part1

510 30 1
                                    


Ээж дээрээ очно гэдгээ сонссон даруйдаа би шууд л Бусаны эмнэлэг рүү гүйлээ.
Үгээр хэлэхийн аргагүй догдолж бас баярлаж сандарна.

Арга ч үгүй биз 5 жил гэдэг бага биш.

Жаргалтай нь аргагүй дэвхэцсээр аль хэдийн танил болсон эмнэлэгийн хаалгаар ормогц эм тарианы үнэр урьдынх шигээ л сэн хийж байв.
Тайван алхаж явсаар Жимин эмээгийнхээ хэвтэж буй өрөөний үүдэнд ирэн хаалгыг нь зөөлөн хоёр тогшоод хариу хүлээлгүй дотогш орлоо.

-Сайна уу, эмээ гэсээр инээмсэглэхэд
- Өө миний хөөрхөн хүү өнөөдөр яасан эрт ирээв? хэмээн настайвтар эмгэн инээмсэглэн угтлаа.
-Таньд нэг мэдээтэй ирсэн гээд ойр байсан сандлыг аван эмээрүүгээ дөхөн суухдаа тэрээр жаахан айж байлаа.

-Заа, юу болсон юм?
-Түрүүн Сөүл ээс ярьсан ээж намайг авахыг хүсч байгаа гээд баяртай нь аргагүй инээмсэглэхэд эмнэлэгийн цагаан орон дээр өдрийг Жимин тэйгээр арай ядан өнгөрүүлж буй эмгэний царай барайж эхлэв.
- Тэр муу ямар новшийн зүйл хийснээ мэдэхгүй яаж ингэж хэлж чадаж байнаа. Үнэхээр тэгж хэлсэн юм уу?
-Тиймээ, т-та зүгээр үү?
-Арайчдээ дөрөв таван жил хаяж явчихаад одоо авна гэж ярьж байгаа юм уу? Тэд чамайг минь сайн харж хандаж чадах юм уу? Би лав тэрэн шиг амьтанд чамайгаа өгмөөргүй байна гээд санаа алдахад
- Зүгээр дээ би чинь 19 настай том болчихсон хүү шүү дээ хэдий намайг хаяж явсан ч гэсэн миний ээж болохоор санаа зоволтгүйдээ харин та надаа намайг эргээд ирэх хүртэл  сайн сууж байна  гэж амла гээд өхөөрдөм чигчий хуруугаа гозойлгоход эмгэн ч мөн адил чигчии хуруугаа гозойлгон
- Амлаж байна гээд сул дуугаар хэлэв. Ийнхүү амлалцаж дуусахад
- Тэгээд миний хүү хэзээ явах юм?
- Маргааш , маргааш өглөө явна.
- Эмээ нь ч бяцхан хүүгээ их л санах байхдаа хурдан эргэж ирээрэй гээд арай ядан өндийгөөд хацар дээр нь үнсэхэд Жимин ч мөн адил хацар дээр нь эргүүлэн үнсэв.

- Зза баяртай эмээ өглөө явахаасаа өмнө заавал ирнээ гээд инээмсэглэн гарч одов.

Гэнэтхэн л явах өдөр нь ингээд ирчих гэж

Саарал үс хөх өнгийн малгайтай цамцтай залуу гэртээ орж ирээд гал тогооруу орон цамцныхаа малгайг буулгахад нэгэн нас тогтсон эмэгтэй хоол хийн зогсож байлаа.
- Авга эгчээ эмээ дээр очоод ирлээ гээд үсээ засахад
- Өө тийм үү эмээ дээ хэлсэн үү? Юу гэж байна?
- Санасанаас гайгүй байсаан хурдан ирээрэй л гэж байна лээ

Жиминий авга эгч бол их сайхан сэтгэлтэй хүн Жимин болон эмээд их санаа тавидаг ба жиминий аавын дүү тэд их адилхан болохоор Жимин түүнтэй байх дуртай.

<Even though>||mgl||2020Where stories live. Discover now