part6

193 28 4
                                    




-Та яагаад намайг ойлгохыг хүсэхгүй байгаа юм?! Таны санаа анхнаасаа л энэ байсан. Би тэр хараал идсэн мэргэжилээр чинь сурахгүй. Өөрийнхөө хүслээр амьдармаар байна. Бас надад ямар ч аав байхгүй!! Би багаасаа л аавгүй өссөн гэж байна хэмээн хоолойныхоо цараар урдаа зогсох эмэгтэйрүү хайр найргүй хашигачихад ээжийн гар миний хацран дээр хүчтэй гэг чинь буухад би дуугаа хураалаа.
- Чи заавал сурах болно. Энэ бүхэн чиний төлөө гэдгийг чи яагаад ойлгохгүй байгаа юм Жиминаа. Энэ бүхэн чи бид хоёрт л хэрэгтэй. Хэлснээр минь хий!үгүй бол..
- Үгүй бол юу гэж
- Энд чиний хэрэг алга яг одоо эндээс далд ор гэж хэлэхэд нь би эргэлзэх зүйлгүй урсах нулимсаа арчин өрөөрүүгээ гүйлээ. Уур , гуниг гутрал шаналал гээд бүхий л мэдрэмжээ тээсээр цүнхтэй хувцасаа аван хараал идсэн энэ гэрийн хаалгыг саван гарахдаа би буцаж татахгүй гэдгээ ойлгуулсан юм.

Цүнхтэй хувцасаа чирсээр хүйтэн бороонд хаашаа ч хамаагүй хурдлан алхана. Гэрийн бэлтгэлийн өмд нимгэн цамцнаас өөр юу ч үгүй түүний хажуугаар өнгөрөх хүмүүс Жиминийг галзуу мэтээр харж байлаа. Харин түүний нэг л зүйлийг хүмүүс олж хараагүйгээсээ болж буруу ойлгож байсан юм.
Дөнгөж сая аав ээжийн аль ч үгүй нь болсоныг нь , цаашдын амьдрал нь зөвхөн өнчин Пак Жимин гэх нэр дор өнгөрөхийг нь, хүйт даасан бороотой холилдон урсах гашуун нулимсыг нь ч тэд олж хараагүй юм.

Хэдэн цаг болсон юм бүү мэд нэг л мэдэхэд орой болтол хүйтэн бороонд суучихжээ. Чичирсэн гараа явуулсаар өмднийхөө халааснаас утсаа гаргаж ирэн хадгалсан дугааруудыг харахаар нээхэд ердөө 4хөн дугаар намайг угтлаа.
1. 엄마 (ээж)
2. 할머니(эмээ)
3. 당고모(авга эгч)
4. 정국💙(Жонгүг💙)

Яг л Жонгүгийн миний бугуйн дээр бичсэн шиг нь хадгалсан тэр дугаарыг хараад би бүдэгхэн инээмсэглэл тодрууллаа.
Хэсэг эргэлзсэний эцэст жижигхэн зүрхтэй дугаар дээр даран залгав.
Хоёр дуудуулан авахад утасны цаанаас Жонгүгийн нойрмог хоолой сонсогдох аж.
- Байна уу? хэмээн дуугарахад
- Жонгүгаа хэмээн уйлсан нь илт мэдэгдэх холойгоор хэлж орхив.
- Жимин? Чи зүгээр үү? Хаана байгаа юм? Жонгүгийг ингэж санаа тавихад нь миний нулимс урсаад эхэллээ. Аль болох мэдэгдэхгүйг хичээсэн ч бүтсэнгүй бас дээрээс нь үнэхээр их даарч байсан учираас эрүү минь чичирч байсан юм.
- Чи намайг ирээд аваач тэгэх үү?
- Тэгье Яг одоо хаана байгаа юм? гэх санаа зовсон хоолой сонсогдоход би эргэн тойрноо харлаа.
- Цэцэрлэгт х-хүрээлэнд усан оргилуурын сандал дээр гэж хэлэхэд Жонгүг утасаа тасаллаа. Би одоо ч уйлсаар байгаадаа итгэж өгөхгүй нь
Жиминаа яасан хулчигар харагдаж байгаа болдоо.

<Even though>||mgl||2020Where stories live. Discover now