~💜~
Тэхён ийш тийш гүйн ямар нэгэн зүйл хайх Жонгүгийг өхөөрдөн харж байгаад залхсан бололтой хоолоо аяглахаар цааш эргэлээ. Энэ залуу үнэхээр замбараагүй. Тийм болоод ч тэр үү одоо хаа нэгтээ ямар нэгэн зүйлээ тавьчихаад хайж байгаа биз.
"Хайраа би заалны пүүзээ хайгаад олдоггүй ээ"
Жонгүг үүдэнд байх гуталны шүүгээгээ онгойлгон өчнөөн пүүз гарган тавьсан ч яг өөрийнхөө хайж байгаагаа олсонгүй.
"Урд чинь хэдэн арваараа хэвтэж байгаа юм биш үү!?"
Тэхён ширээн дээрээ хоолоо өрөөд өчнөөн пүүзтэй байж ахин өөрийг хүсэх нөхрөө гайхаж байлаа.
"Саяхан авсан шүү дээ! Цагаан өнгөтэй?? Тэмцээндээ зориулж авсан юмсан"
"Машины арын суудал дээр байсан тэнэг минь"
Тэхён инээд алдаад хөгшин өөрөөс нь илүү ой санамж муутай нөхрөө шоолох аж. Тэгээд сав гаргаж ирэн өдөр идэх хоолыг нь бэлдэж тавив. Өнөөдөр амралтын өдөр бөгөөд хүсэн хүлээсэн сургууль хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй билээ.
Жонгүг өнөөдөр яагаад ч юм маш ихээр сандрах аж. Өмнө нь огтхон ч ингэж сандардаггүй байсан юмсан. Магадгүй Тэхёнийг очиж дэмжинэ гэсэн болохоор догдолсон байх л даа. Өмнө нь Тэхён ямар нэгэн асуудлаас болж үнэхээр очиж чаддаггүй байсан ч өнөөдөр түүнд нөхрийгөө харах хангалттай их зав байсан юм.
Тэд өглөөний цайгаа ууж дуусаад гарахаар бүх юмаа бэлдэж байтал Жонгүг томоор инээмсэглэн "Ахаа та очоод хэрэггүй байсан шүү дээ. Гэртээ амарч байхгүй"
"Худлаа яриад л....Баярлаж үхэх гэж байж"
Тэхён чанга чанга инээгээд гарнаас нь хөтлөн машиндаа сууцгаалаа.
"Би худлаа хэлээгүй заюу! Тэглээ ч аав, ээж ирж дэмжинэ гэсэн юм чинь!"
Жонгүг бүсээ зүүсээр ийн хэлэхэд Тэхён түүн рүү гайхан харлаа. Өчигдөр яах аргагүй Жон хатагтай очиж чадахгүйгээ хэлсэн юмсан. Ажил нь хойшлогдсон юм болов уу? Гэхдээ Тэхён яагаад ч юм баярлаж байлаа. Тэр хадмууддаа үнэхээр үнэхээр дуртай нэгэн болохоор тэр байх. Архины хэргийн дараа тэд бараг л холбоо бариагүй өчигдөр л хальт ярьсан байх. Тэгээд л уулзахыг хүсэж байсан юм.
Тэхён Жонгүгийг сандарч байгааг анзаарсан бололтой аль болох тайван байлгахыг хичээж байлаа.
ВЫ ЧИТАЕТЕ
My baby husband || Taekook || Дууссан
ФанфикТа надад хайртай л бол хатуурхаж болохгүй!!! peachkthh 2020.02