KAIBIN TV uploaded: VLOG8 ❣| Friendship Test-2 😁 | EXO👑
КайБинь: сайн байцгаана уу? өглөө, өдөр,орой шөнийн мэнд
Инбинь инээмсэглэн: удаан уулзаагүй хүмүүс байна уу? гайхсан биз дээ? үнэндээ Влогоо зогсоогоод бараг жил болох гэж байгаа юм байна. Жунин бид хоёрын хувьд маш завгүй нэг жил өнгөрсөн болохоор үнэхээр Влог хийх завгүй байлаа.
Жунин: Тийм шүү. . . .ГЭХДЭЭ БИД ЭРГЭЭД ИРЛЭЭ [алга ташина]
Инбинь: Мөн бидний Влог хийгээгүй нэг жил EXO Кай, SuperM-н Кай. . . Соло дуучин Кай болсон байгаа. Хайрдаа баяр хүргэе [Хэмээн өндөр дуугаар хэлээд алга ташихад]
Жунин түүний уруул дээр үнсээд: баярлалаа. . . Миний мундаг хайр ч бас хоёр гайхалтай драмын ард гарсан байгаа. Баяр хүргэе [Алга таших] Минжэ та хоёрын олон үнсэлтийг эс тооцвол их гоё драмнууд байсан хаха
Инбинь: гэнэт яагаад заавал тэр үнсэлтүүдийг яриад байгаа юм? [нүүрээ дарлаа]
Жунины дэггүй зан хөдөлсөн бололтой инээдээ барьж ядан мушилзсаар: улаан цайм эр нөхөр нь үзэж байхад 96 оны залуутай үнсэлцээд
Инбинь тэсэлгүй чанга инээгээд: Ёо яагаад тэнэгтээд байгаа юм бэ? зүгээр эргэж ирсэн гэдгээ хэлэхгүй бие биеэ рекламдах цаг болчихлоо бас шал далий үнсэлтийн хэсэг яриад
Жунин Инбиний хацар дээр үнсээд: яадын бэ гоё шдээ, бас бид хоёр камерын өмнө үнсэлцэхээсээ ичихээ байсан [чанга инээнэ] өмнөх Влогуудаа үзсэн чинь үнсэлттэй хэсэг дээрээ дандаа камераа хаачихдаг байсан байна лээ