~The End~

5.8K 573 208
                                    

~~💜~~

Цагаан цэцэгсээр чимэглэгдсэн ёслолын танхимд ердөө алтан хээгээр угалзран чимэглэсэн модон бор хаалгыг хэзээ онгойхыг хүлээсээр догдлон сууна. Хийл болон төгөлдөр хуурын намуухан эгшиг тоглогдож эхлэхэд залуу эр гүнзгий амьсгаа аван цагаан дэвсгэр дээр гутлын мөрөө үлдээсээр удаанаар алхлаа....

Зарим нь хүсээд ч энэ цагаахан дэвсгэр дээр инээмсэглэсээр хайртай хүнийхээ төлөө алхаж чаддаггүй. Харин зарим нь үүгээр хэдэн ч удаа тэр нэгний өөдөөс алхдаг биз. Гэхдээ хүмүүс энэ зүйлээр хэн нэгэн эрэгтэй алхаж байна гэж төсөөлж байсан болов уу? Хэзээ ч үгүй.

Аавдаа хөтлүүлээд алхах асар үзэсгэлэнтэй даашинз өмссөн эмэгтэйг л төсөөлөх биз.

Алдчихвий гэсэндээ айж сандран хуримлахдаа одоогийнх шиг ийм үзэсгэлэнтэй танхим тэдэнд байгаагүй. Тэднийг уухайлан дэмжих тэр хүмүүс ч байгаагүй. Гагцхүү бие биенийгээ гэх асар их хүсэл тэмүүлэл, хайр л байсан байх.

Тэхён өөрт мэдрэгдэх тэр л асар их мэдрэмжээсээ болон уйлж эхлэв. Хэзээ ч олдохгүй тэр л үзэсгэлэн гоог олж харахдаа уйлсан хэрэг. Хайр гэдэг ийм л байдаг. Хэчнээн хатуу нэгэн байсан ч ганцхан инээмсэглэлд гэсэж орхидог тэр сэтгэл.

Тэр бүхнийг давсан. Тэр хайртай хүнээ өөртөө дурлуулж чадсан. Тэр өөрсдийгөө зөвшөөрүүлж чадсан. Танхим дүүрэн аз жаргал хүсэх тэр л нандин хүмүүсийг олж авсан шүү дээ. Одоо байгаагаасаа илүү жаргалыг гагцхүү Жонгүгаас л мэдрэх байх.

Тэхён хайрт руугаа зогсолтгүй ширтэж байлаа. Үхэн үхтлээ ердөө энэ л дүр зургийг санахын тулд. Хэзээ нэг өдөр тэр түүнд муу зүйл хийж магадгүй. Хэзээ нэг өдөр тэд аймшигтайгаар муудалцаж магадгүй. Тэрхэн мөчдөө эргээд энэ үеэ саная. Маргааш үхэх юм шиг хайрлая. Ердөө л энэ. Хайрын хамгийн том гайхамшиг ердөө л хайрлах шүү дээ.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~

"Жонгүг мөн биздээ?"

"Тийм байна. Сайн байна уу? Багшаа"

Жонгүг урд нь зогсох шинэхэн багшаа харан бага зэрэг дөлөх шиг болов. Үнэндээ айсан хэрэг. Учир нь түүний сургуульд шинээр ирсэн математикийн багш анхны өдрөө хэрхэн аашилсаныг санасан хэрэг л дээ. Залуухан, царайлаг, халуухан гэвч аймшигтай шулам шиг л.

"Энд амьдардаг юм уу?"

Түүний шинэхэн багш ар дагзаа зөөлөн маажих шиг болоод нүдээ ийш тийш гүйлгэж байгаа нь үнэхээр хачин харагдаж байлаа. Чөлөөт хувцас өмсөж, үс нь замбараагүй энэ төрх сургууль дээр байдгаас тэс өөр юм. Гэсэн ч Жонгүг багш руугаа хачин ширтэхээ болин толгой дохиод гэр лүүгээ орохоор эргэв.

My baby husband || Taekook || ДууссанTempat cerita menjadi hidup. Temukan sekarang