Нэгэнд бүгд л гэр бүлээсээ тусдаа амьдрахаар их хэмжээний мөнгө гаргаж энд ирсэн учраас азгүй царайлаад буцах гэх сонголтыг хийх хүн байхгүй байв. Тиймээс залуус залилагчийг барьж, асуудлыг нэг тийш болгох хүртлээ энд хамтдаа амьдарцгаахаар шийдсэн юм.
Мингюү өрөөнүүдийг шалгаж ирээд буйдан дээр суун: Гурван л унтлагийн өрөө байна, тэгэхээр хоёр нь нэг өрөөнд орох эсвэл нэг нь зочны өрөөг ашиглах хэрэгтэй болох нь дээ
Югём гэнэтхэн гараа өргөхөд Мингюү түүн рүү хараад: Чи буйданг ашигламаар байна уу? Гээд инээхэд Югём гараа урдаа зөрүүлэн сэгсэрч: Тэгэж хэлэх гээгүй ээ, хэрвээ хүсвэл надтай цуг нэг өрөөнд орж болно шүү. Би ганцаараа байх дургүй юм лдаа
Мингюү: Тэгвэл гэртээ харь!
Жэхён түүнийг дэмжин: Тийм ээ, асуудал шийдэгдтэл гэртээ хариад байж бай! Бид залилагчийг олоод чам руу холбоо баръя
Югём эелдэг гэгч инээмсэглэснээ дороо царай нь хувирч хошуугаа унжуулав. Нусаа татах чимээгээр тэд бүгд түүн рүү харвал Югём нулимсаа арчсан бололтой нүдээ нухалснаа: Намайг битгий явуул лдаа, би гуйж байна
Тэр удалгүй бүр чангаар уйлаад эхэлсэнд бусад залуус гайхацгааж орхив.
Югём гэнэтхэн доош сөхрөн суугаад Жэхёны өмднөөс зөөлхөн зуурч аваад: Хэрвээ би одоо буцаад оччихвол гэрийнхэн жинхнээсээ намайг гадаад руу их сургуульд явуулчих нь шдээ. Тэгээд би жүжигчин болох мөрөөдлөө биелүүлж чадахгүй
Жонгүг түүний уйлахыг хараад сэтгэл нь хөдөлсөн үү эсвэл зүгээр дуугүй болгохыг хүссэндээ юу: Тэгвэл хоёулаа нэг өрөөнд оръё оо, битгий уйлаад бай!
Югём дороо л босож ирээд Жонгүгийг тэвэрч аван хэд хэд сэгсэрснээ хүүхэд шиг хөөрсөөр хамгийн эхний өрөө рүү орчихов.
Мингюү: Хачирхалтай шийдвэр вэ? Итгэлтэй байгаа биз? Гэхэд Жонгүг босон том чемоданыхаа бариулаас барихдаа: Уйлаад байхаар нь л болиулах гэсэн юм. Хэд хоногоос буйдан руу шилжүүлчих нь гээд Югёмын орсон өрөө рүү алхаж байтал нөгөөх нь өөдөөс нь гараад ирэв.
Жонгүг: Яасан?
Югём: Энэ өрөө их том юм байна, хоёуланд нь томдох байх гэж бодоод
Үүнийг нь сонссон Жэхён Мингюүгээс түрүүлэн чемоданаа өргөх нь холгүй өнөөх өрөөнийх нь үүдэнд ирээд: Би эмч учраас уужим орчинд ганцаараа амарч ажлийн ядаргаагаа тайлах хэрэгтэй байдаг юм гэснээ нүд нь алга болж, хацар нь учиргүй хонхойтол өхөөрдмөөр инээгээд өрөө рүү орлоо.
Жонгүг юу ч өгүүлээгүй энгийн л царай гарган Югём руу хараад: Тэгээд жижиг өрөөг хоёулаа хуваавал дээр гэж бодоо юу? Том өрөөнөөс үү?
Югём даруухан инээмсэглээд толгой дохиход Мингюү тэдний хажуугаар зөрөн өөр нэг өрөөнд орохдоо: Чиний л сонголт шүү дээ гэснээ цуурай үүстэл чангаар инээв. Тэр өрөөндөө орж хаалгаа хаасан ч инээж байгаа нь тод сонсогдож байлаа.
Бүгд удаан энд байхгүй гэж бодсон учраас нэг их тухлаагүй ч хувийн зүйлсээ өрөө өрөөндөө хангалттай гаргаж байршуулцгааж аваад ахин зочны өрөөний буйдан дээр цугларцгаалаа.
Жэхён өрөөнөөсөө нэлээд хэдэн цагаан цаас, хар өнгийн тодруулагчийн хамт барьсаар тэдэн дээр ирэн ширээ рүү тавиад: Би эмч болоод ч тэр үү эмх цэгцтэй, цэвэрхэн байхад дуртай---
VOCÊ ESTÁ LENDO
F•R•I•E•N•D•S 🔒/түр зогссон/
FanficБидний мэдэх 97 оны айдолууд зэргэлдээ ертөнцөд хэрхэн амьдарч байгаа бол? Тэдэнд тохиолдох хөгжилтэй явдлуудыг уншихыг хүсвэл Add Reading Lists♡