[]- ийм хаалтад хийсэн бол үйл хөдлөл, нүүр царайны хувирал, янз бүрийн чимээ зэрэг зүйл байгаа гэсэн үг шүү.
=================================
KAIBIN TV uploaded: VLOG2❣️| EXO practice room🔥| with friends🤩
Инбинь: сайн байцгаана уу? хоёр дахь влогт маань тавтай морил. Энэ влогоо ч бас би эхлүүлж байна. Учир нь манай нөхөр аль хэдийн бэлтгэлдээ явсан байгаа.
-Өнөөдөр та бүхэнтэйгээ хамт юу хийх вэ? гэвэл эхлээд хамтдаа SM рүү явна. Нөгөө хэд бүр өглөө эрт цуглаад бэлтгэл хийж байгаа болохоор их ядарч бас өлсөж байгаа байх. Би влогоо эхлэхийн өмнө ЕХО-хонд зориулаад өдрийн хоол хийчихсэн байгаа.
- та нар харах уу? . . . Та-Дааан~
- Ингээд хүн хүнийхээр нь савлаад янзалчихсан байгаа, нийтэд нь том хайрцагт хийгээд болоо.
Одоо бага зэрэг яарч байгаа болохоор камерт бичихгүйгээр гялс үлдсэн зүйлсээ бэлэн болгоод гарцгаая. Жунинд очиж явна гээд худлаа хэлчихсэн байгаа хэхэ
==============================
Инбинь: Дахин тавтай морил. Одоо SM рүү очих болохоор малгай өмсөөд гадуураа том цамц өмсчихлөө хэхэ. . .