~Үнэн~

5.3K 518 119
                                    

~💕~

Саяхан л олон зүйлийн талаар ярилцаж байсан залуус одоо хоёул чимээ аниргүйд автсан байлаа. Зүгээр л одоо болох зүйлд дэндүү ихээр санаа нь зовцгоосон хэрэг л дээ.

Тэхён инээмсэглэн нэг гараа явуулан Жонгүгийг зөөлөн хөтлөв. Хайртай хүнийхээ гарыг атгаж, тэврэхээс илүү тайвшрал өгөх зүйл байхгүй биз.

"Битгий санаа зовдоо хонгор минь. Найзууд чинь чамд хайртай л бол энэ бүгдийг ойлгох л болно"

Жонгүг толгой дохин буцаад л цонх налан суулаа. Зүгээр л бодох төдийд айж байна. Тэхён санаа алдан машинаа дэлгүүрийн үүдэнд зогсоогоод түүнийг буухыг дохьлоо. Гэхдээ эцэст нь амттанаас хэн ч татгалздаггүй юм.

"Жонгүг! Ороод хүссэн юмаа ав. Найзуудынхаа дуртай зүйлсийг ч бас аваарай заюу?! Тэгээд та нар хоносон ч болно шүү дээ. Бас видео тоглоом тоглоод л....яаж байна?"

Тэхён арван жилд байхдаа найзуудтайгаа хэрхэн хөгжилддөг талаараа дурсав. Тэр үед баян эцэг эхийнхээ буянд дэндүү жаргалтай байж. Жонгүг гэнэт дээш өндийгөөд энэ бүхний талаар өмнө нь яагаад бодоогүйгээ гайхаж байв.

Жонгүг дэлгүүрт ороод л олон төрлийн амттан аваад аз жаргалтайгаар мишээх аж. Хүн болгон л найзуудтайгаа хонохыг хүсдэг шүү дээ. Энэ бүхэн түүнд ямар их аз жаргал мэдрүүлж байна гээч. Бодох төдийд л дэндүү сайхан санагдаж байлаа.

Тэд бүх зүйлсээ авч дуусчихаад замаараа видео тоглоом авав. Энэ бүхэн найзуудад нь таалагдана гэдэгт тэр маш ихээр итгэж байсан юм. Тэр үргэлж Жүнэ, Мину хоёртой зодоон нүдээн хийж явдаг ч эцэст нь тэд сайн хүүхдүүд шүү дээ. Тэр тэднийг маш сайн мэднэ. Бага сургуулиасаа эхэлж найзалсан хүүхдүүд юм чинь. Энэ бүхэнд амиа тавих хэмжээний хүүхдүүд.

Жонгүг том өрөөндөө хоол бус амттан өрсөн бяцхан ширээ засаад, зурагтаа ч тоглоомтойгоо холбон тэднийг эрхийг хүлээв. Харин Тэхён инээмсэглэн оройн хоолоо хийнэ. Анх удаа сурагчид гэдэг утгаар биш нөхрийнхөө найз гэдэг утгаар уулзах гэж байна шүү дээ. Тэрээр маш олон мэдрэмж бас сандрал мэдэрч байсан ч аль болох тайван байхыг хичээж байсан юм.

"Захиалгын хоол байсан ч болох байсан шүү дээ"

Жонгүг санаа зовон гараа гарган хоол хийх нөхөртөө хандав. Зүгээр л захиалаад илүү амархан болгочихож болох л байсан шүү дээ.

"Зүгээр дээ хонгор минь! Анх удаа нөхрийн минь найзууд ирэх гэж байхад энэ зэргийн зүйл хийх хэрэгтэй биздээ?"

My baby husband || Taekook || ДууссанOù les histoires vivent. Découvrez maintenant