13: Couples in the house

305 43 12
                                    

Миён: Охидоо, Инүг хараагүй юу? Одоо болтол ирээгүй байх юм?

Чэён: Мэдэхгүй ээ. Цэвэрлэгээгээ дуусгачихаад гарлаа шүү гээд гарчихсан шд.

Жихю: Эрэгтэй хүн яав л гэж дээ. Хөрш рүү л ороо биз.

Чэён: Хөрш рүү гэнэ ээ? Маргааш бас хүлээн авалттай бид ажлын талаар ярилцах хэрэг байгаа юмсан. Очиж авчихаад ирэхээс гээд босов.

Тэр гадуураа цамц өмсөөд хөршийнхөө хаалгыг татаад үзтэл онгорхой байлаа.

Чэён: Инү чи бай- Өө бурхан минь гэж!

Тэр ширээгээр нэг хөглөрөх шар айрагны лаазнууд, мөн түүнийг тойроод тасарцгаасан залуусыг хараад уулга алдаж буй нь энэ. Түүнийг жаахан чанга дуугарчихсан чинь Жонгүг сэрчихээд буцаад унтаад өгөв.  Чэён шууд Инүг аваад гарах гэснээ болин ширээн дээрхийг цэвэрлэж эхэллээ.

Чэён: Зүгээр л олон эрчүүд байдаг болохоор өглөө энийг цэвэрлэх хүн олдохгүй шүү дээ. Ганц удаа туслахад яав л гэж гээд лаазнуудыг уутанд хийнэ.

Энэ үеэр Жонгүг нойрондоо инээд алдан Чэён-а, Чэён хөөрхөн гээд байсанд тэр жаахан гайхсан ч хөөрхөн санагдсаныг нуух юун. Тэрээр ширээн дээрхийг цэвэрлэж дуусаад буйдан дээр байх ганц бүтээлгийг эргэлзэж эргэлзэж Жонгүгт нөмрүүлэв.

Чэён: Сайхан амраарай Жонгүги гээд инээсээр Инү дээр ирэн: Ча Инү, Инү!!

Инү: Хэн бэ?

Чэён: Чэён байна аа. Гэртээ орцгооё.

Инү: Айн? Аан заза

Инү Чэёнд түшүүлсээр залуусынхаас гаран гэртээ орж ирэхэд бусад охид хараад ихээхэн гайхав.

Миён: Хүүеэ? Согтуу байгаа юм уу? Уудаггүй хүүхэд шүү дээ

Жихю: Хөршийн залуус бол уудаггүй хүнийг ч уудаг болгож чадахаар л хүмүүс юм чинь аргагүйшт гээд Инүгийн гутлыг тайллаа.

Чэён: Т-тийм хүмүүс биш шүү дээ.

Жихю: Юу? Чи яачихаав?

Чэён: Ү-үгүй ээ зүгээр. Инү ч гэсэн эр хүн шдээ. Ганц нэг уудаг л байж таарна.

Инү ухаан орон нүдээ нээж харснаа: Өөө манай охидууд уу? Хэхэ. Хөөрхөн шүү. Вуадаг вуадаг гээд бүр мөсөн тасрав.

Жихю: Мэдэхгүй ээ мэдэхгүй. Тэднийхэнтэй ер нь тэгж ойртож дотносмооргүй байна. Та нар ч гэсэн хэрэггүй.

Охидууд Инүг өрөөнд нь оруулчихаад гарч явахад Жихю ингэж хэллээ. Энэ нь Ружэд тун тухгүй санагдаж байсан ч үг дуугарч чадсангүй.

Миён: Жихю, чи л хэтрүүлж бодоод байна. Надад бол тэр залуус дажгүй л санагдсан. Тэгээд ч бид насанд хүрсэн хүмүүс. Мингюү та хоёрын дунд болсон ямар нэг асуудал байлаа ч та хоёрын л асуудал. Биднийг хамруулах хэрэггүй гээд өрөөндөө орчихов.

Чэён ч түүнийг дэмжин хэдэн үг хэлээд араас нь орлоо.

Жихю: Их юм үзэх нь л дээ

Маргааш өглөө нь Миён, Жихю хоёр эрт ажилдаа гарахдаа бэлдэж Чэён ч дөнгөж босчихсон усанд орох зуур Инү өрөөнөөсөө гарч ирэв.

Миён: Өглөөний мэнд

Инү: Сайн уу?

Миён: Дотор гайгүй юу? Хөргөгчинд вакус байгаа. Уугаарай.

Жихю: Алга болчихсон байсан. Хажуу айлын залуустай уугаа юу?

Инү: Харин тийм ээ. Санаандгүй яваад орсон тэр хэд шар айраг ууж байхаар нь уумаар санагдаад.

Миён: Мм. За би түрүүлээд гарлаа. Эрт зураг авалттай. Орой уулзъя.

Түүнийг гэрээсээ гарахад цахилгаан шатны хаалга яг хаагдах гэж байсанд тэрээр яаран хүлээж байхыг хүссээр иртэл Жэхён онгойлгох товч дээр дарчихсан зогсож байв.

Жэхён: С-сайн уу?

Миён: Сайн сайн уу? Хүлээсэнд баярлалаа гээд лифтэнд орж ирлээ.

Жэхён: Ажилдаа явж байгаа юм уу?

Миён: Ммхн. Чи ч бас ажилдаа юу?

Жэхён: Аан тийм ээ. Гэхдээ арай эрт гарчих шиг боллоо гээд бугуйн цагаа харав.

Миён толгой дохиод үг дугарсангүй. Лифт ч зогсох дөхөхөд Жэхён,

Жэхён: Юу, би хүргээд өгөх үү? 

Миён утаснаасаа цаг хараад: Уг нь ч цаг хоцроогүй л байна л даа.

Жэхён: Аан дээрийн явдалдаа уучлалт гуйх аядаж байгаа маань л гэсээр инээмсэглэхэд Миён хэсэг бодсоноо санасан бололтой инээд алдах шиг болов.

Миён: Тэгвэл тэгье дээ.

Тэд хамтдаа байрны зогсоолоос машинаа аваад Миёны хэлсэн хаяг руу хөдөлцгөөлөө. Очих газар нь жаахан зайтай учраас тэдэнд ч ярих боломж олдов.

Жэхён инстаграм орох Миёнд хандан: Модель-р сургууль төгсдөг үү? гэх хачин асуулт тавихад Миён инээгээд толгой сэгсэрлээ.

Миён: Үгүй дээ. Харин академи төгсдөг. Би дунд сургуулиасаа хойш моделийн академид суралцдаг байсан юм. Уг нь би урлагийн сургууль төгссөн л дөө.

Жэхён: Хөөх тийм үү? Яг ямар чиглэлээр?

Миён: Яахав нэг жаахан дуулчихдаг ухаантай. Дуучны курс дүүргэсэн юм. Даан ч мэргэжлээрээ ажилладаггүй.

Жэхён: Янзтай. Тэгвэл дараа надад дуулж өгч болох уу?

Миён: Юу?

Жэхён: Аан би юу гэх гэсэн бэ гэхээр... Дараа нэг найзуудаараа хамтдаа гадуур гарахдаа дуулж үзүүлж болох уу гээд л. Чэён та хоёрын дуулж байхыг нэг ч сонсож байгаагүй юм байна?

Миён: Аан, болно л доо. Гэхдээ би Чэёны хажууд сайн биш ээ.

Жэхён: Зүгээр дээ.

Миён: Энд зогсчихдоо

Жэхён: Юу? Аан ирчихсэн юм уу?

Миён инээмсэглээд: Тийм ээ. Асуудалгүй хүргэж өгсөнд баярлалаа хэмээн шоглоход Жэхёны хацар улайх шиг болон гараараа далласаар түүнийг ажил руу гаа орон ортол харж суулаа.

Гэнэт л тэр юм санасан аятай хурдан хөдөлж утсаа гаргаж ирээд тэр бүр хэргэлээд байдаггүй инстаграмруугаа орон саяхан харсан нэрээрээ хайж үзтэл хамгийн эхний хайлтаар л гараад ирэв.

Жэхён: Хөөх тэр ч алдартай юм аа

Миёны инстаграм хуудас нь 10 мянга гаруй дагагчтай, хийсэн зурагнууд нь ч олон зүрхтэй байлаа. Жэхён түүнийг дагаад, хэдэн зургийг нь зүрхлэн ажил руу гаа хөдлөв. Өнөөдөр яагаад ч юм сайхан өдөр болох юм шиг санагдаж байна

Vous avez atteint le dernier des chapitres publiés.

⏰ Dernière mise à jour : May 04, 2020 ⏰

Ajoutez cette histoire à votre Bibliothèque pour être informé des nouveaux chapitres !

F•R•I•E•N•D•S 🔒/түр зогссон/Où les histoires vivent. Découvrez maintenant