~Баригдчихлаа~

4.8K 481 110
                                    


~❣~

Тэхён самбар луугаа харан ямар нэгэн тоо тайлбарлах бөгөөд хүүхдүүд бүгд түүн рүү анхааралтай ширтэж байлаа. Тэгээд яг л өмнөх өдрүүдийн адил тайлбарлах явцдаа үе үе хойш эргэн харна. Түүний баргил хоолой ангиар цуурайтаж, шохой самбар хавирах чимээ л сонсогдох аж.

Жонгүг гэнэт санаа алдаaд "Ингээд бурханы бүтээл нь ил харагдаад байхад намайг яаж төвлөр гээв. Тээр хараач! Тэр тэнэг охидууд ахиад л өгзөг рүү нь ширтээд байна шүү дээ. Уг нь би тэрэнд энэ талаар зөндөө хэлсэн юмсан хммм" гэсээр амандаа үл ялиг бувтнахад Миён хөнгөхөн инээд алдсан ч амнаасаа үг унагасангүй. Хэрвээ өмнө нь байсан бол тэд одоо Тэхёний бариун өмд түүний бүтээлийг хэрхэн гайхалтайгаар харагдуулж байгаа талаар ярих байсандаа. Харамсалтай нь тэр амласан. Үгүй юм байна тохиролцсон гэх нь зөв байх.

"Миён....чи надад уурлаа юу?"

Жонгүг зүгээр л Миён түүнтэй ярихгүй байсанд гайхсан хэрэг л дээ. Тэр муу зүйл түүнд хийгээгүй шүү дээ.

"Үгүй дээ..."

"Тэгээд яагаад амаа үдчихсэн юм шиг суугаад байгаа юм?"

"Учир нь амаа үдчихсэн болохоор"

Жонгүг чимээгүйхэн хөхрөх аядаад ахин Миён руу зөөлөн ойртлоо.

"Чи намайг тайвшруулах хэрэгтэй байна шүү дээ. Эсвэл би энд хардсандаа үхэх юм шиг байна"

Миён хурдхан толгой сэгсрээд харцаа самбар луу чиглүүлэв. Ингэж болохгүй. Түүнд дүн чухал!

"Ноён Жон та намайг сонсож байна уу?"

Тэхён түрүүнээс хойш Миён руу ширтэх нөхрөө харан урт саваагаараа самбар тогшин уурлах аж. Тэр яагаад үргэлж хичээлдээ анхаардаггүй юм бэ? Тэр явдалаас хойш хангалттай ойлголцсон гэж бодсон юмсан.

"Т-тиймээ багшаа!"

"Тэгвэл энэ бодлогыг самбарт"

Өө гайхалтай! Дэлхийн төгсгөл!!!!!!

Тэр сая юу ч ойлгоогүй юмсан. Хэн нэгний зүйл рүү ширтэж, хэн нэгний учрыг олох гэсээр өнөөдөр тэрний оюун бодол хаа нэгтээ хийсчихсэн байсан шүү дээ.

Жонгүг самбарын урд хэсэг зогсоод Тэхёний муухай харцтай учрах нь тэр. Түүний гар бага зэрэг чичрэн хэн нэгнээс тусламж эрэх мэт ангийхан руугаа харав. Гэхдээ энэ гайхалтай тэнэг санаа байсан юм.

Жонгүг Тэхён руу ахин хараад зөвхөн түүний л хайртай өнөөх алдарт шүдээ гаргаад томоос том инээмсэглэх нь тэр. Нүүрэнд нь үрчлээ тодорч, нүд нь алга болоод, үүдэн хоёр шүд нь гарч ирэхэд золтой л Тэхёний зүрх зогсчихсонгүй. Жонгүг түүнд эрхлэхдээ эсвэл юм гуйхдаа л гаргадаг том зэвсэг юм л даа.

My baby husband || Taekook || ДууссанWo Geschichten leben. Entdecke jetzt