Бусад өдрүүдийн адилаар энэ өглөө ч залуус тус тусын ажил руу гарав. Мингюүг ажилдаа ирэхэд тэдний багийн нэг ажилтан түүн дээр яаран ирээд,
Ххх: Өмгөөлөгч өө, таны яриад байсан нөгөө залилагчийн сураг гарсан. Гэхдээ нэр, бичиг баримтаа өөрчлөөд аль эрт хил давчихсан бололтой.
Мингюү: Новш чинь. Олдог л юм бол өөрийнхөө 9 эрүү шүүлтэд оруулж тамлаж ална даа.
Ххх: Юу гэсэн бэ?
Мингюү: Юу ч биш ээ. Хаанаас гарсан гэнэ ээ?
Ххх: Таны гаргасан ам зурагтай төстэй хүн долоо хоногийн өмнө Лондонд харагдах шиг болсон гэнэ ээ.
Мингюү: Харагдах шиг болсон гэдэг чинь юу гэсэн үг юм?
Ххх: Өө төмсөн то-
Мингюү: Юу гэнээ?
Ххх: Ю-юу ч биш ээ. Н-нөгөө баттай биш л гэсэн үг.
Мингюү нэг муухай харчихаад: Ойлголоо. Үргэлжлүүлээд хай. Түргэл.
Ххх: Ойлголоо
Тэр санаа алдаад саяхан хариуцаж авсан материал аа сөхөн суутал хэн нэгэн түүний нэрийг сургалсаар өрөөнд нь орж ирэх шиг болов. Толгойгоо өндийлгөн харвал хаалганы тэнд Жихю байдаг л нэг төв царайтай зогсож байх нь тэр. Амьдралд нь хэзээ ч болно гэж бодоогүй үйл явдал болчихсон учраас гайхахын зэрэгцээ догдолж байлаа.
Мингюү: Жихю?
Жихю: Түр ярилцах зүйл гараад ирлээ. Зав байгаа юм уу?
Мингюү инээмсэглээд: Мэдээж гэсээр хүрмээ аван гараад ажлынх нь кафед сууцгаав
Жихю: Хөөе ам султай амьтан минь. Тэр шөнийн явдлыг хүнд хэлчихвий гэж бодсоор байтал бүр нойр хүрэхээ ч байл аа. Одоо яах болж байна.
Түүний үгийг сонссон Мингюүгийн инээмсэглэл арилснаа: Яа чи намайг тийм хаа хамаагүй газар чалчиж явдаг хүн гэж боддог юм уу?
Жихю: Хэн мэдлээ. Тэгээд ч танилцаад дөнгөж сар л болж байгаа биз дээ? Энэ чинь бие биенээ танихад хангалттай хугацаа биш! Бид ч бие биенээ тэгж сүрхий таниад байх хүмүүс ч биш!
Мингюү: Хөөе тэр шөнө чинь-
Жихю: Дуугүй байгаач! Хэнд муугаа үзүүлэх гээд байгаа юм гэхэд Мингюү цочин гараа хумьснаа буцаж хэвийн болох гэж хичээв.
Мингюү: Б-Би тэр ганц оройны явдал байтугай бараг Солонгос улсын 30-с илүү хэрэгтний хувийн нууцыг хадгалж явдаг төрдөө тангараг өргөсөн өмгөөлөгч хүн шүү!!
Жихю: Тэгээд юм л бол тангараг өргөсөн тангараг өргөсөн гэж сагсуурах юм. Наад 30 чинь тэгээд 50-д нь хүрэхгүй л байгаа биз дээ?
Мингюү: Ахиад л, ахиад л намайг дутуу үнэллээ. Чи хэзээ болих хүн бэ?
Жихю: Энд намайг ийм юм ярих гэж ирсэн гэж бодоо юу? Зүгээр л амаа хамхиад яв. Тэр нь хэн хэндээ амар бас аюулгүй. Би чамаас болж найз залуугаа алдахаа дөхсөн.
Мингюү: Найз залуу ч гэх шиг. Ойлгосон болохоор ингээд яв. Бүр хамаг эрч хүч арилгачих юм.
Жихю: Чамтай ярих тоолонд миний эрч хүч унтардаг мэдэв үү сагсуу амьтан минь. Угаасаа явах гэж байна гэсээр кафед түүнийг үлдээн гарав.
ESTÁS LEYENDO
F•R•I•E•N•D•S 🔒/түр зогссон/
FanficБидний мэдэх 97 оны айдолууд зэргэлдээ ертөнцөд хэрхэн амьдарч байгаа бол? Тэдэнд тохиолдох хөгжилтэй явдлуудыг уншихыг хүсвэл Add Reading Lists♡