Жэхён түрүүхэн гэрт орж ирээд буйдан дээр суух үед Югём өрөөнөөсөө инээсээр гарч зэрэгцэн үүдний хаалга онгойн Мингюү ч ирж байв.
Мингюү толгойгоо барьсаар буйдан дээр ирж суугаад биеийнхээ чилээг гарган суниаснаа гэнэтхэн гараа гэдсэн дээрээ тавиад: Өдөржин толгойгоо ажиллуулсаар байгаад гэдэс өлсчихөж гэхэд
Югём: Толгой чинь л ажилласан байхад гэдэс яагаад өлсөнө гэж?
Мингюү Жэхён руу хараад: Эмч юм чинь чи тайлбарлаж өгөх үү? Гээд галын өрөө рүү зүглэлээ.
Югём өөр лүү нь хараад байгааг анзаарсан Жэхён босоод: Мэдээж би тайлбарлаж өгөхгүй, би ч гэсэн ядарч байна гэж сулхан хэлээд өрөөндөө оров.
Жэхён болон Мингюү хоёр хувцсаа солиод дуусахад Жонгүг ч ирж таарсан бөгөөд тэд зочны өрөөний буйдан дээр цугларцгааж юу идэх талаараа ярилцах аядана.
Мингюү: Гэхдээ тус тусдаа аргалцгаана гээгүй билүү, энэ эмч?
Жэхён бухимдангүй нүдээ эргэлдүүлээд: Би эмч гэдгээ мэдэж байна, битгий дахин дахин сануулаад бай
Мингюү үл мэдэг мөрөө хавчин: Ойлголоо, тус тусдаа аргалцгаана гээгүй билүү, энэ Жэхён гэдэг эмч?
Югём Мингюүг зөөлхөн нудраад: Чи нүдээ алдахыг хүсээ юу? Боль лдоо гэж шивнэсэн ч бүгдэд нь сонсогдохоор байв.
Жонгүг: Ингэхэд хөөрхөн... хөрш бүсгүйчүүд яасан юм?
Түүнийг ингэж хэлж дуусав уу үгүй юу хаалганы хонх дугарах шиг болоход Жонгүг: Онгорхой, ороорой
Жэхён: Онгорхой гэнэ ээ?
Мингюү: Албаар онгорхой орхиж ээ гээд Жонгүгтэй ойлголцон нэг нэгэн рүүгээ жуумалзан инээлдэцгээнэ.
Тэдний бодож байснаар Чэён хаалга онгойлгон орж ирэхэд бусад нь мөн танихгүй хэдэн царай ч ард нь харагдав.
Бүсгүйчүүд гартаа барьсан тортой зүйлсээ буйдангийн урд байх ширээн дээр тавьцгаагаад өөрсдөө таарсан газартаа сууцгаалаа.
Жонгүг: Өглөө гурвуулаа байсан нэлээн хэдээр нэмэгдчихэж ээ, бас залуу ч хүртэл байна гэж буйдангийн буланд тухгүйхэн суусан бүлтгэр нүдтэй залуу руу заавал Чэён түүнийг танилцуулж: Инү гэдэг юм, надтай хамт ажилладаг. Манайд өнөөдрөөс өрөө түрээслэхээр болсон болохоор та нартай танилцуулъя гэж бодоод...
Жихю тортой зүйлсийг задлахад бэлэн захиалсан хоолнууд болон уух зүйлс байх нь залуусын нүдийг сэргээгээд ирэв.
Эхлээд идэцгээхээр шийдэж бүгд гартаа нэг нэг зүйл барьсны дараа Чэён гараа алчууранд арчаад: За тэгээд, танилцацгаая лдаа. Намайг Пак Чэён гэдэг бараг ихэнх чинь гадарлачихсан байх. Нэг хүнээс бусдаар гээд Жэхён руу харц хаялан сээтэгнэв.
Чэён: Ойрын танилууд минь л намайг Чэён гэдэг болохоос сайн мэдэхгүй хүмүүс Ружэ гэж дууддаг. Тайзны нэр лдээ. Аан нээрэн, би тайзан дээр дуулдаг гэдэгээ хэлэхээ мартчихаж. Амьд тоглолттой дээд зэрэглэлийн зоогийн газарт дуучин хийдэг
Чэён: Харин одоо чиний ээлж гээд Жэхёны дэргэд очин суухад Жэхён багахан түүнээс зай бариад: Жон Жэхён, эмч гээд л дуугүй болчихов.
Бүгд гайхсан харцаар хараад байсанд Жэхён: Яасан? Гэвэл
Жихю: Болчихсон уу?
VOUS LISEZ
F•R•I•E•N•D•S 🔒/түр зогссон/
FanfictionБидний мэдэх 97 оны айдолууд зэргэлдээ ертөнцөд хэрхэн амьдарч байгаа бол? Тэдэнд тохиолдох хөгжилтэй явдлуудыг уншихыг хүсвэл Add Reading Lists♡