~Жонгүгийн найзууд~

4.9K 510 67
                                    


~💐~

Тэхён тэдний яриаг дуустал нь сонсоод сандлаасаа огцом бослоо. Хөвгүүд түүний дараагийн үйлдлийг ажиглан зогсохдоо Жонгүгт асар ихээр санаа зовж байсан юм. Хэрвээ найзад нь муу зүйл тохиолдсон бол тэд нүдэн дээрээ алдсандаа өөрсдийгөө уучлахгүй биз.

"Камер шүүлгэх хэрэгтэй байх"

Тэхён ийн хэлээд тэдэнтэй цуг гарах гэтэл Мину түүнд утас нь дуугарч байгааг сануулав. Үнэндээ Тэхён эрүүл ухаанаа алдатлаа сандарчээ. Тэр зарим зүйлсийн талаар эрэгцүүлэх бодох хэмжээний тайван биш байлаа. Утсаа дууграхыг ч анзаарахгүй байна шүү дээ.

"Байна уу?"

Тэхён энэ удаад тайван байхыг хичээн гүнзгий амьсгаа аван гаргав.

"Нөхөр чинь надад байна! Чи түүнийг хармаар байна уу?..... Өхх хараач тэрний өөгүй арьсыг!! Ямар нэгэн сорви үлдээвэл яах бол??? Тохиролцоцгооё!!! Хэрвээ нөхрөө авахыг хүсвэл хар картыг надад өг!"

Тэхён утасны цаанаас ярих залуугийн хоолойг сонсоод золтой л дэлбэрчихсэнгүй. Тэр маш их уурлаж байсан юм. Түүний хөмсөг зангирч, гараа цайтал атгажээ.

Хөвгүүд тэрнийн ажиглан ямар нэгэн муу зүйл болждээ хэмээн гадарлаад сандарч эхлэх нь тэр. Хэрвээ үнэхээр муу зүйл болсон бол яах вэ?

"Ахаа! Та ямар новшоо хийгээд байгаа юм??? Золтой л айсандаа үхчихсэнгүй!!!!"

Тэхён ширээ цохин уурлахад Согжин чанга чанга инээгээд түүнийг өхөөрдөв. Түүний түргэн ууртай дүү хэрвээ тархиа жаахан ажиллуулаад эрэгцүүлэн бодсон энэ бүхэн ойлгомжтой байсан шүү дээ.

"Жонгүгаар яах гээв?"

"Ээж, аав санаад байна гээд чамаас хулгайлаад аваад ир гэсэн юм. Тэгээд хулгайлж байгаа хүн байна даа үнэмшилтэй байх хэрэгтэй биздээ"

Тэхён нүдээ эргэлдүүлэн ахыгаа хараав. Үнэхээр инээдтэй байлаа! Тэнэг амьтан!

"Та ажилгүй хэрэг үү?"

"Мхн өнөөдөр амарч байгаа тэгээд ээж, аав бид нар хоол идэхээр болсон юм"

Согжин ийн хэлээд хажуудаа суух Жонгүг руу харвал Жонгүг авч өгсөн сүүнд нь хамаг анхаарлаа төвлөрүүлэн түүний ярианд ач холбогдол өгсөнгүй. Өхөөрдөм гэдэг нь. Заримдаа тэрнийг насанд хүрсэн гэхэд нэг л итгэж өгөхгүй юм.

"Тэгээд би яах юм? Гайхалтай! Би тэдний хүү биш үү!"

"Мэдээж чи мөн. Чамайг ажилтай болов уу гэж бодсон юмаа. Завтай бол хүрээд ирээ"

My baby husband || Taekook || ДууссанNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ