"Тэхён"

4.7K 503 84
                                    

~💐~


Хайр гэх солиоролд автаад аль хэдийн хоёр жилийг өнгөрөөчихөж. Би хайрыг арай өөрөөр төсөөлдөг байсан нь саяхан санагдаж байна.
Жижигхэн тархинд минь бүрэлдсэн тэр л бодлыг минь тэр жаахан хүү ямар өчүүхэн болохыг мэдрүүлсэн юм. Одоо ч түүнийгээ харах болгондоо хэзээ ч минийх болохгүй, мөрөөдөл дунд минь орших тэр л хүү хэвээр юм шиг санагддаг.

Гэтэл одоо тэр минь хэн юу ч гэж хэлсэн зөвхөн минийх. Жаргал, зовлон бүхнийг туулахаар над дээр ирсэн зөвхөн миний бяцхан залуу....

Бид хөтлөлцсөөр сургуулийн хашаанаас гарахад Жонгүг сүүлийн удаа гэсэн мэт том нүдээрээ сургуулиа эргэн нэг харлаа.

Яагаад бүх зүйл ийм хурдан болж өнгөрсөнийг мэдэхгүй ч хэрвээ энэ болох ёстой зүйл юм бол туулахдаа айхгүй байна. 

~~~~~~~~~~

Мөнгөлөг арьсан буйдан дээр хөлөө ачин суух эр Тэхён руу их л санаа зовонгүй ширтээд уртаас урт санаа алдлаа.

"Тэхён....чамайг ажлаас халах эцэг эхийн хүсэлт өнөөдөр л гэхэд 20 удаа ирлээ. Өмнөх өдрүүдтэй нийлээд 600 гаруй. Би чам шиг мундаг багшийг үнэхээр халж чадахгүйдээ олон хоног тэвчсэн юм. Чи үнэхээр гайхалтай мундаг багш. Хоёрхон жил ажиллаж байгаа хэрнээ хүүхдүүдийн дүн гайхалтайгаар дээшилж, улсын олимпиадаас хэзээ ч авч байгаагүй тэр л шагналуудыг авч чадсан. Сургуулийн нэр хүнд ч асар хурдан өсч байсан. Гэтэл яагаад ийм зүйл болчихов оо?"

Ким ноён доош харсаар ийн хэлэхэд Тэхён чимээгүйхэн түүн рүү харж байлаа. Энэ бүхний дараа тэр өөрийгөө хэзээ мөдгүй халагдахаа маш сайн мэдэж байсан юм.

"Гэтэл эцэг эхчүүд одоо үнэхээр галзуурч байна. Тэд ижил хүйстэн багштай сургуульд явуулахыг үнэхээр хүсэхгүй байна шүү дээ. Тэд чамайг хүүхдүүдэд нь муу үлгэр дуурайлал үзүүлж, уруу татна гэж айж байгаа. Чи мэднэ Тэхён. Тэд үүнийг нийгмийн гажуудал, сэтгэцийн өвчин гэж нэрлэдэг..........Намайг уучлаарай Тэхён чамайг халсан нь дээр...... бололтой.....Үнэхээр уучлаарай..... Гэхдээ дараа ажилд ороход садаа болж магадгүй гээд халсан биш чи өөрөө гарсан болгоод бичиг баримтыг бүрдүүлэх болно. Дахиад уучлаарай Тэхён. Хэн нэгнийг хайрласаны чинь төлөө халсанд..."

Захирал эр босон бага зэрэг бөхийхөд Тэхён сандран дээш босоод зөрүүлэн бөхийлөө. Түүнд ямар ч буруу байхгүй шүү дээ. Гэтэл яагаад тэр ингэж ихээр санаа зовж гэм нүгэл үйлдсэн мэт доош бөхийнө вэ?

My baby husband || Taekook || ДууссанDonde viven las historias. Descúbrelo ahora