Жэхён хаалганы өмнө тулж ирээд хүрэмнийхээ халаасыг цоортол нь ухаж байж арай хийн түлхүүрийг олоод цоожны нүх рүү хийх гэтэл хаалга өөрөө л онгойчихов.
Тэр нэлээд бухимдангүй байгаа бололтой түлхүүрээ буцаан халаас руугаа шидээд: Гайхалтай, ахиад л илүү үйлдэл! Яагаад би зүгээр л хаалгыг түлхээд үзэж болоогүй юм бэ?
Гээд нүдээ эргэлдүүлсээр хаалгаар ороод түрүүлж дотогш харалгүй том цүнхээ татан хажуудаа тавьж, хүрмээ янзласныхаа дараа л толгойгоо өндийлгөлөө.
Тэр өглөөхөн энэхүү байрны үлдэгдэл мөнгийг гүйцэд өгч дуусаад түлхүүрээ авсан учраас хоосон байраа хэрхэн засах тухай бодсоор ирсэн боловч түүнийг төсөөлснөөс нь огт өөр зүйл угтсанд Жэхён тэрхэн зуур айл андуурсан байж болох юм ч гэж дотроо бодоод амжсан юм.
Байр нэлэнхүйдээ гүйцэт тавилгатай байх бөгөөд зочны өрөөний голд байх буйдан дээр хоёр залуу түүн рүү ширтээд суухад нэг нь: Хэн билээ? Гэвэл
Жэхён: Уучлаарай айл андуурчихаж гээд цүнхээ чирсээр эргэн алхаж байхдаа хаалганы дугаарыг олж харлаа.
Жэхён өнөөх тоо руу заах зуураа толгойгоо эргүүлэн залуус руу харц шилжүүлээд: 9 дугаарын хаалга юм уу?
Гэвэл нэг залуу нь дээш өндийгөөд: Тийм ээ, 9 дугаарын хаалга. Чи хэдийг хайж байгаа юм?
Жэхён хөмсөгөө зангидсаар түргэхэн гар цүнхээ уудлан дотроос нь хуулиастай цаас гаргаж ирээд хэсэг харснаа: Яах аргагүй 9 дугаар гэсэн байна даа гэж бувтнав.
Жэхён: Та нар хуучин амьдардаг байсан хүмүүс нь үү?
Гэж асуухад босоод зогсчихсон байсан залуу нь их сэжиг бүхийгээр: Үгүй ээ гэхэд сууж байсан залуу нь огцом босож ирээд Жэхёны гараас цаасыг нь булаах нь тэр.
Нөгөөх нь ч гүйж ирээд тэд цаасыг хамт харж байснаа зэрэг Жэхён руу харцаа шилжүүлээд: Чи ч бас хулхидуулчихаж ээ гэвэл
Харин нөгөөх нь: Азгүй амьтан! гээд хөхөрсөөр тэд буцан буйдан руугаа явав.
Жэхёны хөмсөг улам л атиралдан тэдэн рүү дөхөхдөө: Өршөөгөөрэй, гэхдээ та хоёр юу яриад байгаа юм? Бас энд юу хийж байгаа билээ? Би өнөөдөр---
Түүний үгийг таслан мөн үргэлжлүүлэн нэг нь: Энэ байрыг худалдаж авсан гэх гэж байна уу? Мэднэ ээ, хүн бүр л тэгэж хэлж байна шүү дээ
Жэхён: Юу?
Дуугүй сууж байсан залуу бухимдаж байгаа бололтой гэнэтхэн ширээг хүчтэй гэгч цохиод: Яаж ингэж чадаж байна аа? Новшийг олдог л юм бол ёстой!
Гэхэд нөгөөх нь дэмжин: Тийм шүү, хуучны хээрийн шийтгэлээр шийтгэнэ дээ! Гарыг нь тасдаж, амыг нь задлаад гэдэс дотрыг нь өөрт нь идүүлнэ!
Жэхён одоо ч гайхсан чигтээ зогссоор байсанд нэг нь түүн рүү ширээн дээрээс нэг цаас аван сунгав. Байрны гэрээ гэж бичсэн цаасны эхний үгнээс авхуулаад гэрээний утга, тамга тэмдэг гээд бүгд Жэхёныхтой яг цав таарч байх нь тэр. Мэдээж байр эзэмшигчийн нэрнээс бусдаар. Жэхёных дээр Жон Жэхён гэж байсан бол үүн дээр Ким Мингюү гэж байх нь тэр.
Үүгээр зогсохгүй ахин нэг цаас түүнд өгөхөд нь харвал мөн л яг ижилхэн байрны гэрээ. Харин эзэмшигчийн нэр нь Ким Югём гэж байв.
YOU ARE READING
F•R•I•E•N•D•S 🔒/түр зогссон/
FanfictionБидний мэдэх 97 оны айдолууд зэргэлдээ ертөнцөд хэрхэн амьдарч байгаа бол? Тэдэнд тохиолдох хөгжилтэй явдлуудыг уншихыг хүсвэл Add Reading Lists♡