part3

203 33 0
                                    

Би үнэхээр жаргалтай байсан. Шалтгааныг нь мэдэхгүй ч жаргалтай байсан. Харин энэ гэнэт ирсэн аз жаргал намайг ээжийн гэрт орж ирэхэд ирсэн шигээ явчихсан юм.

- Жимин аа хаачаад ирж байгаа юм? Чи ингэж хүмүүжээ юу? Дөнгөж ирсэн өдрөө шөнөөр гадуур тэнэх чинь надад таалагдахгүй байна! Энд мэдэх газар байдаг юм уу? Хаачихаа арай төлвөлчихсөн байсан юм уу? Би ийм л хэрэггүй амьтны төлөө зүтэгсээр ирсэн хэрэг үү? хэмээн хэрэгтэй хэрэггүй асуулт тавьсаар ээж элгээ тэвэрчихсэн намайг угтлаа.
Энэ чинь одоо юун хачин юм ярьдаг..

Гэнэт л дотор минь халуу шатаж эхлэв. Тэгээд ээжрүү ширүүнээр харан
- Наад амнаас чинь яаж ийм үгнүүд гар байна аа?!! Энэ бүхэн таны л буруу таниас болж би одоо ийм байдалтай байхад намайг гадуур тэнэдэг ингэж хүмүүжсэн гэв үү? Намайг ирэхэд дургүй байсан юм бол яах гэж авчраав!!? Аавыг өнгөрснөөс хойш намайг хаяж явахад чинь би танд итгэж над дээр ирнэ гэж хүлээдэг байсан. Би таныг буруутгаагүй , гомдоогүй. Надад ээж аавын аль нь ч байхгүй өсөх амар байсан гэж бодож байна уу?! Хүүхдүүдэд өнчин гэж дуудуулж чичлүүлдэг байсан!! Гэсэн ч бууж өгөөгүй! Таны л төлөө гэж таньтай л уулзахын тулд хичээлдээ шамдан суралцаж хичээж байсан. Тэгээд эцэст нь таныг надруу ярьхад чинь яаж баярлсан гэж бодно ингэж хэлээд би нусаа татлаа аль хэдийн нулимс маань урсаад эхэлчихэж харин ээж надруу дуугуй л хөмсгөө зангидан яриаг минь сонсоно.
- Би таныг намайг ингэж угтаж авна гэж бодоогүй. Миний ээж ийм хүн юм уу? Бас дээрээс нь аав гэнээ? Тэр бүхнийг чинь хараал идээсэй! Миний төлөө зүтгээгүй биздээ. Өөрийнхөө л жаргалын төлөө гэж хэлээч!! Бодохнээ би хий хоосон зүйлийн төлөө л суралцаад байж хичээл зүтгэл минь эцэст нь ийм л хариутай байж. Одоо таныг хармааргүй байна. Маргааш би буцаад явах болохоор та над шиг хэрэггүй амьтангүйгээр, өөрийхөө төлөө зүтгэж сайхан амьдрана биз.

Сүүлийн хэдэн үгээ би сул дуугаар хэллээ. Тээж явсан бүх зүйлээ хэлчихсэн. Одоо үнэхээр амьдрах хүсэл алга. Хэний төлөө амьдрах юм. Хэний төлөө зүтгэх юм. Энэ амьдралыг , намайг хараал идээсэй билээ.

Хэлэх үг маань дуусахад ээжийн нүд зөөлөр ч элгээ тэвэрсэн гараа буулгасан байв. Би нулимсаа нэг шувтарчихаад амьдрах байсан өрөөлүүгээ орон цүнхнүүдээ авахад ээж ардаас гүйсээр орж ирэн
- Жиминаа ээжийгээ үнэхээр уучлаарай би өөрийгөө ч мэдээгүй явж би ээж байх эрхгүй хүн үнэхээр уучлаарай бүгд миний буруу ээжийгээ уучлаачдээ гэсээр уйлан хөлд минь зүүгдэх аж. Өрөвдөлтэй харагдаж байна. Миний ээж гэх энэ хүн миний амьдрал би бүгд өрөвдөлтэй. Зүгээр л хэдэн үгний дараа ингэх гэж. Түүнд юм хэлж ойлгуулдаг хүн ойлгох ухаан байдаг байгаагүй гэж үү.
-Та миний ээж биш шүү дээ. Над шиг юмаар яах гээв? Хэнд хэрэгтэй юм?

- Жиминаа гуйя. Миний хүү битгий яв .Ухаангүй ээжийгээ уучлаач дээ? Аав чинь үүнийг хүсэхгүй л байсан байх. Бид хоёулаа хамтдаа байвал аав чинь жаргалтай байх болно.
-Та ямар аав яриад байгаа юм таны энэ хараал идсэн гэрт чинь байгаа танихгүй хүн үү?

Хэдий намайг тас тэврээд зогсох энэ хүн ичгүүргүй зан гаргаж өөр нөхөртэй болчихоод нас барсан аавыг минь дурьдсан ч аавын захиас юу болох болж байна аа? Тэр биднээс хүссэн шүү дээ. Нэгнээсээ битгий холдоорой гэж. Нэг удаа энэ хувиа хичээсэн новш шиг занг нь тэвччихэе. Тиймээ үүнийг аавынхаа төлөө л тэвчээд хийе. Тэвчихийн аргагүй байсан ч хамгаас хайртай байсан аавынхаа төлөө инээмсэглэж энэ хүнтэй хамт байя. Нэг удаа ичгүүргүй занг нь тэвчиж өнгөрөөе. Өөрийнхөө биш энэ хүний төлөө биш аавынхаа төлөө. Харин миний тэвчээр барагдвал буцалтгүйгээр энэ гэрээс үүрд явъя!




a/n: unshsand bayrlalaaa❤️
udaasand uuclaarai taalgadawal vote daraarai❤️👈🙆🏻daraagiin hesgees jinken jikook heseguud oroh bolnoo❤️

<Even though>||mgl||2020Where stories live. Discover now