KAIBIN TV uploaded: VLOG5 ❣️| PRANK🤣| Cute bear🐻 | Mute🔕|P2⚡️|
Тэд цааш зочдын өрөө рүү орох зуур Жунин: хаана байсан юм? утсаа салгаад [гэж бага зэрэг ууртай байгаа бололтой хүйтэн өнгөөр хэллээ]
Инбинь: ммм зүгээр л найзууд [гэх тодорхой бус хариултыг өгөөд цаана байх өрөө рүү орчихлоо]
Хэсэг хугацааны дараа дүрс солигдоход Инбиний яриад байсан нууц камеруудын нэг бололтой дэлгэцэд Жунин Инбинь хоёр хоёулаа харагдах ба тэд зочдын өрөөнд газар хэвтчихсэн зурагт үзэж байлаа.
Инбинь юу ч болоогүй мэт инээсээр урдаа байх савтай чипсийг идэн хэвтэх бол Жунин бараг л юм дуугарахгүй чимээгүй чухал царай гарган кино үзнэ.
Инбинь тас тас инээсээр: ингэж баригдаад байхдаа яах вэ дээ, заяагүй гэдэг нь [хэмээн кино руугаа харах бол]
Жунин нөгөө сүрхий төрхөө гаргасаар: энэ залуу та хоёр адилхан юм биш үү, санаатай утсаа салгаад өдөржин алга болдог [гэх үгийг хаяад амжив]
Инбинь бага зэрэг жуумалзаад: яасан бэ? өнөөдөр ганцаараа өнжсөн гээд гомдчихсон юм уу? сүртэй юм бэ
Жунины хөмсөг бага зэрэг зангиран: ганцаараа өнжсөндөө санаа зовсон юм биш. Утсаа салгаад холбоо барьж болохгүй болохоор л санаа зовсон хэрэг. Би ямар ийш тийш явуулахгүй гэдэг биш дээ, хаашаа явахаа хэлээд явж болно доо [гэж санаа зовсон гэмээр зөөлөн өнгөөр хэлнэ]
Инбинь хэргээр үл тоосон царай гаргаад: ойлголоо дараа дахиж явахаараа хэлнэ
Жунин: дахиж аа? хэзээ?
Инбинь: ангийнхантайгаа шоудах цаг гаргах хэрэгтэй шүү дээ
Жунин: Юу? тэгээд надтай болзох цаг гаргахгүй юм уу?
Инбинь: чи бид хоёр яах вэ дээ, нэг гэрт байгаа хоёр юм чинь тэгж ингээд болох л байлгүй
Гэж хэлэхэд Жунины нүд томрон: тэгж ингээд ээ?
Инбинь бас л үл тоох мэт зурагт руугаа харсаар: тийм ээ тийм [гэж хариуллаа]
Тэд өөр зүйл яриагүй сууж байтал Инбиний утас "дон дон" хэмээн дахин дахин дуугарна. Тэгж байтал хүн залгав.
хххх: Бинние
Инбинь утсаа авсан даруйдаа их л эелдгээр: өө убба [гэсээр нүүр дүүрэн инээмсэглэлээ]