part4

194 29 1
                                    

- Миний хүү өглөөний цайгаа уухгүй юм уу? хэмээн хоолны ширээний ард нөхөртэйгөө суух Жиминий ээж санаа зовон асуухад Жимин
- Уухгүй гэж товч тодорхойгоор нөгөө л хүйтэн өнгөөрөө хэлэн хаалгаар гарлаа. Харин түүний ээж хий дэмий л санаа алдсаар хоцров.

Жолоочийг өнөөдөр хүргэж өгөх хэрэггүйдээ хэмээн эелдэгхэн хэлчихээд Жимин дугуйгаа аван сургуулийн зүг явлаа.
Тэр өдрөөс хойш Жиминий ээж үргэлж Жиминд санаа тавьж халамжилж байгаа ч Жимин түүний гаргасан ухаангүй занг нь уучлаагүй өдийг хүрсэн билээ.Тэр одоо ч ээждээ түүнийг жинхэнээсээ хайрладаг эсэхэд эргэлзэж байгаа.

Тэр өөрийг нь чин сэтгэлээсээ л хайрладаг бас ойлгодог хүмүүстэй байхыг хүсдэг.

Жимин дугуйгаа унан давхихдаа өглөөний нар зөөлөн салхийг нүүрэндээ мэдрэнэ. Энэ нь түүнд их л таатай байгаа бололтой инээмсэглээд тайвширал олж авах шиг гүнзгий амьсгаа аван нүдээ анилаа.
Гэтэл гэнэт ямар нэг зүйл шүргэхэтэй зэрэгцэн нэгэн эмэгтэйгийн дуу алдах сонсогдоход Жимин сандарсаар нүдээ нээлээ.

Аргаш хартал хөл нь шалбарсан бололтой бэртсэн газртаа гараа зөөлнөөр хүрэх ахлах сургуулийн охин Түүний хажууд зүгээр эсэхийг нь асууж өөр бэртсэн газар байгаа үгүйг шалган эргүүлж тойруулан харах өндөр залуу угтлаа.
Жимин гүйж очсоор
- Намайг үнэхээр уучлаарай . Ийм зүйл болгоё гэж бодоогүй шүү Би яах ёстой вэ? Эмийн сан яваад ирэх үү? хэмээн яахаа мэдэхгүй санаа нь зовон бүлтэгнэнэ. Нөгөө охины хөлнөөс илүү их цус гарч эхлэхэд нөгөө залуу босч ирээд Жиминийг заамдан
- Чи муу новш миний охиныг гэмтээчихлээ. Албаар ингэсэнүү?! хэмээн уурсан шүдээ зуун хэлэхэд нь хаяа хаяа хацарт нь том хонхорхой үзэгдэнэ. Жиминийг юм дугарахгүй байсанд тэр атгах гараа улам чангаруулж эхэллээ. Гэтэл нөгөө охин
- Намжүүнаа одоо болноо тэр үнэхээр санаатай тэгээгүй бололтой гэхэд нь Намжүүн гэх залуу ухаан орон Жиминийг харвал тэр эсэргүүцэл үзүүлэхгүй байсныг анзаарлаа. Бас дээрээс нь тэр бараг л уйлчихсан байв. Итгэмээргүй юм би уйлуулчихсан уу. Тэр шуудхан л Жиминийг тавин яв хэмээн дохиход Жимин дугуйгаа унан хаа нэг тийшээ хурдтай жийн алга боллоо.

Эмийн санд орж ирэн шарханд хэрэгтэй гэсэн бүх зүйлсийг аван яарсаар өнөө газар луугаа очиход тэд байсангүй. Жимин дэмий л санаа алдсаар эмийн хэрэгсэлээ цүнхэндээ хийн сургуульруугаа явлаа.

Хонх дуугарахтай зэрэгцэн Жимин ангийнхаа үүдээр орж ирлээ. Энэ сургуульд ирсэн эхний өдрөөс эхлэн түүний араас нойтон хамуу шиг даган хайртай дуртай гэх охид өдрөөс өдөрт ихэссээр байлаа. Мэдээж Жиминд таалагдахгүй нь ойлгомжтой.

<Even though>||mgl||2020Where stories live. Discover now