шууд л хонхын дарж орхив. Жимин түүн рүү бүлтийн хараад эргэх гэсэн ч энэ үйлдэл нь нэгэнт оройтсон байв. Хашааны хаалга онгойн нэгэн ахимаг насны эмэгтэй Жиминийг хараад

🌱Life🌳/Complete/Where stories live. Discover now